Трамп: Дахин сонгогдвол Украины дайныг зогсоож чадна

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

Трамп: Дахин сонгогдвол Украины дайныг зогсоож чадна

Трамп: Дахин сонгогдвол Украины дайныг зогсоож чадна

АНУ-ын ерөнхийлөгчийн 2024 оны онгуульд нэр дэвшихээ зарласан Дональд Трамп дахин сонгогдож чадвал Украинд үргэлжилж буй дайныг ганцхан өдөрт зогсоож чадна гэж мэдэгджээ. Тэрбээр "GB News" телевизэд өгсөн ярилцлагадаа, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй маш сайн ойлголцдог гэдгээрээ сайрхаж,  Жо Байдены Украин дахь дайныг зохицуулах оролдлогыг шүүмжилсэн байна. "Хэрэв би ерөнхийлөгч байсан бол дайныг ганц өдөр л зогсооно. Надад ердөө 24 цаг л хангалттай. Би үүнийг зогсоож чадна. Маш амархан байх болно. Мөнгө л хэрэг болно" гэж Трамп мэдэгдэв.

Трамп өмнөх 2016 оны сонгуулийн өмнө гэр бүлээс гадуурх харилцаагаа нуухын тулд авлига өгсөн зэрэг хэд хэдэн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх магадлалтай байгаа ч ирэх оны сонгуульд дахин нэр дэвшихээ зарласан. Сэтгүүлч түүнээс ирэх сонгуульд дахин сонгогдох боломж хэр байгааг нь асуухад "маш их боломж байгаа" гэж харуулжээ.

Харин Байденыг шүүмжлэхдээ, ОХУ-аас Украинд довтлох боломжийг олгосонд буруутгажээ. Тэрбээр "Байдены захиргаа чадварлаг байсан бол Путинд Украин руу дайрах боломж гарахгүй байсан" гэсэн байна. Түүнчлэн Байден Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хаан III Чарльзын титмийн ёслолд оролцох урилгаас татгалзсан нь маш хүндлэлгүй үйлдэл гэж шүүмжилжээ. Харин Хятадын тухайд цар тахлыг алдсан хариуцлагыг хүлээж, олон улсын хүн ам, эдийн засагт учирсан хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж