Ёс зүйгүй албан тушаалтнуудтай нийтээрээ тэмцэхийг уриалав

Ёс зүйгүй албан тушаалтнуудтай нийтээрээ тэмцэхийг уриалав

Ёс зүйгүй албан тушаалтнуудтай нийтээрээ тэмцэхийг уриалав

Монгол төрийн нэр хүнд унаж, төрийн албан хаагчид нийтээрээ ад үзэгдэж байгаа нь цөөхөн хэдэн ёс зүйгүй албан тушаалтнуудаас шалтгаалж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар анхаарууллаа. Тэрээр Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх сургалт, хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ УИХ-аар хэлэлцэн баталж буй Төрийн албаны ёс зүйн тухай хуулинд туссан онцлох зохицуулалтуудыг танилцуулсан юм. Тухайлбал, тус хуулийн хүрээнд төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, бусад төрийн албан хаагчдад нөлөөлөх, шахаж шаардах, дарамтлах зэргээр ёс бус үйлдэл гаргахыг хязгаарлаж байгааг онцолсон. Мөн цөөн зарим албан тушаалтнуудаас болж Монгол төрийн нэр хүнд бүхлээрээ унадаг байдалтай нийтээрээ тэмцэхийг уриалав. Ингэхдээ шинээр батлагдаж буй Төрийн албаны ёс зүйн тухай хуулинд туссан байгууллага бүрт Ёс зүйн дэд хороод хараат бусаар ажиллана. Аливаа зөрчлийг төрийн албан хаагчид ёс зүйн хороонд мэдэгдэж, мэдээлэл өгч байх нь чухал. Ингэснээр ёс зүйн хороод нь нэг талаасаа төрийн албан хаагчдыг даргаас хамгаалах хамгаалалт болно гэдгийг онцолсон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-03 202.9.40.229

төрийн албан хаагчид гэж бичиг үсгийн ч боловсролгүй хүмүүсээр дүүрч ээ хөөрхий, цэвэрлэгээ хийгээч ээ

Avatar

зочин 2023-05-03 103.229.122.225

Барилгын хөгжлийн төвийн дарга мэргэжилтнүүд гэж ёстой нэг аьлигачин хүнд суртал ёс зүйгүй арын хаалгаар ажилд орсон новгнууд байна аа, компаниуд хийсэн ажлын гүйцэтгэлээ шалгуулж баталгаажуулах гэхээр хариуцсан мэгэжилтэн олдохгүй, олдлоо ч сарын дараа очно гэхийн, очиж шалгаад бөөн сүр, унаа тэрэг хоол унднаас өгсүүлээд зочид буудлын зардлыг нь хүртэл дааж багаад авч очно баахан таахалзаж байгаад буцна тэгээд гарын үсэг баталгаажуулж зурахгүй, далд хэлбэрээр авлига нэхээд суучихна даа, АТГ шал

Avatar

bayd khuvuun 2023-05-03 64.119.23.126

Дүүрэгүүдэд байгаа цүнх барьж ажилд орсон малнаас дор хүмүүсээ халж сольж цэвэрлэгээ хий. Үл хөдлөх, газрын алба гэх мэтийн газрууд

Avatar

Нэргүй 2023-05-03 103.212.117.85

Цөөн зарим бишээ, төрийн албан хаагчдын ихэнх нь ёс суртахуунгүй дуракууд, цүнхчид болчоод бна ш дээ !

Avatar

Нэргүй 2023-05-03 103.26.194.55

хотын газрын албаны авилгачидыг нэн яаралтай солих хэрэгтэй хуулийн зөвлөх гээд нэг дуракыг мөн өдил

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-05-03 202.21.107.17

УИХ гишүүд өөрсдөөсөө эхлээч…. ЖДҮ……ээждээ… хамаатан даа….. дүүдээ авч өгсөн… Мөн БАНК тонож ХХБ зээл авсан …г.м ….олон зүйлээ өөрсдөөсөө эхлээд л шудрага байгаач ээ……
ӨӨРСДӨӨ ЁС зүйтэй байл даа……..Сум аймагт очиж ҮНЭГҮЙ ХООЛ идэхгүй …МӨНГИЙГ НЬ төлөөд хоол идээч дээ……г.м… фото баримттай материал бий шүү…..гэх юм удахгүй та нарын үнэн дүрсийг САГСАЙ прокурор шиг ….ТВ ээр гаргах юм гэнэ лээ. ДАРАЛТЫН эм ээ авч яваарай даа….

Avatar

ЗОЧИН 2023-05-03 202.21.126.30

хамгийн гол юм нь ялангуяа орон нутагт төрийн албан хаагчдын чадвар маш сул болсон. Нэг гол үндэслэл нь МАН, АН сонгуулийн дараа шахааны гахайнуудаар төрийн албыг дүүргэсэн. Өчяигдөр нэг сургуулийн захирал хэдэн үйлчлэгч нар нь хэл үг хийсэн хуралд дээр "Та нар 10 үйлчлэгч орж ирсэн, бүгдээрээ л нэг дарга намын бичиг бариад араас нь яриулаад орж ирсэн шүү дээ. Тэгээд шаардлага тавихаар тэрний хүн энэний хүн, тийш ийш гомдол гаргана гээд хамт олныг үймүүлдэг" гэж хэлж байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж