Мэдээлэл алдагдсанаас Зеленский айлчлалаа цуцалж магадгүй болов

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

Мэдээлэл алдагдсанаас Зеленский айлчлалаа цуцалж магадгүй болов

Мэдээлэл алдагдсанаас Зеленский айлчлалаа цуцалж магадгүй болов

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Герман улсад айлчлахаар бэлтгэж буй тухай мэдээлэл алдагдсанаас болж айлчлалаа цуцалж магадгүй байдал үүсчээ. Германы мэдээллийн  вебсайтуудад Украины засгийн газрын ойрын эх сурвалжид үндэслэн Зеленскийн айлчлалын талаар мэдээлсэн байна. Үүний дараа Украины албаныхан Германаас мэдээлэл алдагдсанд маш их бухимдаж байгаа тул үүнд хариуцлага хүлээх ёстой хүмүүс Зеленскийн айлчлалыг цуцлах талаар ярилцаж байгааг "t-online" мэдээлжээ. Германы эх сурвалжууд "аюулгүй байдлын хувьд маш эмзэг мэдээлэл"-ийг санаатайгаар нийтэлсэнд Украины тал "маш сэтгэл дундуур байна гэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эх сурвалжууд үүнийг "хариуцлагагүй" үйлдэл гэж нэрлээд, мэдээлэл цацагдсан нь "Украины ерөнхийлөгчийн айлчлалыг эргэлзээтэй болгож болзошгүй" гэж үзжээ.

"Bild" болон "Berliner Zeitung" сонины Лхагва гаригийн дугаарт  ХБНГУ-ын  Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын урилгаар Украины ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 13-нд Германд айлчилна гэж мэдээлсэн байна. Айлчлалын хоёр дахь өдөр тэрбээр Германы канцлер Олаф Шольцтой уулзах товтой байгаа аж.

Зеленскийг хүлээж авахын тулд Берлинд мэргэн буудагч, тэсрэх бодис үнэрлэгч нохой болон хамгаалалтын хуягаар тоноглосон цагдаагийн томоохон ажиллагааг зохион байгуулж байна. Мөн энэ үеэр Берлинд тодорхой газруудад иргэдийн үнэмлэх шалгах гэнэ.

 Зеленский өчигдөр Скандинав- Украины удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон хоёр талын хэд хэдэн уулзалтад оролцохоор Финландад гэнэт айлчилжээ.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж