Цэргийн албанаас халагдсан залууст нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2023.05.03-нд нийтлэгдсэн

Цэргийн албанаас халагдсан залууст нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгууллаа

Цэргийн албанаас халагдсан залууст нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгууллаа

"Жем Интернэшнл" ХХК Хугацаат цэргийн албанаас халагдсан 1000 гаруй залууст нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгууллаа

Жил бүр зохион байгуулагддаг цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч нарт “Нээлттэй ажлын байрны санал танилцуулах” арга хэмжээ тавдугаар сарын 1-нд болж өндөрлөлөө. Өдөрлөгт “Жем Интернэшнл” ХХК болон Нийслэл, дүүргийн цэргийн штаб, Хөдөлмөр халамжийн хэлтэс хамтран амжилттай оролцлоо.
Энэхүү нээлттэй өдөрлөгийг цэргийн албанаас халагдсан 1000 гаруй залуусыг ажилд зуучлах болон ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор зохион байгуулдаг юм.
Өдөрлөгийн үеэр “Жем Интернэшнл” ХХК, түүний харьяа алба салбаруудын үйл ажиллагааны танилцуулга , ажлын байранд тавигддаг шаардлага гээд олон талын мэдээ,мэдээллийг хүргэлээ.
Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн ажил олгогчид, төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж ажил горилогчдын мэдлэг чадвар, хандлага, цаашид тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэгт санал солилцлоо.
“Жем Интернэшнл” ХХК Дараах ажлын байранд таныг урьж байна:
• Захиргааны мэргэжилтэн
• Маркетингийн мэргэжилтэн
• Дизайнер
• Санхүүгийн шинжээч
• Тооцооны нягтлан бодогч
• Аудит
• Нягтлан бодогч
• Борлуулалтын менежер
• Нярав

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж