"Цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх байр суурьтай байна"

Хуучирсан мэдээ: 2023.05.03-нд нийтлэгдсэн

"Цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх байр суурьтай байна"

"Цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх байр суурьтай байна"

Засгийн газрын хуралдаанаас /2023.05.03/ гарсан шийдвэрийг танилцуулж байна.


Эдийн засаг хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Монгол Улсын валютын нөөц 4 тэрбум ам.долларын нөөцөд хүрсэн ч "Гэрэгэ" бондын төлбөр төлөгдөж өнөөдрийн байдлаар 3.7 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна. Мөн валютын нөөц тогтворжиж байгааг хэлэх нь зүйтэй. Энэ оны дөрөвдүгээр сард нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрч цар тахлын өмнөх үе рүү хүрч 2019 онтой харьцуулахад 7.5 сая тонноор илүү нэмэгджээ.

Үүнээс гадна Монгол Улс биржээр арилжаалж буй. Биржээр арилжаалагдсан нүүрсийг хилээр тусгай гарцаар гаргах тогтоолыг гаргасан.

Эдийн засаг хөгжлийн яам гадаадын хөрөнгө оруулагчдын асуудлыг хариуцдаг. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой аливаа гомдлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулдаг журамтай болсон. Өмнөх хэвлэлийн хуралд танилцуулснаар гадаадын 32 хөрөнгө оруулагч гомдол гаргасныг танилцуулсан. Үүнээс хоёр асуудал хуралдаанаар бүрэн шийдэгдсэн. Сэргээгдэх эрчим хүчтэй гомдлыг Эрчим хүчний сайд ажлын хэсэг гаргаж, гомдол гаргаж буй талуудыг оролцуулан ажиллаж байна. Үлдсэн гомдлуудыг хууль хяналтын байгууллагад шилжсэн. Мөн үүн дээр нэмэгдэж 12 гомдол ирлээ. Өнөөдөр тавыг нь Засгийн газрын хурлаар оруулж тогтоол гаргалаа.

Цалин тэтгэврийг жил бүр инфляцитай холбогдуулан жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр суурийг та бүхэнд танилцуулсан. Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэхгүй бол эргээд эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг, иргэдэд хүндрэл бэрхшээл дагуулж байдгийг харлаа.

Тиймээс Засгийн газраас цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх байр суурьтай байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж