Мэдэгдэлд, цахим хуудаст нийтлэгдэж буй мэдээлэл дээрх иргэд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй, цагдаагийн байгууллагын алба хаагч биш болно. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас тухайн иргэдийн гаргасан үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна гэжээ.
Эргэн сануулахад, сүүлийн жишээ бол Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүдэнд Э.Одбаярыг заналхийлсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт /2023.04.27/ гарсан. Энэ хэргийг хэрхэн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Танхайрсан гэх этгээдэд зөрчлийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа. Хуулиараа гомдол мэдээллийг 14 хоногийн хугацаанд шалгадаг” гэдэг хариултыг өгсөн юм.
Э.Одбаярт танхайрсан гэх этгээд нь реппер бөгөөд Жуковын талбайд хийсэн клипийг нь буруушаасан агуулгыг нийтэд хүргэсэн учраас Э.Одбаярт анхааруулсан аж.
Тэрбээр, Дэлгэрмөрөн Мөнх-Оргил гэх өөрийн цахим хаягнаас гадаадын ухуулга, түүхийн гуйвуулагч нартай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт зорьж очоогүй ажлаар явж байх үедээ Э.Одбаяртай таарсан гэсэн юм. Дабль стандартыг эсэргүүцэгч залуус 2021 оноос үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаал цуглаан хийж байв. Гэсэн ч өнгөрсөн онд тус хөдөлгөөнийхөнд Д.Монголхүүг оргуулсан, гар утсаар бичлэг хийж болохгүй гэх шаардлагыг эсэргүүцсэн зэрэг үндэслэлтэй хэрэгт холбогдуулж шалгаж эхэлсэн байдаг. Улмаар дабль стандарт, дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн залууст 2022 оны арваннэгдүгээр сард тус бүр 1-1,2 жил цахим гавтай зорчих эрх хязгаарлах ял оноосон.
Холбоотой мэдээ