БНСУ-д зохион байгуулагдсан Азийн Хөгжлийн банкны 56 дахь удаагийн уулзалтад ХХБ оролцлоо

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

БНСУ-д зохион байгуулагдсан Азийн Хөгжлийн банкны 56 дахь удаагийн уулзалтад ХХБ оролцлоо

БНСУ-д зохион байгуулагдсан Азийн Хөгжлийн банкны 56 дахь удаагийн уулзалтад ХХБ оролцлоо

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны 56 дахь удаагийн нэгдсэн уулзалт нь 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр БНСУ-ын Сонгдо хотод “Ази тивийн сэргэлт” сэдвийн дор зохион байгуулагдсан ба тус уулзалтад ХХБ төлөөлөгчид оролцлоо. Тус уулзалтаар АХБ-ны гишүүн улс орнуудын бодлого боловсруулагчид цуглаж цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлгүүд өрнүүллээ.

АХБ-ны Ерөнхийлөгч Масацүгү Асакава энэ жилийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ гишүүн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжил тэр дундаа ногоон хөгжлийн чиглэлд түлхүү онцгойлон анхаарч ажиллах бодлоготой тул 2030 он хүртэл ногоон хөгжлийн чиглэлээр бүс нутгуудад нийт 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгохоор зорьж байгаагаа мэдэгдсэн юм.

ХХБ нь ногоон хөгжил, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр улсдаа түүчээлэгч, дэлхийд нэр хүнд бүхий НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагын хувьд 250 сая ам.долларын үндэсний хэмжээний ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх боломжтой анхны банк болсон тухайгаа арга хэмжээний үеэр цохон дурдлаа.

Түүнчлэн ХХБ-ны төлөөлөгчид АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын удирдлагатай тогтвортой санхүү, ногоон хөгжил, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлээр өөрсдийн хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулан, хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Тогтвортой Хөгжилд Хамтдаа

Худалдаа Хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж