Украины хилийн ойролцоо дахин нэг галт тэрэг осолдов

Украины хилийн ойролцоо дахин нэг галт тэрэг осолдов

Украины хилийн ойролцоо дахин нэг галт тэрэг осолдов

Оросын хил дагуух Брянск хотод энэ Даваа гаригт төмөр зам дагуу үл мэдэгдэх тэсрэх бодис дэлбэрснээс галт тэрэг замаасаа гарч, шатсан хэрэг гарсныг бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Украины хилийн ойролцоо Оросын ачааны галт тэрэг хоёр дахь удаагаа дэлбэрэлтэд өртжээ. Украин, Беларусийн хилийн ойролцоох 370 мянган хүн амтай Снежецкая өртөөнд дэлбэрэлт болсон гэж Брянск мужийн захирагч Александр Богомаз хэлэв.

Сүүлийн өдрүүдэд галт тэрэг осолдсон, нисгэгчгүй онгоц Крым дэх нефтийн агуулахыг мөргөсөн, Санкт Петербургийн ойролцоох цахилгаан дамжуулах шугам дэлбэрсэн зэрэг хэд хэдэн үйл явдал боллоо. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Энэ бүх халдлагын ард Киев байгаа" гэж хэлжээ.

Оросын төмөр зам компани дээрх болсон явдалтай холбоотойгоор мэдэгдэл хийсэн. "Төмөр замын тээврийн ажилд зөвшөөрөлгүй хүмүүс хөндлөнгөөс оролцсоны улмаас галт тэрэг замаасаа гарсан. Осол орон нутгийн цагаар 19:47 цагт Снежецкая болон ойролцоох Белье Берега тосгоны хооронд болсон. Галт тэрэгний урд зүтгүүр болон 20 орчим вагон замаасаа гарсан тул тус хэсгийн төмөр замын хөдөлгөөнийг түр зогсоогоод байна" гэж мэдэгджээ. Гэхдээ тэсрэх төхөөрөмжийн талаар мэдэгдэлд дурдаагүй байна. 

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өвгөн 2023-05-03 192.82.65.103

Сайхаан сайхан, оросын фашистууд шатаж устаж байна.

Avatar

Нэргүй 2023-05-03 202.44.215.160

A partisan is a member of an irregular military force formed to oppose control of an area by a foreign power or by an army of occupation by some kind of insurgent activity. 1941-1945 оны (ЗХУ-ын ) эх орны дайны үеэр Германы түрэмгийлэгчдийн эсрэг эзлэгдсэн нутгийн иргэд партизаны хөдөлгөөн өрнүүлэн тэмцэж байсантай нэгэн адил үйл явдал болж байна!!!

Avatar

Нэргүй 2023-05-03 192.82.92.204

Партизанууд юм биш үү хахаха????

Avatar

Путины гай 2023-05-03 59.153.87.56

ах дүү энэ хоёр үндэстэн өш зангидаад олон арван жил болох биз

Avatar

Нэргүй 2023-05-03 43.242.242.59

Украйны хорлон сүйтгэх ажиллагаа амжилттай болж байна. Манай 25-р телевиз Оросын хохирсныг огт ярихгүй харин Украйнчууд хохиросн, Оросын түрэмгийлэл гэж өдөр болгон ярих юм. Телевизийн эзэн Алтай хэт нэг талыг барьж Украйнд үйлчилэх нь шударга бус юм. Мэдээллийг тэнцвэртэй л түгээх ёстой доо

Avatar

хахаха 2023-05-03 192.82.92.204

Юун яасан оросын хохирол гээд балайраад бгаа юм бэ? мэдрэл юмуу чи " Цэргийн тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу маш амжилттай явагдаж байгаа" гэж путин хэлэнлээ, Төлөвлөөний дагуу явагдаж байгаа ажиллагааг хохирол гэж хэлдэг хэн бэ чи ? путины хуулиар эх орноосоо урвасан орк, мояа, ороз байна даа чи. хахахах

Avatar

Нэргүй 2023-05-03 103.212.117.85

Оросууд л өөрөө өөрийгээ төлөвлөгөөтэйгөөр дэлбэлээд байгаа хэрэг байх нь л дээ, хо хо хо

Avatar

Нэргүй 2023-05-03 103.212.117.85

Орост хайр хүрээд байвал өөрөө өөртөө залруулаад ойлгочих хэрэгтэй, ил яриад бичээд байхаар чи нийгэмд ад үзэгднээ !

Avatar

Нэргүй 2023-05-03 216.38.195.74

– U ?;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж