Family food festival: Ресторанууд өөрсдийн онцлогийг харуулсан хоолнуудыг гаргана

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

Family food festival: Ресторанууд өөрсдийн онцлогийг харуулсан хоолнуудыг гаргана

Монголын хамгийн том хоолны баяр болох FAMILY FOOD FESTIVAL-д 20 гаруй ресторан киоскийн мэргэжлийн чадварлаг ахлах тогооч нар өөрсдийн онцлогийг харуулсан олон үндэстний зоогийг бэлтгэн гаргаж, хоолны соёлыг түгээх болно.

Champions sport pub: Найз нөхөд, хамт олон, албан байгууллага, багийн фанатуудын хамтаар хүссэн спортын тоглолтоо дууны өндөр давтамжтай, өргөн дэлгэцээр үзэж халуун дотно уур амьсгал, спортын ид шидийг мэдрэх цорын ганц газар юм.

Jumanji restaurant and lounge: Онцгой тохилог орчинд олон төрлийн шэйр хоол, стэйк, мэргэжлийн бартендерийн бэлтгэсэн өвөрмөц коктейль, хүйтэн шар айргаар үйлчилдэг.

KPOP ресторан: Үхэр, Тахиа, гахай болон төрөл бүрийн далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун ногооны төгс хослол болсон Солонгос уламжлалт болон орчин үеийн хоолны давтагдашгүй амт, сонирхолтой кпоп дуу хөгжим, шэйк, смүүти, коктейль, конейк, сөжү, макколи, зэргийг санал болгодог.

New York Street ресторан: 50-100 хүний хүлээн авалтын арга хэмжээг тогтмол авч хэзээ ч мартагдахааргүй дурсамжийг бүтээхээс гадна Misheel walking street-ийн төв тайзнаа 7 хоног бүр энтертайнмэнт үйл ажиллагааг зохион байгуулж залуусын чөлөөт цагийг уйдах завгүй өнгөрүүлсээр байгаа билээ.

Suzuran japanese restaurant: Япон хөгжмийн намуухан аялгуунд өнө удаан жил уламжлагдан өвөрмөц жороор бэлтгэсэн үхэр, гахай, тахиан махан өтгөн шөл, өргөн гоймонгийн тансаг амт, шинэхэн сүши далайн гаралтай хоолны жинхэнэ Япон амтыг мэдрүүлдэг.

Шар айраг ресторан: Монгол европ амтат хоолоор дагнан үйлчилж үдэш бүрийг алтан үеийн алдарт хамтлагуудын дуу хөгжимтэй хослуулан намуухан сонгодог, дурсамж дүүрэн орчинг бүрдүүлдэг.

Maar wine &dine: Хамгийн олон виноны сонголттой, тансаг орчин, эрхэмсэг байдлын илэрхийлэл VIP өрөөнүүд, 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай тус ресторан улаан дарстай төгс зохицох төрөл бүрийн амтат хоолыг гаргадаг.

Бямба, ням гараг бүр фестивальд зориулсан бүх хоол 6000-8000 төгрөг. Гэр бүл найз нөхдөөрөө хүрэлцэн ирж амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.

Misheel walking street: 8811-3280

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж