Leonardo DiCaprio-гийн шүүх хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Leonardo DiCaprio-гийн шүүх хурал боллоо

2005 онд нэгэн үдэшлэг дээр Aretha Wilson гэгч эмэгтэй жүжигчин  Leonardo DiCaprio руу шил барин дайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Харин уг хэрэгтэй холбоотой  шүүх хурал өчигдөр Лос-Анжелос хотноо болж өнгөрлөө.

Уг эмэгтэйд зэвсэг ашиглан хүний биед хүнд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгээд байгаа аж.

Жүжигчин Leonardo DiCaprio тухайн үед ямар гэмтэл авсан талаар мэдээллийг нууцалж байгаа ба шүүх хуралд гэмтэл авсан зургийг нотлох баримтаар үзүүлсэн тухай мэдээлжээ. Харин шүүх хуралд жүжигчин Leonardo DiCaprio өөрөө ирээгүй байна.

Aretha Wilson нь хэрэг үйлдсэнийхээ дараа оргон зайлсан бөгөөд эрэн сурвалжиж байсны эцэст ийнхүү таван жилийн дараа Канадаас баривчлагджээ.

Түүний өмгөөлөгч Freddy Sayegh сэжигтнийг гэм буруугүй, жүжигчний биед ноцтой хохирол учруулаагүй, бага зэрэг шалбарсан төдий хэмээн мэдүүлээд байгаа ба шоронд хорихгүй 150,000 ам.долларын барьцаа төлж, тэнсэн харгалзах ял болгохыг хүссэн байна.

Мөн хэргийн протоколд тэмдэглэгдсэн шил гээд байгаа зүйл нь пивоны хагархай шил байсан хэмээн хохирогчийн тал мэдүүлсэн бол сэжигтний талаас тэр нь дарсны хундага байсан хэмээн мэдүүлээд байгаа аж.

Хэрвээ Aretha Wilson гэм буруутай нь нотлогдвол долоон жил шоронд хоригдох ял авах юм.

Дараагийн шүүх хурал ирэх есдүгээр сарын 9-нд болно.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж