Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргажээ.
Хуваарийн дагуу ахмадуудын тэтгэвэр, хүнсний талон, асаргааны тэтгэмж, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг тавдугаар сарын 15-наас өгч эхлэнэ.
Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тавдугаар сарын 18-нд, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг энэ сарын 25-нд олгохоор болжээ.
Э.Хулан
Холбоотой мэдээ