Ромын папыг улсын ерөнхийлөгч албан ёсоор урих ёстой

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

Ромын папыг улсын ерөнхийлөгч албан ёсоор урих ёстой

Ромын папыг улсын ерөнхийлөгч албан ёсоор урих ёстой

Ромын пап Францис хоёрдугаар сард Өмнөд Суданд айлчлаад буцахдаа есдүгээр сард Монголыг зорьж магадгүй гэж мэдэгдсэн билээ. Энэ нь Ромын пап Монголд айлчилж буй анхны тохиолдол болох юм. Айлчлалтай холбоотойгоор Улаанбаатар дахь төлөөлөгч кардинал Жоржио Маренготой холбогдож тайлбар авчээ.

Ирэх сард 49 нас хүрэх кардинал Маренго 2001 онд Консолатагийн номлогчоор томилогдсон бөгөөд 2003 онд анх Монголд ирж байжээ.

Түүнээс пап лам ирэхэд бэлдэж байна уу гэж асуусан. Тэрбээр "Техникийн хувьд хараахан болоогүй, учир нь бид Ромоос заавар авах ёстой. Мэдээж хэрэг Ромын пап Африк тивээс буцахдаа энэ талаар дурдсан тул бид бэлэн байгаа. Гэхдээ техникийн хувьд бэлтгэлээ хараахан эхлүүлээгүй байна" гэжээ. Мөн энэ нь Ромын пап болон Монгол Улсын хоёр талын харилцаанд асар их нөлөө үзүүлж, Монгол дахь католик шашны цөөнх иргэдийн хувьд маш их баяр баясгалан авчирсан түүхэн айлчлал болно гэлээ. 

Мөн айлчалыг хийхийн тулд тухайн улсын ерөнхийлөгч болон шашны удирдагчдын урилга шаардлагатай эсэхийг кардиналаас асуужээ. "Тийм ээ. Ерөнхийлөгчийн урилга бол аль ч улсад пап айлчилсан тохиолдолд тавигдах үндсэн шаардлага юм. Өнгөрсөн зун Монголын засгийн газрын төлөөлөл Ром хотод очиж албан ёсны урилгыг папад гардуулан өгсөн" гэж хариулсан байна.

Эх сурвалж: NATIONAL CATHOLIC REGISTER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж