Ж.Бямбадорж: Улсын Их Хурлын дэргэд хүрээлэнг авчирснаар олон давуу тал үүснэ

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

Ж.Бямбадорж: Улсын Их Хурлын дэргэд хүрээлэнг авчирснаар олон давуу тал үүснэ

Ж.Бямбадорж: Улсын Их Хурлын дэргэд хүрээлэнг авчирснаар олон давуу тал үүснэ

Монгол Улсын Их Хурал чинь хууль баталдаг, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлдог газар шүү дээ. Тэгвэл бүх талын мэдээлэлтэй байж байж энэ шийдвэрүүдийг гаргаж чадвал тэр шийдвэр амьдралд зөв хэрэгжинэ. Ингэхийн тулд яах ёстой вэ гэвэл тэр хүрээлэнг одоо дэргэд нь байгуулсан явдал бол хэд хэдэн ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэ шийдвэр гаргахад онол практикийн дүгнэлтийг одоо гаргуулдаг баймаар байна. УИХ-ын гишүүд чинь бурхан биш шүү дээ. Бүх юмыг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бүх талын мэдээллээр хангасан тохиолдолд өнөөдрийнх шиг ингээд одоо зарчмын санал ч гэдэг юм уу өөр санал ч гэдэг юм уу ингээд л хоорондоо нөгөөхийнхөө үндсийг мэдэхгүй маргалдах явдал одоо байгаад л байдаг.

Урьд нь ч байсан одоо ч бүүр их байж байх шиг байна. Нэгдүгээрт үүнийг арилгах, хоёрдугаарт хууль өөрөө хоорондоо зөрчилдөж байна. Үүнийг нэгтгэх цаг болсон. За энийг мөн олон жил ярьж байна. Энд одоо их ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гуравдугаарт Монгол Улс Олон улсын маш олон гэрээнд нэгдэн орж байгаа. Орчуулгын болоод агуулгын зөрчил хуулиудтай нийцдэггүй.

Энэнээс болоод шүүх олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлж чадахгүй байгаа гэх мэтчилэн энийг цэгцлэхэд болбол үнэхээр ач холбогдолтой гэж үзэж байна. Бид ямар нэгэн тийм нэг субъектив хүчин зүйлд биш зайлшгүй объектив тулсан юмтай л харьцаж асуудлаа шийдэж баймаар байна. Би энд болбол их бахархалтай байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж