Украины хилийн ойролцоо дахин нэг галт тэрэг осолдов

Хуучирсан мэдээ: 2023.05.03-нд нийтлэгдсэн

Украины хилийн ойролцоо дахин нэг галт тэрэг осолдов

Украины хилийн ойролцоо дахин нэг галт тэрэг осолдов

Оросын хил дагуух Брянск хотод энэ Даваа гаригт төмөр зам дагуу үл мэдэгдэх тэсрэх бодис дэлбэрснээс галт тэрэг замаасаа гарч, шатсан хэрэг гарсныг бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Украины хилийн ойролцоо Оросын ачааны галт тэрэг хоёр дахь удаагаа дэлбэрэлтэд өртжээ. Украин, Беларусийн хилийн ойролцоох 370 мянган хүн амтай Снежецкая өртөөнд дэлбэрэлт болсон гэж Брянск мужийн захирагч Александр Богомаз хэлэв.

Сүүлийн өдрүүдэд галт тэрэг осолдсон, нисгэгчгүй онгоц Крым дэх нефтийн агуулахыг мөргөсөн, Санкт Петербургийн ойролцоох цахилгаан дамжуулах шугам дэлбэрсэн зэрэг хэд хэдэн үйл явдал боллоо. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Энэ бүх халдлагын ард Киев байгаа" гэж хэлжээ.

Оросын төмөр зам компани дээрх болсон явдалтай холбоотойгоор мэдэгдэл хийсэн. "Төмөр замын тээврийн ажилд зөвшөөрөлгүй хүмүүс хөндлөнгөөс оролцсоны улмаас галт тэрэг замаасаа гарсан. Осол орон нутгийн цагаар 19:47 цагт Снежецкая болон ойролцоох Белье Берега тосгоны хооронд болсон. Галт тэрэгний урд зүтгүүр болон 20 орчим вагон замаасаа гарсан тул тус хэсгийн төмөр замын хөдөлгөөнийг түр зогсоогоод байна" гэж мэдэгджээ. Гэхдээ тэсрэх төхөөрөмжийн талаар мэдэгдэлд дурдаагүй байна. 

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж