Монголын Эрээнцав, Оросын Борзи хотын багш нар харилцан туршлага солилцлоо

Хуучирсан мэдээ: 2023.05.03-нд нийтлэгдсэн

Монголын Эрээнцав, Оросын Борзи хотын багш нар харилцан туршлага солилцлоо

Монголын Эрээнцав, Оросын Борзи хотын багш нар харилцан туршлага солилцлоо

Монгол Улс болон ОХУ-ын хамтран зохион байгуулж буй “Найрамдлын мод” фестивалийн хүрээнд хоёр орны багш нарын заах арга зүйн өдрийг харилцан тэмдэглэн өнгөрүүллээ.

ОХУ дахь арга хэмжээ энэ оны гуравдугаар сард Забайкалийн хязгаарын Борзи хотод болсон бол үүнээс сарын дараа өнгөрсөн дөрөвдүгээр сард Дорнод аймгийн Эрээнцавд боллоо. ОХУ-д болсон арга хэмжээнд Дорнод аймгийн Чулуунхороот сумын багш нар оролцсон юм.

ОХУ-ын Борзи хотын сургуулийнхан Монголын төлөөлөгчдөд зориулан соёл, танин мэдэхүйн тусгай хөтөлбөр бэлтгэснээ үзүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд нээлттэй хичээл зохион байгуулж, багшлах заах аргыг төгөлдөржүүлэх арга туршлагаасаа хуваалцсан юм. Монголын багш нарын сонирхсон асуултад Борзи хотын сургуулийн багш нар дуртайяа хариулан, өөрсдийн заах аргыг таниуллаа.

Монголын Эрээцавд болсон арга хэмжээнд Монголын багш нар мөн өөрсдийн заах аргын туршлагаа хуваалцан, санал солилцлоо. Эрээцавын сургуулийн сурагчид Оросын багш нарт зориулан “Малиновый звон”, “Птица счастья завтрашнего дня”, “Мама” дуунуудыг орос хэл дээр дуулж, “Смуглянка” дууны цоглог аянд бүжиг дэглэснээ үзүүлжээ.

Эрээцавын сургуульд 7-р ангиас 9-р анги хүртэл орос хэлний хичээлийг зааж байгаа юм. Хэдийгээр хичээлийн хөтөлбөрт орос хэлний хичээл багтаж байгаа ч зарим хүүхдүүд түүнээс ч өмнө орос хэлийг сонирхон сурч байна. “Орос дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шагналт байрыг эзэлсэн сурагч Эрээнцавын сургуульд суралцаж байгааг онцлон тэмдэглэж байлаа.

Эрээнцавын багш нар заах арга зүйгээ сайжруулахаас гадна орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байгаа юм. Тиймээс харилцан туршлага солилцсон, мэдлэгээ хуваалцсан ийм арга хэмжээг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Айлчлалын төгсгөлд энэ оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Забайкальд “Дэлхийн улс орнуудын найрамдлын фестиваль”-ийг зохион явуулахаар тохиролцлоо.

“Манай сургуульд таджик, орос, армян, буриад гээд Оросын олон үндэстний хүүхдүүд суралцдаг. Арваннэгдүгээр сард зохиогдох фестивальд тэдгээр хүүхдүүд өөрсдийн үндэсний хувцсаар гангаран, үндэсний соёл, зан заншлаа Монголын хүүхдүүдэд таниулах болно. Монголын хүүхдүүд ч үндэстний соёл, дуу хөгжмөө үзүүлнэ” хэмээн Ольга Кузнецова хэллээ.

С.ПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж