Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.03-нд нийтлэгдсэн

LiveЭлчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцэж байна

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцэж байна
16 : 54
2023-5-3

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцэж байна

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцэж байна. 

Уг асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн сарын 27-нд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулгадаа,

-Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Отгоны Дамбийнямыг эгүүлэн татах;

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргалыг;

-Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргалыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Баярсайханыг;

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогосыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батнямын Энхбатыг;

-Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ядмаагийн Ариунболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг тус тус томилох саналтай байгаагаа танилцуулав.

Санал хураалтаар гишүүдийн олонх нь томилгоог дэмжлээ. 

 

 

16 : 18
2023-5-3

Эрүүл мэндийн аялал жуулчлалыг яагаад дэмжихгүй байна вэ?

Х.Ганхуяг

Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН:

-Аялал жуулчлалын чиглэл дотор эрүүл мэндийн салбарыг оруулахаар тохирлоо гэж хэлэлцүүлгийн явцад энэ асуудал орж ирсэн үү? Бид эрүүл мэндийн чиглэлээр Монголоос гадагшаа урсаж буй мөнгөний урсгалаа зогсоох гээд үзээд байдаг. Гэхдээ бид өөрсдөө хөгжүүлье гэж бодохгүй байна. Хоёрдугаарт, Монгол Улсын уламжлалт анагаах ухаан өөр улсын анагаах ухаанд байдаггүй эмчилгээнүүд байдаг. Жишээ нь хануур хорхой, байгалийн элс, сувилал, рашаан байна. Үүнийг бодлогодоо оруулъя гэдгээ ярьж тохирлоо гэж ойлгосон. Гэтэл энэ асуудал яагаад орохгүй байна.

УИХ-ын  гишүүн Х.ГАНХУЯГ:

-Уг нь оруулчихъя гэхээр бүх төрлийн аялал жуулчлалыг төрөл болгоноор нь оруулах шаардлага үүсээд байгаа юм. Ерөнхийд нь оруулсан гэж ойлгож болно. Салбарын яам энэ тал дээр ач холбогдол өгч бодлогын талаас нь дэмжих байр суурийг илэрхийлсэн.

 

15 : 36
2023-5-3

Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг ярих цаг болсон

Занданшатар УИХ намрын чуулган нээлт гишүүд (10 of 76)

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Төрд ажиллаж буй алба хаагчдын сахилга хариуцлагыг уг хуулиар зохицуулагдах шаардлага үүссэн. Сүүлийн жилүүдэд төрийн албаны ёс зүй сахилга, хариуцлагын улмаас төрд итгэх илтгэл алдарсан. Сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хууль, төрийн бодлогын хэмжээнд засч залруулах хуулиар дамжуулж төрийн бодлогыг явуулах нь нийгмийн захиалга болсон. Хуулийн төслийг дэмжиж байна. Төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн нийгмийн бодлогын асуудал, ажиллах нөхцөл, орон байр, хөдөлмөрлөх нөхцөлийг Монголын төр хуулийн хэмжээнд авч үзэх нь шударга ёсонд нийцнэ.

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-Төрийн албан хаагчийн ёс зүй ярилгүй яах вэ. Гэхдээ цалин хөлс тэдний амьжиргаанд хүрэхгүй байна. Төрөөс шалтгаалан юу хийж байна вэ гэдгийг бодох ёстой.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Төрийн албаны ёс зүйн тухай хуулийг бидний нэр бүхий гишүүд өргөн барьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхаасаа энэ хуульд эрдэмтэн судлаачидтай хамтарч ажилласан. Уг хуулийн төсөлд Монгол Улсын урдаа барьдаг хуульчид орж ажилласан. Төрийн албанд ёс зүйн асуудал яригдах ёстой. Бид 2012 онд УИХ-ын ёс зүйн дүрмийг УИХ-аар батлуулахад амаргүй хүнд нөхцөлд батлуулж байлаа. Зарим нэг нь араар эсэргүүцэж байгаа. Мэдээж төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг давхар авч үзэж ёстой.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Төрийн 4230 нэгжид ёс зүйн зөвлөл ажиллана. Ёс зүйн зөвлөл гурван талт буюу ажил олгогч, татвар төлөгч, иргэдийн төлөөлөл уг төлөөлөлд орж хяналт тавих хэрэгтэй. Ёс зүйн зөвлөл бүх шатанд ажиллах, хэрвээ шахалт, шаардлага үзүүлбэл ёс зүйн шахалт үзүүлсэн гэж уг зөвлөлөөр хэлэлцээд бүх асуудал цэгцэрнэ. Төр дээрээсээ авхуулаад доороо хүртэл ёс зүйтэй байж авлига, хулгай цэгцэрнэ. Ийм учраас ёс зүйн дэд хороо, ёс зүйн зөвлөл бүх төрийн албан байгууллагад байгуулагдана. Мөн үүнд хяналт тавих мэргэжлийн хороо ёс зүйн зөвлөлийн дэргэд ажиллана. Манай С.Нарангэрэл академич шиг хүмүүсийг УИХ сонгон шалгаруулж томилно. Ингээд ёс зүй “эзэнтэй” болно. Цөөн зарим хүмүүсээс болж төрийн албаны нэр хүнд унаж байгаа. Иймээс үүнийг засч залруулж, төрийн албан хаагчид өөрсдийгөө цэвэрлэдэг механизмтай байх тухай хууль гарч байгаа юм. Төрийн албанд ёс зүйг хэвшүүлэх ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд дарга, удирдлагаас эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Дарга нар хууль зөрчсөн үйлдэл хийхийг шаарддаг, ёс бус зүйлийг албан тушаалаараа далимдуулан уруу татдаг байдал энэ хуулиар арилах ёстой. Үүнийг албан хаагчид мэдээлдэг байх учиртай. Ингэж байж төрийн алба цэвэршиж, нэр хүнд өргөгдөнө.

Энэ хуулийн дагуу ёс зүйн хороо болон төрийн болон орон нутгийн байгууллагуудын дэргэд ёс зүйн дэд хороо байгуулагдана. Засгийн газрын дэргэд ёс зүйн хороо ажиллана.

Бүх сайд нар үйл ажиллагаандаа иргэдийн санал гомдлоор ёс зүйн хяналт тавина. Ёс зүйн хороод нэг талаасаа төрийн албан хаагчдыг даргаас хамгаалдаг хамгаалалт болно. Иймд ТАЗ төрийн албан хаагчийн ёс зүйн хорог шуурхай байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай.

11 : 52
2023-5-3

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын хаврын чуулганы ээлжит  бус хуралдааныг 15.00 цагт зарлажээ. Тодруулбал, өнөөдөр Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон билээ. Иймээс дээрх асуудалтай холбоотойгоор чуулганы хуралдааныг зарласан байна.

Мөн ҮХНӨ-ийн төслийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхээр болсон юм.


УИХ-ын чуулганы хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ 

Өнөөдрийн хуралдаанаар:

-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.

-Аялал жуулчлалын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлэг,

-Элчин сайд нарын эгүүлэн татах, томилох тухай, -Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт, -Төрийн өмчийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа худалдан авах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж