Иргэд 1072 хувьцааны ногдол ашиг тараахыг шаардаж гарын үсэг цуглуулна

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

Иргэд 1072 хувьцааны ногдол ашиг тараахыг шаардаж гарын үсэг цуглуулна

Иргэд 1072 хувьцааны ногдол ашиг тараахыг шаардаж гарын үсэг цуглуулна

Иргэдийн төлөөлөл үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг тараахыг шаардан өнөөдөр /2023.05.04/ хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус хурлын үеэр иргэн Г.Хажидмаа өнөөдрөөс эхлэн ногдол ашгаа авах хүсэлтэй хүмүүсийн гарын үсгийг төрийн ордны баруун талд цуглуулах талаар тайлбар өгөв.

Тэрбээр “Монгол Улсын нийт иргэдийн 75 хувь нь нэн ядуу болсон байна. Монгол Улс ядууралд живжээ. Монгол Улсын үндсэн хуулийн дагуу Монголын ард иргэд эрдэс баялгаас 50+1 хувийг авах эрхтэй.

Бүрэн эрхт төлөөлөгч "Эрдэнэс Таван Толгойд" томилогдсоноор ямар ч өөрчлөлт гарсангүй гэж харж байна. Засгийн газраас дөрөвдүгээр сард багтаж ногдол ашиг тараана гэж хэлсэн. Иргэн болгонд хоёр сая төгрөг өгөх боломжтой талаар МАН дурдсан. Гэтэл онцгой байдлын хугацааг "Эрдэнэс Таван толгой" дээр дахиад сунгачихлаа. 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, настнуудаас хувьцааг нь авсан. Одоо ногдол ашиг тараахдаа иргэн бүрд тэнцүү олгох эсэх дээр огт мэдээлэл алга. “Эрдэнэс таван толгой” ХК иргэдэд ноогдол ашиг тараах эсэхийг өнөөдөр шийдэх байсан ч онцгой дэглэмийн хугацаа дуустал буюу аравдугаар сард хэлэлцэхээр болгож, хойшлууллаа. Монголын гурван сая иргэн 1072 хувьцааны ногдол ашгаа авчихвал ард түмний амьжиргаа дэмжигдэж, санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Таван сардаа багтаан ногдол ашгийг өгөхийг шаардан суулт хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Э.Хулан

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж