УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2023.05.04/ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрбээр "Засгийн газраас өргөн барьсан ҮХНӨ-ийн асуудал чинь нэг л зүйлтэй. Үндсэн хуулийн 21.1 гэдэг заалт л бий. Тийм учраас маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар эхний хэлэлцүүлгийг хийх болов уу. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн Журмын тухай хуулиар Үндсэн хууль хэлэлцэж байгаа үед дундуур нь аливаа асуудал хэлэлцдэггүй. Тийм учраас эдийн засгийн 2024 оны төлөвлөгөө хэлэлцэнэ. Төсвийн хүрээний мэдэгдлийг зургадугаар сарын 1-ний дотор батлах ёстой. Бусад асуудлыг Үндсэн хууль батлагдсанаас хойш хэлэлцэнэ. Цаг хугацааны хувьд зургадугаар сарын 5-10-нд Үндсэн хууль батлагдчих байх. Хэрэв маргааш хэлэлцвэл УИХ-ын гишүүд хөдөө орон нутгийн тойрогтоо ажиллана. Иргэдийн саналыг авч, хэлэлцэнэ" гэсэн юм.
Мөн тэрбээр Хууль зүйн хүрээлэнгийн талаар ярихдаа "Сая Хууль тогтоомжийн тухай хууль батлагдсан. Энэ өөрчлөлтөөр хуулийн үр нөлөөг судлах, хуулийн төслүүдийн бэлтгэл хангах, хуулийн төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийх том чиг үүрэг парламентад байгаа. Хууль зүйн хүрээлэнг шилжүүлж байгаа асуудал бол харьяалал шилжиж байгаа л асуудал. Хуучин Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байсан. Одоо Улсын Их Хурлын харьяа болж байгаа гэсэн үг. Би бол статусын хувьд дээшилж байна гэж харж буй. Нөгөө талаас парламентад мэргэжлийн хууль зүйн хүрээлэн байх шаардлагатай. Хуулийн төсөл боловсруулж, санал авах, хяналт шинжилгээ хийх, хэрэгжилтэд үнэлгээ хийж, хууль сурталчилж, хуулийг нэг мөр ойлгох хүрээнд мэргэжлийн хүрээлэнтэй байх нь зөв гэж бодож байна.
Уг хүрээлэнгийн зарим хүмүүс эсэргүүцэж байна гэнэ лээ. Харин ч энэ байгууллага статусын хувьд тогтвортой болж байна. Үйл ажиллагааны чиг үүрэг нь хэвээрээ байна. Дээрээс нь Монгол хэлний зөвлөл нэмэгдэн, очиж буй. Түүнээс биш нэг байгууллагыг татан буулгаж, үйл ажиллагааг нь өөрчлөхгүй. УИХ-аас гарч байгаа хуулийн чанарыг сайжруулах зорилгоор статусыг нь өөрчилж байгаа юм" гэв.
Зочин 2023-05-04 192.82.83.190
хууль уншдаггүй эргүү өвгөн ,МАН 4 жилд үндсэн хуулийг 3 өөрчиллөө
Зочин 2023-05-04 202.21.107.41
Энэ гэж нэг дураараа бурдаг нөхөр гарчээ ӨВӨРХАНГАЙД очиод мөнгө тараагаад л … бүр цайрсан гар даа
Дураараа гар 2023-05-04 202.179.24.18
дураараа ярих юм даа бэлтгэсэн байдаг юм байх даа
ЗОЧИН 2023-05-04 220.108.217.252
ХОЛООООО ОЧИЖ х**, ЗАЙЛ ХОГОО, ЗАЙЛ.
Зочин 2023-05-04 66.181.182.18
тоог 90-ээс хэтрүүлэх хэрэггүй.
Зочин 2023-05-04 66.181.182.18
Гишүүнийг эргүүлэн татах эрхийг ард түмэнд олгоё.
Irgen 2023-05-04 172.58.23.74
Luivarchid nemelt uurchlulut neteer ih hurald nasan turshdaa syyj ard tymnii hurunguur togloh nee munch ulairch baina daa.ih hurliig taraah heregtei ard tymneer helelcyyleh tyr hural baiguulj shine hugjliin tuluu ard tymen helelceh boljee
МАН дарангуйлж байна 2023-05-04 192.82.80.129
Тогтохсүрэн чи ард түмнийг багахан басамжлан дээрэлхээрэй fb tw сэтгэгдэл гээд бүх мэдээлэлд ард түмний олонх гишүүний тоо нэмэхийг дургүйцэж байгаа шүү.Ардчилсан Монгол улсад ҮХНӨ ард түмний санал асуулгаар шийддэг.
mgl hyyhen 2023-05-04 77.87.228.70
zoriud turhiraad bg yum uu, ard tumen chin durgui bn shde
Зочин 2023-05-04 202.179.27.139
БАГА ГАЛЗУУРААРАЙ ТА НАР
СОНГОГЧ 2023-05-04 202.9.46.165
гишүүдийн тоог 152 болгох юм бол ард иргэдийн уур хилэн дээд цэгтээ хүрч мэдэх юм шүү МАН!!!