АПУ ХК “Тогтвортой хөгжлийн тайлан”-гаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

АПУ ХК “Тогтвортой хөгжлийн тайлан”-гаа танилцууллаа

Өдгөө 99 жилийн түүхт АПУ ХК тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хамтын үнэ цэн бүтээх зорилгоор хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ нэгтгэн “Тогтвортой хөгжлийн тайлан” гаргасан байна. АПУ компанийн тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа нь байгальд ээлтэй; нийгэмд эерэг, хариуцлагатай нөлөөллийг бий болгох; хүн төвтэй менежментийг хэрэгжүүлэх гэсэн тэргүүлэх чиглэлүүдэд суурилжээ. Мөн түүнчлэн засаглалын хувьд хувьцаат компани учраас үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

Нэг. Цагаан хувьсгал, эрүүл хүнс, орон нутгийн хөгжил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн хүнсний манлай үйлдвэрлэгчийн хувьд АПУ ХК өөрсдийн хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна. Энэ хүрээнд сүүний ханган нийлүүлэлт, хүртээмжийг сайжруулах “Монгол Сарлаг – Гэр үйлдвэрлэл” төслийг эхлүүлээд байгаа бөгөөд сүү сүүн бүтээгдэхүүн, бяслагийн үйлдвэр, малчдын тогтвортой амьжиргааг дээшлүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарч байгааг тэмдэглэжээ.

Хоёр. Шилээ дахин амьдруулья

Хариуцлагатай хэрэглээг таниулах, дадлыг сурталчлах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор АПУ ХК нь хаягдал шилийг ангилан ялгах, дахин ашиглах үйл ажиллагааг ”Шилээ дахин амьдруулья” төслөөр дамжуулан эхлүүлж одоогоор 400 орчим тонн шилийг эргэлтэд оруулаад байна.

Гурав. Тогтолцоогоороо тогтвортой урагшлах нь

АПУ ХК Монгол Улсын зах зээлд хувьцаат компанийхаа хувиар “Компанийн засаглалын кодекс”-ийн нэгдсэн үнэлгээг сайн дураар хийж, үр дүнд нь суурилсан хэрэгжилтийг хангах чиглэлд манлайлан ажилласаар байна. 9 үндсэн бүлгээс бүрдэх тус үнэлгээгээр АПУ ХК 94%-ийн үзүүлэлтээр байгууллагын засаглал хэвийн, эрсдэлгүй түвшинд үнэлэгдсэн нь байгууллага хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг тогтвортойгоор ханган явах суурь механизм бэхжсэн байгааг харуулж байна.

Мөн Кодексийн дагуу компанийн засаглалын дүрэм, журмыг шинэчлэх томоохон ажлыг 2022 онд АПУ ХК гүйцэтгэсэн. Кодексийн зорилго нь компанид засаглалын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд, сайн туршлагыг нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, урт хугацаанд тогтвортой үнэ цэн бүтээхэд дэмжлэг үзүүлэхэд оршдог байна.

Дөрөв. Хүн төвтэй засаглал – APU Life

Ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах, ажилтан бүрийн бие болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах боломжийг олгох, эерэг амьдралын хэв маягийг түгээх, хамтын үнэ цэнтэй мөчүүдийг бий болгох зорилгоор АПУ ХК 2022 онд “APU Life” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж  байна.

Амьдралынхаа 1/3-г өнгөрүүлдэг ажлын байрны таатай, тухтай байдлыг бий болгохоор уян хатан ажлын цагийг нэвтрүүлж, эх, хүүхдэд зориулсан өрөөнүүдийг мөн тохижуулжээ.

Харин ажилтны мэргэжлийн талын ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын мэдлэг туршлагыг нэвтрүүлэх, ажилтан ажлын байрандаа илүү бүтээмжтэй ажиллахад нөлөөлөх бүхий л ур чадваруудыг цогцоор авч үзэн АПУ Академи, АПУ Менторшип хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, сонирхлын клубүүдийг үргэлжлүүлэн дэмжиж, мөн эрх тэгш хүртээмжтэй ажлын орчинг бий болгон ажиллажээ.

АПУ ХК-н Тогтвортой хөгжлийн дэлгэрэнгүй тайлантай дараах холбоосоор орж танилцаарай: SustainabilityReport_2022_FINAL.pdf (apu.mn)

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж