ОХУ дахь Хятадын суртал ухуулга

ОХУ дахь Хятадын суртал ухуулга

ОХУ дахь Хятадын суртал ухуулга

Украин дахь дайн, олон улсын хэмжээнд тусгаарлагдаад буй Орос орон, үүнтэй холбоотой Хятадын байр суурь зэргээс шалтгаалаад Ши Жиньпиний гуравдугаар сард Москвад хийсэн айлчлал олны анхаарлыг татсан. Айлчлалыг тохиолдуулан “Россия 24” телевизээр “Ши Жиньпиний дуртай сонгодог эшлэлүүд” нэвтрүүлгийн хоёрдугаар анги гарч байв. Уг хөтөлбөрийг Хятадын хэвлэл мэдээллийн групп болон Хятадын Коммунист намын Суртал ухуулгын хэлтэс хамтран бэлтгэжээ. Тиймээс уг нэвтрүүлгийн нийгэмд үзүүлэх нөлөөг маш хязгаарлагдмал бөгөөд уламжлалт, суртал ухуулгын шинжтэй гэхэд болно. Гэсэн хэдий ч том зургаар нь харвал хятадууд олон улсын хэвлэл мэдээллээр дамжуулан өөрсдийнхөө дүр зургийг өөрчлөх оролдлого хийж, оролцоотой байх болсон нь анхаарал татаж байна. 

Хятадад “Xinhua”, “People’s Daily”, “CGTN” агентлагууд хамгийн томд тооцогддог. Эдгээр нь бусад олон улсад байдагчлан орос хэл дээр ч бас цахим хуудастай. Санкт Петербургт төвтэй “VK” сүлжээн дэх “Xinhua”-ийн хаяг өнгөрсөн сарын байдлаар 1.1 сая дагагчтай байсан. Гэтэл Оросын тэргүүлэгч Тасс агентлагийн дагагч нэг сая хүрэхгүй юм. 

“Xinhua” агентлаг нь Хятадын соёл, гадаад харилцаа, дотоодын ололт амжилтын тухай мэдээг тогтмол нийтэлдэг. Ингэхдээ Хятадын үзэсгэлэнт газруудыг харуулсан гайхалтай гэрэл зургуудыг хавсаргадаг байна. 

Хятадын нам болон төрийн өмчит хэвлэл мэдээллийн компаниуд Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, контент солилцдог. Хоёр талын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа 1956 оноос эхтэй. Тодруулбал, “Xinhua” болон Тасс агентлагууд 1956 онд анхны хэлэлцээртээ гарын үсэг зурж байв. 

Хоёр улсын хэвлэл мэдээллийн түншлэлийн сүүлийн үеийн институци 2010 оноос эхэлсэн. Тодруулбал, Хятадын олон улсын радио 2012 онд Оросын засгийн газрын албан ёсны сонин болох "Россиская газета"-тай хамтран “Хятадын амьсгал” нэртэй сар тутмын сэтгүүл гаргажээ. Дараа нь 2014 онд шинээр байгуулагдсан “MIA Russia Segodnya”-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. “MIA Russia Segodnya”-г өөрөөр “Russia Today” гэж хэлэх нь ч бий.

“CCTV”, “CGTN”, “CRI” болон Хятадын үндэсний радиог нэгтгэснээр 2018 онд төрийн өмчит хэвлэл мэдээллийн конгломерат “China media group” байгуулагдсан. Дараа нь “China media group” Оросын хэвлэл мэдээллийн зах зээлтэй харилцах үүрэг хүлээсэн. Тухайлбал, 2022 оны наймдугаар сард “China media group” нь Оросын “VGTRK”, “Россиская газета” агентлагуудтай видео солилцооны төслийг эхлүүлэх тохиролцоонд хүрсэн юм. 

Орос, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн харилцаа холбоог хөгжүүлэхэд мэдээж хоёр улсын дээд удирдагчид дэмжлэг үзүүлсэн. Владимир Путин, Ши Жиньпин нар 2015 онд Хятад, Оросын хэвлэл мэдээллийн солилцооны жилүүдийг зохион байгуулахаар тохиролцсон.Энэ дагуу солилцоог 2016, 2017 онд зохион байгуулжээ. Мөн Хятад, Оросын хэвлэл мэдээллийн форумыг эхлүүлж, түүнээс хойш жил бүр зохион байгуулж байна.

Ши Жиньпин саяхан ОХУ-д айлчлах үеэрээ “China media group” болон “Россиская газета” хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж, “Xinhua” болон Тасс агентлагуудын хамтын ажиллагааны гэрээг шинэчилсэн.

ОРОСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ХЯТАД КОНТЕНТ

“Россиская газета” нь Орос дахь Хятадын суртал ухуулгын гол мэдээллийн хэрэгслийн нэг. Тус агентлагийн цахим хуудаснаас “China media group”-ийн нийтлэлүүдийг хангалттай харж болно. Эдгээр нь хүний эрх, ардчиллын асуудлаар АНУ-ыг давхар стандарттай шүүмжилсэн гэх мэт улс төрийн эмзэг сэдэвтэй нийтлэлүүд байх нь олонтоо. Түүнчлэн Хятадын дотоод улс төр, эдийн засаг, нийгмийн тухай санамсаргүй мэт мэдээллүүд ч бий. 

Дэлхий ертөнц дижитал болохын хэрээр хоёр улсын хэвлэлийн хамтын ажиллагаа ч энэ хэлбэрт шилжжээ. Хятадын Олон улсын радио нь 2017 онд “MIA Russia Segodnya”-тай хамтран “China-Russia: The Essentials" гар утасны платформыг эхлүүлсэн. Энэхүү платформ нь “VK” сүлжээнд 660 мянга гаруй дагагчтай. Платформд нийтлэгдсэн материалыг "Россиская газета" болон Оросын төрийн өмчит дотоодын мэдээллийн “РИА Новости” агентлагийн цахим хуудсанд байнга байршуулдаг. 

"Ши Жиньпиний дуртай сонгодог эшлэлүүд" телевизийн нэвтрүүлгээс гадна “VGTRK” агентлаг хоёр ч баримтат кино гаргасан. Эдгээр киног “China media group”-тэй хамтран бүтээсэн аж. “Орос-Хятад. Евразийн зүрх” нэртэй баримтат кинонд Германы нацизм болон Японы милитаризмын эсрэг Зөвлөлт, Хятадын ард түмэн хамтран тэмцсэн тухай өгүүлсэн байдаг. Мөн Ши Жиньпин, Владимир Путин нарын ярилцалага багтжээ. Гэхдээ кино сонирхогчдын үнэлгээний платформ “Kinopoisk”-д тус киног үнэлсэн ямар ч зүйл байгаагүй тул нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь төдийлөн өндөр байгаагүй гэж үзэж байна. 

“China media group” нь жижиг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй ч хамтран ажиллаж байна. Тухайлбал, 2020 онд Санкт-Петербургт төвтэй “Метро радио” станцтай хамтран Ухань хот болон түүний Covid-19-ийн эсрэг тэмцлийн тухай бичлэг хийжээ. 

Оросын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын оролцоог маш эерэг талаас нь харуулж байна. Энэ нь хоёр талын хамтын ажиллагааны бас нэгэн алхам бөгөөд Хятад, Оросын иргэдэд бие биенийхээ талаар илүү ихийг мэдэх боломж олгож буйгаараа онцлог гэж үзэж байна.

Гэхдээ шүүмжлэлтэй хандагсад ч бий. Тухайлбал, “Медуза” агентлагийн Алексей Ковалев Хятадын Орос дахь хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны талаар эрэн сурвалжлах тайлан бичжээ. Тэрбээр Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийг илүү түрэмгий гэж тодорхойлсон ба хоёр орны мэдээллийн солилцоо эн тэнцүү байгаад эргэлзэж байна гэжээ. 

Түүнчлэн Хятадын интернет троллууд Коммунист намаа дэмжсэн утгагүй тайлбар зэргийг энд тэнд бичиж, Оросын олон нийтийн сүлжээгээр доог тохуу болох нь ч бий. Орос хэлний мэдлэг дутмаг байгаатай энэ нь холбоотой. 

Ерөнхийд нь авч үзвэл, хэвлэлээр дамжуулан суртал ухуулгын ажил хийгдсээр байгаа ч орос иргэд Хятадын талаар маш хязгаарлагдмал мэдлэгтэй хэвээр байгаа гэж үзэж байна. Тэдний хооронд харилцан ойлголцлын тодорхой зөрүү байсаар л байна. “China media group”-ээс бэлтгэсэн Хятадын тухай нийтлэлүүд нь хэт суртал ухуулгын шинж чанартай тул орос үзэгчдэд бараг л таалагдахгүй байгаа аж. Алексей Ковалевийн тайлбарласнаар Хятадын төрийн өмчит хэвлэл мэдээллийн агентлагууд илүү хөнгөн, зугаатай, оросуудад тохирсон контент үйлдвэрлэх чадвар дутмаг байна гэжээ. 

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-04 202.55.188.85

х***а баасаны амтанд орсон оркууд

Avatar

Нэргүй 2023-05-04 192.82.77.16

Хятад улаан торгон хөнжилийг сөхвөөс бохирдсон орос гудас харагдана,,,

Avatar

Нэргүй 2023-05-04 216.38.195.74

_666?

Avatar

Нэргүй 2023-05-04 216.38.195.74

_ ;?

Avatar

2023-05-04 216.38.195.74

#abt ##- ?

Avatar

Зочин 2023-05-04 66.181.160.127

Нээг их Нам мам, Ерөнхийлөгч мөрөнхийлогч гэх мэт орчин цагийн үг хэллэг хэргэлсэн улсууд …..Яг дээрээ бол хаад ноёдууд л бүхнийг захирдаг хоцрогдсон феодалын зохион байгуулалттай улсууд шдээ …Ард түмний санаа бодол хаадуудад огт хүртээлгүй шд

Avatar

Нэргүй 2023-05-04 103.212.118.140

Яг тийм. Манай бүс нутаг яг үнэндээ зүгээр феодал амьдрал дээрээ гацчихсан.

Avatar

Нэргүй 2023-05-04 202.179.24.3

Хятад Монголоос хамаагүй илүү мундаг юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж