Оросын онгоцыг саатуулахаар Норвеги, Их Британи онгоцуудаа хөөргөв

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

Оросын онгоцыг саатуулахаар Норвеги, Их Британи онгоцуудаа хөөргөв

Оросын онгоцыг саатуулахаар Норвеги, Их Британи онгоцуудаа хөөргөв

Шотландын хойд хэсэгт Их Британийн агаарын орон зайн ойролцоо Оросын цэргийн онгоц эргүүл хийж байна. Энэ нь далайн эргүүлийн Ту-142 онгоц юм. Эргүүлийн онгоц Норвегийн тэнгис дээгүүр олон улсын агаарын орон зайгаар ниссэнийхээ дараа Хойд Атлантын далай дээгүүр эргүүл хийж, улмаар Их Британийн агаарын орон зайд дөхөж ирсэн байна.

Их Британийн байлдааны онгоцууд Оросын онгоцыг саатуулахаар хичээж байгааг Хатан хааны агаарын хүчин мэдэгдлээ. Тодруулбал, Шотландын зүүн хойд хэсэг дэх Хатан хааны агаарын хүчний баазаас Ням гаригт байлдааны онгоцууд хөөрчээ. "Оросын эргүүлийн онгоц Их Британийн агаарын орон зайд нисч байгаагүй. Үл мэдэгдэх онгоц илэрмэгц бид саатуулахын тулд өөрсдийн байлдааны онгоцоо нэн даруй хөөргөсөн" гэж Хатан хааны агаарын хүчнээс мэдэгдэв.

НАТО-ийн хамтарсан хариу арга хэмжээний хүрээнд Норвеги улс ч бас "F-35A" сөнөөгч онгоцоо хөөргөв.

Оросын онгоц нь Хойд Атлантын бүс нутагт нисч буй бусад онгоцонд аюул учруулж болзошгүй гэж НАТО-ийн Агаарын командлал мэдэгджээ. Ту-142 онгоцыг НАТО "BEAR-F" гэж кодлодог. Тэд "BEAR-F" онгоц чухам яаж агаарын аюулгүй байдлын дүрэм зөрчсөнийг тодорхой хэлээгүй. 

Герман, Их Британийн сөнөөгч онгоцууд өнгөрсөн долоо хоногт Балтийн тэнгис дээгүүр олон улсын агаарын орон зайд нисч явсан Оросын тагнуулын гурван онгоцыг саатуулсан. Германы нисэх хүчний мэдээлснээр хоёр Су-27 сөнөөгч онгоц болон Ил-20 нисэх онгоц дохио дамжуулахгүйгээр нисч байсан аж. 

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж