"Европын холбоог дайны эдийн засгийн горимд шилжүүлэх шаардлагатай"

"Европын холбоог дайны эдийн засгийн горимд шилжүүлэх шаардлагатай"

"Европын холбоог дайны эдийн засгийн горимд шилжүүлэх шаардлагатай"

Европын комисс өчигдөр /2023.05.03/ Европын батлан ​​хамгаалах салбарыг хөгжүүлэх, Украинд сум хэрэгслийг цаг тухайд нь хүргэх 500 сая еврогийн төлөвлөгөөг танилцуулав. Энэ нь Украины зэвсэгт хүчний ашиглаж буй 155 мм-ийн калибрын их бууны сум үйлдвэрлэхэд саад болж буй бэрхшээлийг арилгах зорилготой. 

Хүйтэн дайнаас хойш Европт тогтвортой энх тайван он удаан жил үргэлжилсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал буурч, хөрөнгө оруулалтууд удааширсан, нийтээрээ хэт тайвширсан зэрэг үр дагавар гарчээ. Гэтэл ОХУ-ын арми Украин руу довтолсноор энэ бүхэн ил болсон гэж "Euronews" хуудас мэдээлэв.

Европын холбоо Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх болон эдийн засгийн хатуу ширүүн бодит байдлыг шийдвэрлэх хоёрын хооронд гацжээ. Засгийн газрын захиалгыг гүйцэлдүүлэхийн тулд батлан хамгаалахын үйлдвэрүүдэд нэг жил хүртэл хугацаа шаардагдана гэж үзэж байна. Тиймээс Украинд маш их хэрэгцээтэй байгаа сумны үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийн тулд 500 сая еврог төсөвлөв.

"Энэ бол хэн ч таамаглаагүй дайн. Бидэнд Украиныг дэмжих сум дутагдаж байгаа нь үнэн. Гэхдээ ганц Европ биш АНУ гэх мэт бусад холбоотонд ч дутагдаж байгаа. Бүгд л адилхан байна. Тиймээс блокыг дайны эдийн засгийн горим руу шилжүүлэх шаардлагатай. Дайнаас хойш холбооны аюулгүй байдлын бүтэц эрс өөрчлөгдсөн. Бид үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. Бид гэнэн байж болохгүй. Энэ бол бодит байдал. Хамтдаа иргэдээ хамгаалж, геополитикийн энэхүү шинэ бодит байдалд дасан зохицохын тулд чадах бүхнээ хийх нь бидний үүрэг юм" гэж Европын комиссын дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн Тьерри Бретон хэллээ. 

500 сая еврогийн 260 саяыг нь Европын батлан ​​хамгаалах сангаас, 240 саяыг нь Европын батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагааны худалдан авалтын актаас гаргах юм. Энэхүү 500 сая евро нь Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг цаашид өргөжүүлэхээр гуравдугаар сарын сүүлээр тохиролцсон Европын холбооны шинэ стратегийн гурав дахь зүйл юм. Стратегийн гол зорилго нь ирэх 12 сарын хугацаанд нэг сая их бууны сум хүргэх явдал ажээ. 

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-04 66.181.161.62

Оросын 17 сая км сайхан хувааж авах нь дээ

Avatar

Боги 2023-05-04 122.201.23.44

яг үнэн, манай монгол байгал нуур, алтай нуруу, тэс шишгэдээ буцааж авах цаг ирж бгаам бн)

Avatar

Нэргүй 2023-05-04 202.126.89.189

Одоо л оросуудыг нугаслаж авахгүй бол орос шоронд хоригдсон олон үндэстэн ястнууд мөхөж устахнээ,,;

Avatar

Зочин 2023-05-04 192.82.76.172

Либерал ардчиллын орнуудад хямрал хүчтэй нүүрлэх үед фашистууд төрд гарч жинхэнэ дарангуйлал нацист дэглэм үүсч, дэлхий сүйрэх аюул нүүрлэдэг,Үүний тод жишээ нь дэлхийн 1 дүгээр дайнд ялагдсан Герман улсад нацист дэглэм тогтож дэлхий сүйтгэх аюулд хүрсэн. Энэ байдал одоо нэгэнт буй боллоо. Дэлхийг ганцаар ноёрхох зорилго нь сүйрч буй барууны том хөрөнгөтнүүд түрэмгий
нацист хэлбэр лүү шилжиж байна.тусгаар тогтнолын төлөө орнууд рүү бүлэглэн дайрч цөмийн дайн өдөөхөд ч бэлэн улайрчээ.

Avatar

Нэргүй 2023-05-04 202.131.238.26

за энэ чинь Россия-1 байх чинь вэ. Нохойн баас, худлаа хуцааад байх юм.

Avatar

Зочин 2023-05-04 192.82.76.172

Либeраль замын төгсгөл нь фашизм гэж хэлдэг.Одоо АНУ,Ёвроп бараг бүхэлдээ либёриал ардчилалтай төсгүй боллоо.3 аас 4 жилийн дараа эдгээр орон фашист хэлбэрт шилжих б**х гэж олон судлаачид үзэж байна.Нийгмийн мэдээлэл эрс өөрчлөгдөж, эдийн засаг нь зах зээлийн зарчмаас ухарч. улсаа гарын хуруугаар удирдах боллоо. Украин жинхэнэ нацист орон болсон. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хатуу ширүүн харгис аргаар дарж,асар хүнд ял оноодог болсон

Avatar

Нэргүй 2023-05-04 192.82.76.57

Негее НАТО Америк Орос руу дайрах гэж байсан гэж vлгэрт итгэгч мояанууд юу гэмээр байна. Дэлхийн 2-р арми, цемийн зэвсэгтэй гvрэн лvv дайрна гэж юу байхав дээ. Шуналт Путин л бусдын нутагт шунаж дайн эхлvvлсэн

Avatar

Нэргүй 2023-05-04 203.23.199.183

монгол руу дайрвал бид хэдэн сар тэсэх болоо

Avatar

Зочин 2023-05-04 192.82.76.172

Барууны орнуудын цэргийн баазууд ОХУ болон БНХАУ.ыг бүрэн бүсэлсэн байна. Бараг 100 оронд АНУ.ын цэргийн баазууд байрладаг гэдэг.Тус орны цэргийн төсөв бараг 800-аад тэрбум доллар буюу ОХУ-ынхаас бараг 10дахин их. Барууны түрэмгий бодлого ,дэлхий дахины ноёлох хүслийг зөвхөн ОХУ-ын цөмийн з****г ,асар хурдан пуужингууд л зогсоож байна. Дэлхийн улс орнуудын тусгаар тогтнолын баталгаа нь болж байна.Одоо ОХУ-ын иргэд бүгд эх орны төлөө нэгдэн нягтарч,нийтээрээ Пүтенчүүд болжээ.

Avatar

Малчин 2023-05-04 188.175.246.47

Мал минь тархигүй байж бүү олон юм донгосч бай!!! Тэнэгээ нууж яв!!!

Avatar

Нэргүй 2023-05-04 124.158.67.18

Энэ хувхай путин далд орж хүмүүс амар амгалан амьдраасай

Avatar

Нэргүй 2023-05-04 203.23.199.183

хүү минь дайн шиг чухал юм хаана байна, чи бид 2 дайнгүй бол уйтгарлана шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж