"Ан агнуурын зөвшөөрөл дуудлага худалдаанд орсноор төсөвт орох мөнгө нэмэгдэнэ"

"Ан агнуурын зөвшөөрөл дуудлага худалдаанд орсноор төсөвт орох мөнгө нэмэгдэнэ"

"Ан агнуурын зөвшөөрөл дуудлага худалдаанд орсноор төсөвт орох мөнгө нэмэгдэнэ"

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр/2023.05.03/ Төрийн ордонд Аялал жуулчлалын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Үндсэндээ 34 заалттай хуульд 90 гаруй зарчмын зөрүү санал орж ирлээ гэдэг асуудлыг ярьсан. Ажлын хэсэг, дэд хэсэг сайн ажилласан.  Аялал жуулчлалын хуулийг дагаад Амьтны тухай хуульд өнөөдөр нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэгдэнэ. Өмнө нь бид Зөвшөөрлийн тухай хууль батлуулж байсан. 23 төрлийн төрийн болон нийтийн өмчийн зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар шалгаруулдаг байх зарчмыг суулгаж өгсөн. Энэ удаад амьтны дуудлага худалдааг хэрхэн, яаж зохион байгуулах вэ гэдэг нь орж байгаа. Яагаад дуудлага худалдаагаар амьтан орж ирж байгаа вэ гэхээр өмнө нь гарын үсгээр явдаг байсан. Дуудлага худалдаа орж ирснээр төсөвт орж ирэх мөнгө нь нэмэгдэнэ. Дуудлага худалдаагаар орж ирж буй мөнгөний 20 хувь нь тухайн бүс нутагт тухайн амьтныг үржүүлэх, 80 хувь нь тухайн аймаг, сумын төсөвд 40, 40 хувиар орно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Зөвшөөрлийн тухай хууль батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Засгийн газраас нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг барьж байгаа. “5Ш” ажиллагааны хүрээнд шилэн сайтыг ажлуулж байна. Хуучин тогтолцоо буюу хэн нэгний гарын үсгээр олгодог байсныг халж байгаа. Дуудлага худалдаа, зөвшөөрлийн тухай хуулиар зохион байгуулагч нь аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газар. Бодлого зангидах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Мөн тодорхой хяналтуудыг тавина. Хамгаалал, өсгөх үржүүлэгийг хүлээсэн үүргийнхээ дагуу хангана.

-Дотоодын авиа компаниудыг НӨАТ-аас чөлөөлөх үү?

-Орон нутгийн онгоцыг НӨАТ-аас чөлөөлөх талаар яам холбоо бүхий холбогдох газруудтай уулзсан. Тодруулбал, дотоодын авиа компаниудтай уулзсан. Тус уулзалтаар НӨАТ-ыг чөлөөлснөөр 10 хувь хямдрах уу гэх асуултыг тавьсан. Харин 10 хувь бус 2-3 хувь хямдрах боломжтой гэсэн. Сангийн яамнаас харин долоо хувиар нэмэгдэх асуудлыг хөндсөн байдаг. Хамгийн том зардал нь шатахуун. Өрсөлдөөнийг тэлэх байдлаар ганцхан компани онгоцны шатахууныг нийлүүлэх хэлбэрээр биш сонгон шалгаруулалт хийн 2-3 компани дор хаяж онгоцны шатахууныг нийлүүлдэг байх ёстой гэдэг дээр яам ажиллаж байгаа юм байна лээ. Өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зарчмыг л баримтлах ёстой.

-Тусгай хамгаалалттай бүст ан амьтан агнах  дээр хууль эрх зүйн асуудал нь яаж байгаа юм бэ?

-Дуудлага худалдаанд хэн оролцох вэ гэдэг асуудал бий. Ан агнуурын дуудлага худалдааны оролцогч нь ан агнуурын менежмент хариуцагч, ан амьтны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэгч эрх бүхий этгээд оролцоно гэсэн. Засгийн газар, УИХ-ын зүгээс чөлөөтэй, шударга байх нээлттэй зарчмыг л барьж байгаа. Энэ утга агуулга дээр хэт монополь утгыг хадгалж байна гэж үзэж байгаа.

-Энэ хуулиар заавал татвараас чөлөөлнө гэж байна. Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж үү?

-Аялал жуулчлалын тухайд хөгжүүлэх сан гэж байгуулна гэж байсан. Орлого нь казиногийн орлогын 5 хувь, морин тойруулгын 5 хувь, навигацын төсөвд бүрдүүлсэн орлогын 20 хувь гэж орж ирсэн. Сангаас татгалзаж байгаа. Казино, морин тойруулгын хууль батлагдаагүй. Навигацын орлого төсөвд суусны дараа татахаар байна. Тиймээс сангаас татгалзах ёстой. Харин эсрэгээрээ татвараар яаж дэмжих вэ гэдгийг ярьж байгаа. Үүгээр НӨАТ-ын буцаалт шийдэгдэж байгаа. Гадаад жуулчин Монголд аялаж байхдаа “tax free” авах боломжийг нь нээж өгч байна.  Дээрээс нь тур, операторуудын ашгийг татварыг 5 жилийн хугацаанд хөнгөлж байгаа. Нислэг дээр асуудал гарч ирсэн. Олон улсын нислэгийн газар үйлчилгээний хураамж нь дотоодын нислэгийн газар үйлчилгээний хураамжтай яг нэг үнээр байгаа. Олон улсын нислэг том онгоцоор, дотоодын нислэг нь жижиг онгоцоор үйлдэгддэг. Тэгсэн атлаа НӨАТ-ын төлдөг гэсэн. Түрээсийн онгоц авахад НӨАТ төлөөд байна гэсэн. Автобус, такси, төмөр зам НӨАТ-ын татваргүй. Тиймээс дотоодын нислэгийн компаниуд НӨАТ-аас чөлөөлөөд өг гэсэн.

-Хөтөч хүмүүс заавал мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой гэсэн ?

-Хөтөчтэй холбоотой асуудал дээр орон нутгийн иргэд мэргэжлийн үнэмлэхтэй байна гэдгийг хассан. Буруу ойлгосон байна лээ.

-Жилд хичнээн хэмжээний ан амьтан агнах зөвшөөрлийг өгдөг вэ? Төсөвд ямар хэмжээний мөнгө төвлөрүүлдэг вэ?

-Амьтны нөөц, даацын судалгааг үндэслэн шийдвэр гаргадаг. Үүнийг Засгийн газарт оруулдаг. 8-10 төрлийн амьтан бий. Тэх, угалз гээд үнэлгээ өндөр амьтад бий. 23 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвд төвлөрүүлдэг гэх мэдээлэл бий. Дуудлага худалдаанд оруулснаар энэ тоо өснө.

-Мэргэжлийн холбоодын эрх үүргийн талаар тодорхой заалт бий юу?

-Аялал жуулчлалын салбарт нийтдээ 52 холбоо бий. Яг ТББ шинж чанартай зөвшөөрөл авсан 342 холбоо бий. Төрийн зарим чиг үүргийг төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр шилжүүлж байгаа. Шилжүүлэхэд 52 холбооны алинд нь өгөх вэ гэдэг асуудал хөндөгдөж буй. Тиймээс ярилцаад аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байх нь зөв гэж нэгдсэн. Энэ бол ТББ биш. Нийтийн эрх зүйн этгээд. Тухайн салбартаа бодлогын хэмжээнд бүх үйл ажиллагааг зангидна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-03 103.26.194.55

далар минь чи хуулийн төслөөс ьатаж байсан биздээ чи ер нь хууулийн хажууггаар дандаа нэг санаа агуудсан хууль батлаад байдгаа болиорой

Avatar

Нэргүй 2023-05-03 66.181.180.88

Зөв, бүх зүйл шилэн ил тод байх ёстой, хэдхэн хүний гарын үсгээр ард нь авилга хээл хахууль их явдаг

Avatar

Нэргүй 2023-05-03 202.126.92.178

Казино байгуулья л гэнэ ан хийлгэе л гэнэ. Зүгээр л мөнгө олох санаатай. Ямар залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй улс вэ? Үүний оронд үйлдвэр барья баялаг бүтээж мөнгө олъё гэж бодох ухаан алга уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж