"Европын холбоог дайны эдийн засгийн горимд шилжүүлэх шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

"Европын холбоог дайны эдийн засгийн горимд шилжүүлэх шаардлагатай"

"Европын холбоог дайны эдийн засгийн горимд шилжүүлэх шаардлагатай"

Европын комисс өчигдөр /2023.05.03/ Европын батлан ​​хамгаалах салбарыг хөгжүүлэх, Украинд сум хэрэгслийг цаг тухайд нь хүргэх 500 сая еврогийн төлөвлөгөөг танилцуулав. Энэ нь Украины зэвсэгт хүчний ашиглаж буй 155 мм-ийн калибрын их бууны сум үйлдвэрлэхэд саад болж буй бэрхшээлийг арилгах зорилготой. 

Хүйтэн дайнаас хойш Европт тогтвортой энх тайван он удаан жил үргэлжилсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал буурч, хөрөнгө оруулалтууд удааширсан, нийтээрээ хэт тайвширсан зэрэг үр дагавар гарчээ. Гэтэл ОХУ-ын арми Украин руу довтолсноор энэ бүхэн ил болсон гэж "Euronews" хуудас мэдээлэв.

Европын холбоо Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх болон эдийн засгийн хатуу ширүүн бодит байдлыг шийдвэрлэх хоёрын хооронд гацжээ. Засгийн газрын захиалгыг гүйцэлдүүлэхийн тулд батлан хамгаалахын үйлдвэрүүдэд нэг жил хүртэл хугацаа шаардагдана гэж үзэж байна. Тиймээс Украинд маш их хэрэгцээтэй байгаа сумны үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийн тулд 500 сая еврог төсөвлөв.

"Энэ бол хэн ч таамаглаагүй дайн. Бидэнд Украиныг дэмжих сум дутагдаж байгаа нь үнэн. Гэхдээ ганц Европ биш АНУ гэх мэт бусад холбоотонд ч дутагдаж байгаа. Бүгд л адилхан байна. Тиймээс блокыг дайны эдийн засгийн горим руу шилжүүлэх шаардлагатай. Дайнаас хойш холбооны аюулгүй байдлын бүтэц эрс өөрчлөгдсөн. Бид үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. Бид гэнэн байж болохгүй. Энэ бол бодит байдал. Хамтдаа иргэдээ хамгаалж, геополитикийн энэхүү шинэ бодит байдалд дасан зохицохын тулд чадах бүхнээ хийх нь бидний үүрэг юм" гэж Европын комиссын дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн Тьерри Бретон хэллээ. 

500 сая еврогийн 260 саяыг нь Европын батлан ​​хамгаалах сангаас, 240 саяыг нь Европын батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагааны худалдан авалтын актаас гаргах юм. Энэхүү 500 сая евро нь Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг цаашид өргөжүүлэхээр гуравдугаар сарын сүүлээр тохиролцсон Европын холбооны шинэ стратегийн гурав дахь зүйл юм. Стратегийн гол зорилго нь ирэх 12 сарын хугацаанд нэг сая их бууны сум хүргэх явдал ажээ. 

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж