BTS-ийн Жонгүкийн малгайг зарахыг завдаад 10 саяар торгуулав

BTS-ийн Жонгүкийн малгайг зарахыг завдаад 10 саяар торгуулав

BTS-ийн Жонгүкийн малгайг зарахыг завдаад 10 саяар торгуулав

Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн гишүүн Жонгүкийн малгайг зарахыг завдсан этгээдийг нэг сая воноор торгох шийдвэр гаргажээ. Сөүл хотын төв дүүргийн шүүхээс уг шийдвэрийг өчигдөр /2023.05.03/ гаргав.

Хамтлагийн гишүүн Жонгүк нийслэл дэх Гадаад хэргийн яамны байранд өргөдөл гаргахаар очихдоо малгайгаа санамсаргүй орхижээ. Үүнийг нь яамны ажилтан олж аваад, аравдугаар сард хуучин барааны цахим зах дээр зарахыг завдсан. Нэр, албан тушаал нь тодорхойгүй уг ажилтан малгайг 10 сая воноор зарахаар зар тавьсан аж. Гэвч малгайны зураг шуугиан тарьж, үл ойлголцол үүссэн тул Гадаад яамны ажилтан зараа устгажээ. Улмаар маргааш нь өөрөө сайн дураараа цагдаад хэргээ хүлээсэн. Тухайн ажилтан малгай зарах зараа оруулахаасаа өмнө Гадаад хэргийн яамны ажлаасаа гарсан байсан.

Малгай зарахыг завдсан ажилтныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард яллагдагчаар татсан. Сөүл хотын Сочо дүүргийн цагдаа хэргийг шалгаж, бусдын эд хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр прокурорт шилжүүлжээ. Энэ хугацаанд түүнийг цагдан хориогүй аж. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-04 103.212.117.85

Жонгүкийн малгайг зарах нь бүтэхгүй бол манайд ирээд
Жонхуугийн хэргийг илчлээд өгч болохгүй пм болов уу ?!

Avatar

Нэргүй 2023-05-04 64.119.17.165

10 sayaar zarah gej baigaad barigdaad 1 sayaar torguulsan yumiig 10 sayaar torguullaa gej bicheed. Medrel setguulchid bhima

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж