Ичиножо А.Ичинноров зодог тайлахаар болжээ

Ичиножо А.Ичинноров зодог тайлахаар болжээ

Ичиножо А.Ичинноров зодог тайлахаар болжээ

Японы мэргэжлийн сүмогийн хүчирхэг бөхчүүдийн нэг Ичиножо А.Ичинноров зодог тайлахаар болжээ. Тэрбээр өнөөдөр/2023.05.04/ зодог тайлах тухайгаа сүмогийн холбоонд мэдэгдэх гэнэ. Өдгөө 30 настай, Архангай аймгаас гаралтай түүний хувьд дээд макүүчи зиндаанд нэг удаа, жүрёо зиндаанд хоёр удаа түрүүлж, сэкивэкэ цол хүртэл дэвшиж байв.

Ичиножо А.Ичинноров энэ оны хоёрдугаар сард нурууны дурангийн хагалгаанд орж, гуравдугаар сарын башёд зодоглож, жүрёо зиндаанд түрүүлснээр дээд зиндаанд эргэн ирэхээр болсон. Харамсалтай нь, архаг нурууны өвчин нь бэлтгэл сургуулилалт хийх боломжгүй болгон эцэст нь дээрх шийдвэрийг гаргажээ.

2021 оны есдүгээр  сард Японы иргэншилтэй болсон Ичиножо сүмод багш, дасгалжуулагч хийх хүсэлгүй байгаа бөгөөд Монгол буцах эсэх нь тодорхойгүй байна гэжээ.

2010 онд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хамтаар Япон улсад ирж байсан тэрбээр Тоттори Жохокү ахлах сургуульд суралцаж, сүмод хөл тавив. Ахлах сургуулиа төгссөний дараа Минато дэвжээнд харьяалагдаж, өдийг хүртэл сүмод үнэнч барилджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-04 103.143.40.146

Arga barilaa olson bol Yokozuna boloh potentsialtai buh baisan

Avatar

Нэргүй 2023-05-04 59.153.114.86

барилдаан сурахгү бсаар буулаа да

Avatar

Нэргүй 2023-05-04 203.98.77.101

ЭНЭ МАХАН БӨМБӨЛӨГҮҮД ЮУ ЮУГҮЙ Л ЯПОН ИРГЭН БОЛЖ ТЭНЭГТЭХ ЮМ. ЯПОНЫ ИРГЭН БОЛСОН ЮМ БОЛ ТЭРНИЙ ТУХАЙ БИЧИХ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ. ЗҮГЭЭР ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДООД ТӨРСӨН НУТАГ УС ЭХ ОРОНДОО АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ЮУ, ЮУН ЯАСАН ЯПОНЫ ИРГЭН. ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨР УСАНД ДОР ҮЙЖ ҮХЭХ ГЭЖ БУЙ ГАЗАРТ ИРГЭН БОЛЖ ТЭНЭГТДЭГ БАС Л МОДОН ТОЛГОЙТ ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2023-05-04 124.158.67.18

Ичинноров Дээд макуучи зиндаанд нь бас гэж нэг удаа түрүүлчихсэн. Японы иргэн болчихсон. Болоо,болоо. Сайхан эр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж