БАЙР СУУРЬ: Үг хэлсэн болгоныг хааж боодог болсон

БАЙР СУУРЬ: Үг хэлсэн болгоныг хааж боодог болсон

БАЙР СУУРЬ: Үг хэлсэн болгоныг хааж боодог болсон

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2023.05.03/ тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форумыг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт оролцогчдоос үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монголд нээлттэй байгаа эсэх талаар байр суурийг тодруулан хүргэж байна.

НИЙГЭМД ҮГ ХЭЛСЭН, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХААЖ БООДОГ

МУБИС-ийн захирал доктор, профессор Ж.БАТБААТАР:
-Ардчилсан нийгмийн гол шалгуур бол иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай асуудал. Олон улсын байгууллагуудын судалгаагаар Монголд хараахан энэ орчин бүрдээгүй байна гэдэг дүгнэлт гарсан. 2000-аад оны эхээр Монгол Улс бүрэн эрх чөлөөт хэвлэлтэй орны тоонд орж байсан бол сүүлийн жилүүдэд ухарсаар байгаа үзүүлэлттэй гарч байна.
Өнгөрсөн жилийн тухайд авч үзвэл энэ онд хэвлэлийн эрх чөлөөгөөр бид 22 байраар ухарсан. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгааг харуулж байгаа бодит баримт.
Түүнээс гадна нийгэмд үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг хааж боодог, хэвлэл  мэдээллийн эрх чөлөөнд эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд халддаг, хууль эрх зүйн орчин нөхцөлөөр хязгаарлахыг оролддог тогтолцоо үүсээд байгаа.
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ГЭДЭГ БОЛ АРДЧИЛЛЫН ТУЛГУУР БАГАНА
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.ХУНАН:
-2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд сэтгүүлчтэй холбоотой нийт 199 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үүнээс 146-г нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ юуг хэлж байна вэ? гэхээр хэрэг үүсгэх  шаардлагагүй тохиолдолд заавал хэрэг бүртгэл үүсгэх замаар үг хэлэх эрхийг хязгаарлах, залхаан цээрлүүлэх үйлдэл байж болзошгүй.
Ардчилсан иргэний нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрх гэдэг бол суурь тулгуур багана болж байдаг.
Иргэний мэдэх эрхийг бататгаж, мэдэх эрхийг хангаж байдаг зүйл бол чөлөөт хэвлэл мэдээлэл. Тиймээс бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах ёстой.
МОНГОЛ УЛСАД ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ НЭЭЛТТЭЙ БАЙНА
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.ГҮНЖИДМАА:
-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол нийгмийн орон зай руу орж байгаа учраас тодорхой хэмжээнд бодохыг шаарддаг зүйл. Тухайлбал, бид үг хэлэхдээ амаар, бичгээр, техник хэрэгслээр шууд нийгмийн орон зай руу орж байна.
Миний хувьд Монгол Улсад үг хэлэх эрх чөлөө нээлттэй байна гэж хардаг. Гэхдээ сайжруулах шаардлагатай.
Хэдий эрх чөлөөтэй мэт боловч хязгаарлагдсан хүчин зүйлс ч бий. Тиймээс тэр бүхэнд шаардлагатай зохицуулалтыг хийх нь зүйтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-03 202.131.251.130

хааж боох бол энүүхэнд шүү дээ. нөгөө шудрага бусын хонгилоор чирээд шоронд 30 хоног хатааж, ухамсарын шанаа өгдөг болоод удаж бна.

Avatar

Зочин 2023-05-03 124.158.119.35

Яагаад хуулийн дагуу хугацаанд нь очихгүй байгаа юм бэ? Буруу юм хийгээгүй бол оч л до жирийн ардууд бүгд л очиж байгаа ш дэ та нар хууль зөрччихөөд сүржигнэлдээд хэдэн асуудлаа ялгахгүй хооронд нь холиод яриад байх юм. Өөрсдөө хуулиа уншиж дээдэл л дэ. Өнөрөөг дуудахаар дуртай цагтаа очиж болдог тийм хууль манайд байдаг юм у.

Avatar

Нэргүй 2023-05-03 202.9.40.70

Манай сэтгүүлчид гэж мөнгөтэй хүнийг үгийг дамжуулдаг алиа салбадай нар болсон. Хүний эрх нэрээр бусдыг доромжил гүжирдэх явдал Монголд хэрээс хэтэрсэн. Монгол улсад ёс зүй, сахилга бат огт байхгүй болж хэт дураараа авирладаг болсон. Энэ бол анархизм руу гулсан орохын цондон мөн

Avatar

Нэргүй 2023-05-03 202.126.90.6

Гүнжидмаа янханд үг хэлэх эрх чөлөөтэй харагдсан юм байна эрх баригчдын хошногны алчуур юм байна

Avatar

Иргэн 2023-05-03 66.181.184.226

хэвлэлийн эрх чөлөө гэж хэн нэгнийг харлуулж захиалгаар бичихийг хэлдэггүй байх шударга үнэн зөв мэдээлэл нийтлэхийг хэлдэг байх манай монголын хэвлэл мэдээлэл гэж юу байх вэ дээ хэдэн баячууд нь тв сонин сайтуудаа хуваагаад эзэмшчихсэн бие биенээ хэмлээд ард түмний тархи угаагаад л байж байна

Avatar

Зочин 2023-05-03 66.181.190.94

Хэвлэлийн эрх чөлөө нэрээр бусдын нэр төрд гүжирдэж халддаг нь Монголын дүр зураг. Ийм олон сайтууд бий болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж