Кремлийн ордон руу дроноор халдсан гэв

Хуучирсан мэдээ: 2023.05.03-нд нийтлэгдсэн

Кремлийн ордон руу дроноор халдсан гэв

Кремлийн ордон руу дроноор халдсан гэв

Москва дахь Кремлийн ордны дээгүүр утаа суунаглаж байгаа бичлэг Оросын олон нийтийн сүлжээнд өнөөдөр /2023.05.03/ орой цацагджээ. Украины нисгэгчгүй онгоц Владимир Путинд халдах зорилготой байсан гэж ерөнхийлөгчийн албаны хүмүүс мэдэгдэв. Бичлэгийг Кремль рүү харсан байрлалтай хорооллын оршин суугчид Лхагва гаригийн үүрээр цахим сүлжээнд анх нийтэлжээ.

Ийм хэрэг гарсан ч тавдугаар сарын 9-ний өдөр Ялалтын баярын парад болдгоороо болно гэж Кремлиэс мэдэгдсэн байна.

Кремль нь нийтдээ таван ордон, дөрвөн цогчин дуган, хэрмэн хана, цамхагуудаас бүрдэнэ. Тус цогцолборт орших Их Кремль ордонг өдгөө ОХУ-ын ерөнхийлөгчийн ордон зориулалтаар ашигладаг. Энэ нь 1990 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд багтсан түүхэн байгууламж юм.

Энэ үйл явдлыг Украины тал өөрөөр тайлбарлаж байна. Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Лулиа Мендел хэлэхдээ энэ үйл явдлыг Кремлийн заналхийлэл гэжээ. "Кремлиэс дахин заналхийллээ. Тэд дайны эхэн үед ерөнхийлөгч Зеленскийн амийг хөнөөх хэд хэдэн оролдого хийсэн. Украины нисгэгчгүй онгоц Кремль рүү дайрсан гэх мэдээлэлд итгэж байна уу? Энэ олон жилийн худал хуурмаг, өдөөн хатгалгын эцэст шүү дээ?" гэж тэр жиргэсэн байна.

Эх сурвалж: REUTERS, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж