Боловсролын багц хуулийг өнөөдөр Боловсрол шинжлэх ухаан, спортын байнгын хороо хэлэлцэж байна. Үүний дараагаар тус хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар үдээш хойш хэлэлцэх юм. Тус багц хууль батлагдсанаар салбарын хэмжээнд системийн томоохон өөрчлөлтүүд хийгдэх хууль санаачлагчид иргэдийг хуулийн төсөлтэй цаг гарган танилцаж, саналаа өгөхийг хүсчээ. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд олон нийтээс санал авч байгаа бөгөөд та бүхэн энд дарж нэвтрэн D-Parliament цахим системээр дамжуулан саналаа өгөх боломжтой байна. Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт орсноор улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангиас эхлэн англи хэлний хичээл үзэх эрхзүйн орчин бүрдэх юм.
Боловсролын ерөнхий хуулийн зорилт нь боловсролын зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Хуулийн төслийн 6 дугаар зүйлд зааснаар боловсрол эзэмших сургалтын хэлийг тусгаж өгчээ. Үүнд:
- Бүх шатны боловсрол эзэмших сургалт, үйл ажиллагааны хэл нь монгол хэл байна.
- Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, дээд сургууль болон их сургууль нь дараах тохиолдолд гадаад хэл дээр сургалтын үйл ажиллагаа эрхэлж болно.
- Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан боловсролын байгууллага,
- Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургууль,
- Гадаад улсын их, дээд сургуультай хамтран болон дангаараа сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх дээд боловсролын байгууллага,
- Сургалтын төлөвлөгөөнд заасан гадаад хэлний сургалт энэ хуулийн 6.1-д хамаарахгүй.
- Энэ хуулийн 6.2-т заасан боловсролын байгууллага нь суралцагчид Монголын түүх, хэл зохиол, үндэсний бичгийн агуулгыг заавал монгол хэл дээр эзэмшүүлнэ гэжээ.
Холбоотой мэдээ