Мессигийн ПСЖ дэх аялал төгсөв үү?

Мессигийн ПСЖ дэх аялал төгсөв үү?

Мессигийн ПСЖ дэх аялал төгсөв үү?

Францын аварга ПСЖ клуб Лионель Мессигийн тоглолтод оролцох эрхийг хоёр долоо хоногоор хасчээ. Учрыг тодруулбал, Месси клубын зөвшөөрөлгүйгээр Саудын Арабыг зорьсон гэнэ. ПСЖ өнгөрсөн амралтын өдөр лигийн хүрээнд Лорьен клубд хожигдсон бөгөөд хожигдлын дараа Месси Францаас явжээ.

Ийнхүү Месси хоёр долоо хоногийн хугацаанд багийнхаа бэлтгэлд хамрагдахгүй, тоглолтод оролцохгүй. Мөн торгууль төлжээ. Угтаа тэрбээр зар сурталчилгааны ажлаар Саудын Арабыг зорих хүсэлтээ клубдээ хүргүүлсэн боловч хүсэлтийг нь хүлээн аваагүй аж. Өдгөө 35 настай Аргентин эрийн хувьд Саудын Арабын аялал жуулчлалын элч төлөөлөгч бөгөөд үүнийхээ хүрээнд л тус улсыг зорьжээ. Зарим хэвлэлүүдээр түүнийг Саудын Арабын нэр бүхий клубд тоглох гэрээгээ хэлэлцэхээр явсан гэж шуугиж буй.

Мессигийн ПСЖ-тэй байгуулсан гэрээ энэ зун дуусна. Үүнтэй холбогдуулан түүний дараагийн клуб юу вэ гэх асуулт гарч ирсэн. Барселонагийн дэд ерөнхийлөгч Рафаэль Юсте өнгөрсөн гуравдугаар сард Мессиг Камп Ноуд буцаан авчрахаар хичээж байгаа гэсэн.

Месси ПСЖ-ийн төлөө 71 тоглолтод оролцохдоо 31 гоол оруулж, 34 гоолын дамжуулалт өгч, өнгөрсөн улирал Францын лигт түрүүлсэн юм. Харамсалтай нь, УЕФА Аваргуудын лигт жил дараалан бүтэлгүйтсэн билээ.

BBC-ийн аналист Саймон Стөүний үзэж буйгаар Мессигийн ПСЖ дэх замнал дуусчээ. Тэр ч бүү хэл Францын багийн өмсгөлтэй дахин талбайд гарахгүй гэв. Францын лиг аваргаа тодруулахад таван тойрог үлдсэн бөгөөд Месси хоёрт нь тоглож чадахгүй. Үлдсэн учраанууд нь ч Мессигүй бол бүдрэхээр хүчтэй багууд биш аж. ПСЖ-ийн фэнүүд ч Мессиг багтаа харахыг хүсэхгүй байгаа учир гэрээгээ сунгах байтугай дахин талбайд гаргахгүй биз. Одоо хамгийн анхаарал татаж буй асуулт нь Месси хаачих вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж