Б.Дашдондог: "The Hu" хамтлаг нэг цагийн тоглолт хийнэ

Б.Дашдондог: "The Hu" хамтлаг нэг цагийн тоглолт хийнэ

Б.Дашдондог: "The Hu" хамтлаг нэг цагийн тоглолт хийнэ

"The Hu" хамтлаг ирэх зургадугаар сард эх орондоо тоглолт хийхээр болжээ. Энэ талаар тус хамтлагийн продюсер Б.Дашдондогоос тодруулахад "Хамтлагийн залуус маань Монголд зургадугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах  “Power expo & Fest” наадмын тайзнаа тоглох юм байна. Фестивальд өөр хамтлаг, дуучид оролцоно. Манай хамтлагийн хувьд хамгийн сүүлд нэг цагийн турш тоглолтоо үзэгчдэд хүргэнэ. Бид одоо гурав дахь цомгийнхоо ажилдаа ороод, их л завгүй байна" гэв.

Хамтлагийн залуус 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцох аж. Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо ирээд буй. Энэ хугацаанд "The Hu in the Меtaverse" дэлхийн хэмжээнд анхны рок хамтлагийн виртуал тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Хамтлагийн уран бүтээлчид гадаадад аялан тоглолт хийхээс гадна эх орондоо тоглолт хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.

"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.

Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-03 66.181.161.251

Гачин2 хамтлагууд ямарч ир болоов дэж

Avatar

Zochin 2023-05-03 202.126.90.153

dotor arzaital avaldaa dandaa hooloigoo shahaj chingis, hunnu, mongol gesen ugnuudiig bainga sonsmoorgui bna johon uurchlult hiildee rock ym bol rockdoldoo uitgartai bna sh d

Avatar

Нэргүй 2023-05-03 202.9.46.216

хөөмий хархираагаар бол тува нарыг гүйцэхгүй юм байна тува хөөмий дуучдад сайн дашдондог шиг продюсер байхад наад хүмүүсээс чинь хамаагүй илүү юм бна

Avatar

Иргэн 2023-05-03 202.126.93.78

Монголчууддаа зориулаад анх удаа тоглох гэж байж нээх нэг цаг маг гэлгүй сэтгэлээсээ хийчихэд яана даа

Avatar

Нэргүй 2023-05-03 88.202.177.159

Шихихутаг гоё дуу болсон бн лээ

Avatar

Ах 2023-05-03 103.26.194.159

гоё дуу байхгүй

Avatar

Нэргүй 2023-05-03 103.143.41.2

ковидын үеэр гаргасан муухай занг нь бодохоор дургүй хүрдэг болсон … тэгээд ч монгол гэдэг нэрийг худалдаж идэж байж монгол түмэндээ 1 байтугай цаг л тогломоор шүү дээ …. өөрсдийгөө юун ч их юманд боддог юм!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-05-03 202.126.90.58

Ингээд томроод байдаг юм. Наадах гадныханд л сонин биз хуурдсан, хоолой шахаж бахирсан хэдэн юм монголд бол сонин биш дээ.

Avatar

Бат 2023-05-03 192.82.86.231

Көө мөн удаан тоглох нь дээ. Нэг цаг шүү.

Avatar

Нэргүй 2023-05-03 103.26.194.55

hu хамтлагт талархал илэрхийлье ямарч гэсэн монголынхоо соёл урлагийг дэлхийд сонсгож чадсан явдалд баярлалаа АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Нэргүй 2023-05-03 73.241.161.163

Hu **** talna, chinghis khan mundag, tanus yu yum be hu hu yuve yuve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж