"Шинэ хөтөлбөрөөр I биш III ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн"

"Шинэ хөтөлбөрөөр I биш III ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн"

"Шинэ хөтөлбөрөөр I биш III ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн"
Боловсролын багц хуулийг өчигдөр /2023.05.03/ Боловсрол шинжлэх ухаан, спортын байнгын хороо хэлэлцсэн. Үүний дараагаар тус хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар үдээс хойш хэлэлцсэн юм. Тус багц хууль батлагдсанаар салбарын хэмжээнд системийн томоохон өөрчлөлтүүд хийгдэх хууль санаачлагчид иргэдийг хуулийн төсөлтэй цаг гарган танилцаж, саналаа өгөхийг хүсчээ. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд олон нийтээс санал авч байгаа бөгөөд та бүхэн энд дарж нэвтрэн D-Parliament цахим системээр дамжуулан саналаа өгөх боломжтой байна.
Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт орсноор улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангиас эхлэн англи хэлний хичээл үзэх эрхзүйн орчин бүрдэнэ гэх мэдээлэл гарсан. Үүнийг БШУЯ-наас үгүйсгэлээ.
Тодруулбал, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өчигдрийн турш англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахаар болсон. Энэ нь буруу, зөв гэж сошиал сүлжээнд маш их маргалдсан байна. Нэгдүгээрт, Боловсролын хуулийн анхны хэлэлцүүлгээр англи хэл бол үндсэн гадаад хэл байна. Хоёрдугаарт, хуулинд нэгдүгээр ангиас англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Гуравдугаарт, шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ" гэсэн юм.
Боловсролын ерөнхий хуулийн зорилт нь боловсролын зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Монгол Улсын Үндсэн хуульд хүний суурь эрхийн нэг нь боловсрол эзэмших, суралцах эрх гэж заасан байдаг. Энэ эрхийг хангах, иргэн бүрд чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг. Энэ үүргийг хэрэгжүүлэх зохицуулалтыг боловсролын хуулиар тодорхойлно. Ажлын хэсэг 58, дэд ажлын хэсэг нийт 31 удаа хуралдаж хуулийн төслийг хэлэлцсэн юм. Өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн Боловсролын тухай хууль нь 2002 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан. Өнөөдрийг хүртэл нийтдээ 31 удаа өөрчлөлт орсон байдаг. Боловсролын хуулийг дагалдан Дээд боловсролын тухай хуульд 11 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 14 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан.
Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар боловсролын бүх түвшний хуулиудыг багцаар нь оруулж ирж, уялдаа холбоог хангаж байгаа гэдгээрээ давуу талтай.
Багц хуулийн шинэчлэлээр боловсролын байгууллагуудын чанарын ялгааг арилгах гол зорилго тавьж байна. Хүүхэд бүр гэрт хамгийн ойр сургууль, цэцэрлэгээс чанартай боловсролын үйлчилгээ авах бүх боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд хөтөлбөрийн шинэчлэл, санхүүжилтийн тогтолцоо, үнэлгээний тогтолцоо, багшийг тасралтгүй хөгжүүлэх, засаглалын ончтой шийдэл, цахим шилжилт гэсэн асуудлуудыг иж бүрэн шинэчилж байгаа гэдгийг мөн БШУЯ-наас онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

С.Тунгалаг 2023-05-04 202.55.188.104

Та нар ирээдүйгүй бод хөрш орнуудын хэлийг хичээлийн хөтөлбөрт оруулах.ангил хэл 3 дагч хэл шүү

Avatar

Нэргүй 2023-05-04 192.82.86.138

Бага анги төгсгөөд 6 дугаар ангиас бусад хэлийг сонгоноор заа тэгэхгүй бол үндсэн хэлээ муу эзэмшинэ шүү!!

Avatar

Ж.Янжив 2023-05-04 202.55.188.84

Энэхүү хөтөлбөр 2024 оноос хэрэгжинэ гэж бодвол 2036 – 2040 онд ЗАЛУУС минь МОНГОЛч юм шиг ,Англич юм шиг болж орхих бийдээ .! Монгол хэл аялгуу төгс ,ганц үсгээр бичиж ойлгож харилцаж болдог !!@

Avatar

Ж.Янжив 2023-05-04 202.55.188.84

Сайд Л.ЭНХАМГАЛАН басал буруу бодолтой мэтээ.ЕБС -д гадаад хэл заах асуудал МОНГОЛ төрийн ХАР хайрцагны бодлого байх ёстой .Хувийн сургуулиудын өөрсдөа мэд гээд орхиж болохгүй 12 жилийн сургалттай үед 6р анги ,12 наснаас аливаа гадаал хэлийг зааж эхлэх нь зөв мэт Нэг ,гуравдугаар ангиуд Монгол хэл зүй авиан зүй бичих дүрмээ үзэж төлөвших ёстоы Аливаа гадаад хэлийг ҮНДСЭНий хэл бичигиын хэмжээнд өргөмжилж болохгүй .Гадаад хэлээр харилах үёд ТАРХИнд МОНГОЛ хэл үг боловсорч байдаг Түүнийг зөөж харь

Avatar

Нэргүй 2023-05-04 124.158.67.18

Манай хэл бичгийн эрдэмтэд арчаагүй юм. Яагаад өдий болтол монгол хэлээ латин бичигт оруулчихаж чаддаггүй юм. Одоо хүн болгон латин үсгээр бичих шаардлага гардаг. Түүнийг нь унших гэж там. Албан бус ч гэсэн латин бичгээр бичдэг дүрэм баймаар юм. Кирилл үсгийн Щ үсгийг цагаан тогойгоос хасчихья гэж санал гаргангуут манай хэлбичигийнхэн ухаан зүггүй эсэргүүцдэг гэсэн. Энэ чинь орос ахын үсэг ш дээ. Хасчихвал Щорс гэж бичиж чадахаа болино нтр гэж тэнэгтдэг гэсэн.

Avatar

иргэн 2023-05-04 103.111.68.3

Одоо хүүхдүүд 6 настайдаа сургуульд орж байгаа. Иймд 5-р ангиас нь гадаад хэл буюу англи хэл заадаг болох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-04 202.21.114.170

Ene hujaa ch butehgui dee. 24 ond yaaj garah uu terend ene bolovsroliin salbaraar yaaj halhavch hiij poproh uu l gej bodoj bgaa. ene bol neeh mongoliin huuhduudiin toloo chin setgeleesee sanaa gargah hun bish gej boddog. olon ug, uildelees ni tegej l dugnesen dee.

Avatar

Зочин 2023-05-04 66.181.161.170

Тийм байлгүй дээ. Гэхдээ бид хүүхдүүдээ мөн ч их зовоохоор болж байна даа. 1-р ангиасаа кирил, уйгаржин гэж хольж үзээд арай гэж 3 жил таварч байтал англи хэлтэй золгох нь. Ингээд мэдсэн ч юмгүй, мэдэхгүй ч юмгүй, барьсан ч номгүй, баримжаагүй гэдэг л болох байх даа. Уг нь бидэнд бэлээхэн туршлага байна. 90-ээд оны хос бичигтэн хүүхдүүд. Өнөө цагт авилга, хулгай шиг элбэг өөр нэг зүйл байгаа нь бичиг үсгийн цэгцрээгүй байдал ба алдаа. 90-ээд оны хүүхдүүдийн дийлэнх нь өнөөдөр нийгмийн кадруудын

Avatar

Зочин 2023-05-04 66.181.161.170

эгнээг хүссэн ч эс хүссэн ч дүүргэж байна. Ядахад нийгэм ялзрах тусам аль л боловсролгүй, төлөвшилгүй, амбийцтай гарууд нь нийгмийн удирдлагад шалгарч үлддэг байна. Хамгийн тодорхой жишээ бол тэд ы, ий хоёрыг сонголтоороо бичдэг явдал. Бичиж байгаад зай нь шахагдаад ирвэл ы бичнэ. Зайнд баригдахгүй бол ий-г копи пасть хийгээд л бичээд байна. Маш прагматик. Ийм хүмүүс чинь хэл сурч орчуулга хийхээрээ алаад өгнө биддээ? Одоо ч тийм жишээ зөндөө шүү дээ. Элэг хатаана гэхээсээ эмгэнэл болчихсон юм.

Avatar

Нэргүй 2023-05-04 122.201.22.211

Олон англи хэлтэй бага ангийн багш хэрэг болох нь дээ.

Avatar

Иргэн 2023-05-04 192.82.75.225

англи хэл гэж туйлшралгүй гадаад хэл сонголтоор 5 р ангиас нь заах нь зөв болно шүү Тэгээд ч ШУ наар нэгэнт батлагдсан эх хэл ухамсар 2 салшгүй нэгдмэл гэдгийг ойлгомоор юм хүүхэд төрөлх 2 хэлтэй байх биологийн чадамж байдаггүйг ч судалсан байдаг заавал нэг хэл нь төрөлх хэл байх ёстой

Avatar

Нэргүй 2023-05-04 203.17.23.177

ОРОС ХЭЛ ХҮЧЭЭР СУДЛУУЛДГИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ТЭРНИЙ ОРОНД АНГЛИ ХЭЛНИЙХЭЭ ЦАГИЙГ НЭМ. ХЭДЭН ЖИЛ ҮЗЭЭД ХҮНИЙ УРМАНД 1 УДАА Ч АШИГЛАСАНГҮЙ. ТА НАР ОРОС ХЭЛЭЭ ЕР НЬ АШИГЛАЖ БАЙСАН УУ? ҮГҮЙ ШДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-05-04 202.9.46.24

Оросуудтай нетээр хэрэлдэхэд л ашиглаж байна даа. Монголчуудыг доромжилсон комментод хариулах гм. Тэрнээс биш, орос ер нь соёлын хувьд сөнөчихлөө. Сүүлийн 40-50 жилд сайн уран зохиол, кино, дуу хөгжим юу ч гарсангй

Avatar

Нэргүй 2023-05-04 203.17.23.177

fuck russia гээл болоошдээ. заавал оросон хэрэлдэх юу байна

Avatar

сэхээтнүүд мэддэг байх ёстой 2023-05-04 202.21.101.246

21 оны хувьсгалаас өмнөх Монголын сэхээтнүүд Орос Хятад манж хэлтэй байсан, мөнхийн хөршүүдийг хэзээ ч басч болохгүй, тэдний ярьж бичиж бодож сэтгэж байгааг Монголын сэхээтнүүд бүгдийг ойлгож байх ёстойм, тийм учраас эх орныхоо онцлогт тааруулаад хөршүүдийнхээ хэлийг мэддэг байх нь сэхээтэн бидний үүрэг, бусад нь яахав англи хэлээ л үзнэ биз

Avatar

Нэргүй 2023-05-04 203.17.23.177

үнэн сэхээтэн бол орос мэтийн гачин хэлийг тоохгүй л дээ.

Avatar

уншигч 2023-05-04 78.187.120.177

Гадаад хэл үнэндээ илүүдэхгүй. Гэхдээ эх хэлээ улам анхаарах ёстой. Бид л хадгалахгүй бол устах аюултай. Бусад хэл бол хүсэл сонирхлын асуудал. Гэхдээ англи хэл л давамгайлж байгаа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж