ЦЕГ: Бусдыг заналхийлсэн этгээдүүд цагдаагийн байгууллагатай хамааралгүй

ЦЕГ: Бусдыг заналхийлсэн этгээдүүд цагдаагийн байгууллагатай хамааралгүй

ЦЕГ: Бусдыг заналхийлсэн этгээдүүд цагдаагийн байгууллагатай хамааралгүй
Цахим орчинд цагдаагийн байгууллагын алба хаагч, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэх иргэд, бусдыг дайрч, доромжлон заналхийлж байна гэх мэдээлэл нийтлэгдсэн. Үүнийг худал мэдээлэл болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдлээ. Тодруулбал, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эрхэнд халдсан этгээдүүдийг шалгаж байгаа бөгөөд тэдгээр хүмүүс нь цагдаагийн байгууллагатай хамааралгүй гэсэн юм.
Мэдэгдэлд, цахим хуудаст нийтлэгдэж буй мэдээлэл дээрх иргэд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй, цагдаагийн байгууллагын алба хаагч биш болно. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас тухайн иргэдийн гаргасан үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна гэжээ.

Эргэн сануулахад, сүүлийн жишээ бол Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүдэнд Э.Одбаярыг заналхийлсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт /2023.04.27/ гарсан. Энэ хэргийг хэрхэн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Танхайрсан гэх этгээдэд зөрчлийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа. Хуулиараа гомдол мэдээллийг 14 хоногийн хугацаанд шалгадаг” гэдэг хариултыг өгсөн юм.

Э.Одбаярт танхайрсан гэх этгээд нь реппер бөгөөд Жуковын талбайд хийсэн клипийг нь буруушаасан агуулгыг нийтэд хүргэсэн учраас Э.Одбаярт анхааруулсан аж.

Тэрбээр, Дэлгэрмөрөн Мөнх-Оргил гэх өөрийн цахим хаягнаас гадаадын ухуулга, түүхийн гуйвуулагч нартай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт зорьж очоогүй ажлаар явж байх үедээ Э.Одбаяртай таарсан гэсэн юм. Дабль стандартыг эсэргүүцэгч залуус 2021 оноос үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаал цуглаан хийж байв. Гэсэн ч өнгөрсөн онд тус хөдөлгөөнийхөнд Д.Монголхүүг оргуулсан, гар утсаар бичлэг хийж болохгүй гэх шаардлагыг эсэргүүцсэн зэрэг үндэслэлтэй хэрэгт холбогдуулж шалгаж эхэлсэн байдаг. Улмаар дабль стандарт, дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн залууст 2022 оны арваннэгдүгээр сард тус бүр 1-1,2 жил цахим гавтай зорчих эрх хязгаарлах ял оноосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-03 103.212.117.85

Цагдаа нар өөрсдийгөө өмөөрөхдөө гарамгай даа !

Avatar

Нэргүй 2023-05-03 202.9.40.70

Дэлгэрмөрөн Мөнхбаяр зөв л зүйл хийсэн байна. Гадны гар хөл болж Монгол улсын түүхийг гуйвуулагчидтай хатуу тэмцэх нь иргэн болгоны үүрэг мөн. Одбаяр болон АЭН-ын зарим хүмүүс Монгол улс 1921 онд Хятад улсаас туурга тусгаар улс болсныг хууль бус гэж үздэг. Хувьсгалыг Орос хүмүүс хийсэн, тэр үеийн Монголчууд Хятадаас тусгаарлах хүсэлгүй байсан гэх мэтээр түүхийг одоо хир нь гуйвуулсаар байгааг эх орондоо хайртай Монгол хүн бүр хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэдэнтэй алалцах болноо.

Avatar

Нэргүй 2023-05-03 59.153.87.56

орос ялагдана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж