Лукашенког шүүмжлэгч идэвхтэнг 1586 хэрэгт буруутгав

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

Лукашенког шүүмжлэгч идэвхтэнг 1586 хэрэгт буруутгав

Лукашенког шүүмжлэгч идэвхтэнг 1586 хэрэгт буруутгав

Беларусийн тэрс үзэлтэн сэтгүүлч Роман Протасевич найман жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Түүнийг 2021 оны тавдугаар сард Грекээс Литва руу нисч байхад нь онгоцыг Беларусийн нийслэл Минск хотод зогсоож, найз бүсгүйнх нь хамт баривчилсан байна. Тухайн үед онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэлд үндэслэн ослын буулт хийсэн аж.

Протасевичийг баривчилсан нөхцөл байдал Европын удирдагчдын эгдүүцлийг төрүүлсэн тул Лукашенкогийн эсрэг хориг арга хэмжээ авахад хүргэсэн юм. Тэд энэ үйл явдлыг хууль бусаар онгоц барьцаалсан явдал гэж нэрлээд Протасевичийг суллахыг шаардсан.

Роман Протасевич нь олон жилийн өмнөөс Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенког шүүмжилсэн. Мөн тэрбээр телеграм дахь сөрөг хүчин "Nexta" агентлагт редактороор ажиллаж байв. "Nexta"-тай холбоотой өөр хоёр хүн болох Степан Путило, Яан Рудник нар 20, 19 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлжээ.

Роман Протасевичийг дор хаяж 1586 хэрэгт буруутгаж байна. Тухайлбал, олныг турхиран жагсаал цуглаан өдөөсөн, нийтийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг завдсан, Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсан, хэт даврагч бүлэглэл байгуулсан, толгойлсон, эрх мэдлийн төлөө хуйвалдсан зэрэг хэрэгт түүнийг буруутгажээ.

Прокурорууд Протасевичэд 10 жилийн хорих ял өгөх санал гаргасан. Түүний найз бүсгүй Софиа Сапегаг өнгөрсөн жил нийгэмд үл ойлголцол, үзэн ядалтыг түгээсэн хэрэгт буруутган зургаан жилийн хорих ялаар шийтгэжээ.

Александр Лукашенко нь Протасевичийг төрөхөөс нэг жилийн өмнө буюу 1994 оноос хойш Беларусийг төмөр нударгаар удирдаж байна. Түүнийг маапаантай байдлаар зургаа дахь удаагаа сонгогдсоны дараа эсэргүүцлийн жагсаалууд эрс нэмэгдсэн юм. Беларусийн аюулгүй байдлын олон мянган жагсагчийг баривчилж, зодож, тамласан гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгдээд буй. Протасевичийг л гэхэд телевизээр уучлал гуйсан мэдэгдэл хийхийг албадсан гэж үздэг. Тийм учраас Протасевич шүүх хурал эхлэх үед төрийн мэдлийн телевизээр өөрийгөө бүрэн гэм буруутай гэж мэдэгдэж байв. Тэр 2021 оны зургадугаар сараас хойш гэрийн хорионд байна. Беларусийн хүний эрхийн байгууллагын мэдээлснээр тус улсад одоо 1500 улс төрийн хоригдол байгаа аж.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж