Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайд энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэгвэл түүнийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ.

Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй юм. Эргэн сануулахад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шувуу ажиллагааны хүрээнд түүнийг Филиппин улсын Сэбү хотоос баривчилан авч ирсэн юм.

Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж