Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана

Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана

Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгана гэсэн яриа олны анхаарлын төвд ороод байна.  Тэгвэл “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр, нэгдүгээрт, Хууль зүйн үндэсний хүрээлэнг яамны дэргэд байсныг Улсын Их Хурлын дэргэд болгож статусыг нь дээшлүүлж байгаа асуудал.

Хоёрдугаарт, хууль тогтоомжийн тухай хуулийн 49.1-т зааснаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоо бүрдүүлж, холбогдох бүтцийн нэгжийг Улсын Их Хурлын дэргэд ажиллуулна гэж заасан. Мөн  хуулийн  49.2-т Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлэх бүтцийн нэгжтэй байна гэж заасан. Иймд Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ажиллана гэсэн агуулгаар тогтоолын төсөл батлагдаж байна.

Гуравдугаарт, хууль тогтоомжийн үнэлгээ хийх асуудал үндсэндээ хаягдсан. Өөрөөр хэлбэл, хэлний жигдрэлт, хуулийн хийдэл, давхардал, зөрчил дутагдалтай байгаа. Тэр бүү хэл зарим яам, тамгын газрууд Хууль зүйн үндэсний хүрээлэнг авах гэж санаархдаг болсон. Ийм учраас Хууль зүйн үндэсний хүрээлэнг хамгаалж, Улсын Их Хурал дэргэдээ авч  байгаа юм. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн институцыг хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж,  Улсын Их Хурлын дэргэд ажиллуулна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт шалгалт хийх онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гайхалтай 2023-05-04 95.12.218.28

Янзын тайлбар. Сая 152 гэснээ иргэд дэмжихгуй, харин 152-ыг бууруулах саналтай байна гэсэн. Санал асуулгаа терийн албаныхныг шахаж авсан. Анкетийг нь хараарай, эзнийг нь шууд барьна. Одоо Хууль зуйн хурээлэнгээ Их хурлын дэргэд ажиллуулна гэнэ. Дэргэд гээд ордондоо оруулаад авахад гайхаад байх юм алга. Социализмын уеийн сайжруулсан хувилбарыг аль ч намынхан яаж олоод байна аа. 21-р зуунд даа. Гайхалтай

Avatar

ҮҮНИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. 2023-05-04 202.21.104.2

ПАРЛАМЕНТЫН СУДАЛГААНЫ АЛБАНД ТУСГАЙ ШААРДЛАГУУД ТАВИГДДАГ. УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУСААР АЖИЛЛАХЫН ТУЛД ТӨРИЙН АЛБАНЫ СТАТУСТАЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ. ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦИКЛ ДУНД АЖИЛЛАДАГ УЧРААС ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДТЭЙ ШУУД ХАРЬЦАЖ, ХҮССЭН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГААГ НЬ УЯН ХАТАН ШУУРХАЙ ГАРГАЖ ӨГДӨГ, ТОГТСОН ЗАРЧИМ, ДҮРЭМТЭЙ МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА. ХАРИН ХҮРЭЭЛЭН БОЛ ӨӨР. ТЭНД УРТ ХУГАЦААТАЙ, ТӨЛӨВЛӨГӨӨТ СУДАЛГААНУУД ХИЙГДЭЖ, СУДАЛГААНЫ БААЗ СУУРЬ НЬ БҮРДЭЖ БАЙДАГ ЮМ.

Avatar

Зөв шийдэл хэрэгтэй! 2023-05-04 202.21.104.2

УИХ ӨӨРИЙН СУДАЛГААНЫ НЭГЖЭЭ УСТГАЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ! ЭНЭ БОЛ ПАРЛАМЕНТАД ШУУД,ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫН БҮТЦЭД АЖИЛЛАДАГ НЭГЖ. ПАРЛАМЕНТЫН ОНЦЛОГ, ДЭЛХИЙН ЖИШИГ ИЙМ. ХАРИН УРТ ХУГАЦААТ БОДЛОГЫН, СУУРЬ СУДАЛГАА, ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН САН, СИСТЕМЧЛЭЛ ХАРИУЦСАН ХҮРЭЭЛЭН УИХ-ЫН ДЭРГЭД АЖИЛЛАЖ БОЛНО. ПАРЛАМЕНТЫН СУДАЛГААГ ИЙМ ШАТАЛСАН ТОГТОЛЦООНД ОРУУЛБАЛ УХААЛАГ ШИЙДЭЛ БАЙХ БОЛНО. УИХ СУДАЛГААНЫ АЛБАА ОЛОН УДАА УСТГАСАН ГАШУУН ТУРШЛАГАТАЙ!

Avatar

зочид 2023-05-04 202.21.97.90

англи хэл заалгах хүн нь англи хүн биш монгол хүн шүү монгол хүүхэд монгол хэлээр ярьдаг болсон үедээ сургуульд ороод монгол бичиг заалгаж, бас монголоор уншиж сурдаг шүү дээ үүний дараа харин англи хэлийг 3р ангиас нь заах нь зөв шүү зарим уих-н гишүүд арай юмаа дэлхийн олон орон англи хэлээр бүх мэдээлэл авч буй бид өөр ямар хэлээр гадаад орчинд харилцах ?

Avatar

ХУУЛЬЧ 2023-05-04 202.21.126.30

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ӨМЧ БИШЭЭ. ТЭНД МХХ ГЭЖ ЁС ТӨДИЙ БАЙГУУЛЛАГА БАЙХ НЬ БАЙДАГ. БАЙШИН НЬ Ч НЭГ СОНИН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАРИЛГА. ӨӨД НЬ ТАТААД ХУУЛЬЧИД ОРЖ ХУУЛИЙН ХИЙДЭЛ, ДАВХАРДАЛ, ЦООРХОЙ, НӨХӨЛТ_, ХЭРЭГЛЭХЭД ҮҮСЧ БАЙГАА БЭРХШЭЭЛ АСУУДЛАА ЯРЬДАГ, ДЭВШҮҮЛДЭГ, ХЭЛЭЛЦҮҮЛДЭГ ЧУХАЛ ГАЗАР, ЧУХАМДАА ЖИНХЭНЭ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН БОЛГОЖ ПАРЛАМЕНТИЙН ДЭРГЭД АВААЧИЖ БАЙГАА НЬ ЗӨВ.

Avatar

б 2023-05-04 64.119.25.51

Здакууд байшинг нь авах гээд үхлээ л дээ.

Avatar

Нэргүй 2023-05-04 192.82.84.45

ene estoi demii shuu,ih hurlaas haraat busaar ajillulah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж