"Монгол арт галерей"-д олон улсын соёлыг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

"Монгол арт галерей"-д олон улсын соёлыг сурталчилна

"Монгол арт галерей"-д олон улсын соёлыг сурталчилна

Хүүхэд багачуудад зориулан жил бүр уламжлал болгохоор зорьж буй 2023 оны "Spotlight International Art" буюу олон улсын соёлыг сурталчлах өдөрлөг маань тун удахгүй "Mongol Art Gallery"-д зохион байгуулах гэж байна. Тодруулбал, тавдугаар сарын 7-нд 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулагдах тул та бүхнийг аав ээж, хүүхдүүд, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр: Монгол, Австрали, БНСУ, Франц, Тайвань, Вьетнам улсуудын соёл, урлагийн булангуудаар зочилж олон сонирхолтой бүтээлүүдийг багачууд өөрийн гараар урлан хамтдаа мартагдашгүй дурсамж үлдээх боломжтой.

Бидний саналыг хүлээн авч энэхүү өдөрлөгт оролцохоор бэлтгэн, нэг өдрийг хамт өнгөрүүлэх элчийн сайдын яамд, төлөөлөгчийн газруудын ажилчиддаа баярлалаа.

Улс бүрийн сэдвүүд:

  • Солонгос: Цаасан урлал, гар урлал
  • Тайвань: Нисдэг тэрэг тоглоом, хуруугаар будах зураг,
  • Монгол: Эсгий урлал, арьсан урлал
  • Франц: Францын газрын зурган #puzzle, өнгөөр будах, цаасан нугалбар
  • Австрали: Цэгэн зураг, цаасан урлал
  • ВьетнамЦаасан урлал, гар урлал

/newsgallery]

Хамтран зохион байгуулагч:

Хөтөлбөр: 

  • 10:00 Соёлын өдөрлөг эхэлнэ.
  • 12:00 Нээлтийн үг. (Англи болон Монгол хэлээр)
  • Spotlight International Art-ын нээлтийн үг:
  • Монгол Арт Галерейн захирал Пүрэвсүхийн Батжав
  • Цахим мэндчилгээ: Санжаажамцын Ариун, Санаачлагч, Mongolian Cultural Counsil, Нью-Йорк
  • Элчин сайдын яамдын төлөөлөгчдөөс мэндчилгээ
  • Уртын дууны дуучин А.Нарандулам
  • 12:30-17:00 Соёлын өдөрлөг үргэлжилнэ.
  • 13:30 Уртын дуучин А.Нарандулам – Мэндчилгээ
  • 17:00 Хаалт, Зураг авалт

Хөтөлбөрийн дундуур улсуудын төлөөллүүдээс богино хэмжээний видео, мэндчилгээ үзүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж