Монголын бизнесүүдийн нэгдсэн холбоо гэгдэх МҮХАҮТ нь саяхан 60 жилийн ойгоо хийсэн. Бүтэн жаранг элээсэн энэ том байгууллагын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдож ажиллаад дөрвөн жил өнгөрчээ. Тэрбээр анх энэхүү суудлын төлөө эдийн засагч Б.Лхагважавтай өрсөлдөж байсан бөгөөд түүнийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болоход нь экс Ерөнхийлөгчийн дэмжлэг багагүй байлаа. Түүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа гуравдугаар сарын 1-ны өдөр дуусгавар болсон гэвэл МҮХАҮТ-ынхан шинэ ерөнхийлөгчөө сонгох цаг болсон гэсэн үг.
Гэтэл О.Амартүвшин, Т.Дүүрэн хоёрын хувьд албан тушаалаасаа салах дургүй байгааг бизнесийнхэн шүүмжилж байна. Улстөржилтөөс ангид, бизнесийнхээ малгай, толгой нь болж тэдний ашгийг Засгийн газрын бодлого шийдвэрүүдэд тусгах ёстой МҮХАҮТ-ын удирдлагууд болох О.Амартүвшин, Т.Дүүрэн нар эрх баригчдын утсан хүүхэлдэй болсон. Бизнесийн эрх чөлөөнд төр халдаж, хэн нэгний хувийн өмчийг хууль, шүүхгүйгээр булааж, нэр хүндэд нь халдах явдал хэрээс хэтэрсэн. Харамсалтай нь бизнесийнхнээ хамгаалах ёстой байгууллага нь таг, чиг дөрвөн жил боллоо.
МҮАХТ бол бизнесийнхний хамгийн том нэгдэл. Тэр ч утгаараа танхимын бодлого төрийн шийдвэрт тусгагдад байсан. Б.Лхагважав МҮХАТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа татварын орчныг сайжруулах, далд эдийн засгийг илрүүлэх үүднээс цөөнгүй ажил хийсэн. НӨАТ-ыг шинэчилж, татварыг бааз суурийг өргөжүүлсэн, түүний үед бизнесийнхний дуу хоолой нийгэмд тод сонсогддог байлаа. Харин өнөөдөр бизнесийнхэн айдастай, бизнесийн эрх чөлөө улам хумигдсаар байгаа. Нөгөөтэйгүүр, МҮХАҮТ-ын үгийг МАН-ынхан "гөлөөг" ч гэж сонсохгүй болсон. Урьд өмнө танхимын үг бол бизнесийнхний нэгдэлийн үг болж сонсогддог байсан юм. Төр, бизнес хоёрын гүүр болох ёстой МҮХАҮТ нь бизнесийнхэндээ ч, төрдөө ч хаягдсан байдалтай, тухайлбал МҮХАҮТ-ын тухай хуулийг УИХ дээр удаа дараа унасан. Иймээс төрд "нүүртэй", үгтэй байя гэвэл бизнесийнхэн малгай, толгойгоо өөрчлөх цаг болжээ.
МҮХАҮТ-ых дүрмийн 6-р бүлэгт, Үндэсний танхимын удирдах дээд байгууллага нь дөрвөн жилд нэг удаа хуралдах Их хурал байна гэж зааж өгсөн. Их хурал хуралдуулах хугацаа, төлөвлөгөөг Удирдах зөвлөл баталж, хурал эхлэхээс 30 хоногийн өмнө нийт гишүүдэд албан ёсоор мэдэгдэнэ. Их хурлын талаарх албан мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэнэ гэж заажээ. Мөн дүрэмд, Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн дарга байна. Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заажээ. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн мөн 2019 оны 3 сарын 15-ны өдөр Гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд өдгөө бүрэн эрхийн хугацаа нь дуусаад сар гаран болж буй. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч О.Амартүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар ээлжит их хурлаа хуралдуулахгүй байгаа учраас МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлд байдаг зарим бизнесменүүд тэднийг огцруулах асуудлыг хөндөхөөр ярилцаад эхэлжээ. Учир нь танхимын дүрмийн 7.10.8-д зааснаар, Удирдах зөвлөл нь ерөнхийлөгчийг Удирдах зөвлөлийн хурлаас чөлөөлөх, Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 хувийг саналаар эргүүлэн татах эрхтэй байдаг аж. Бараа материал, тээврийн үнэ тэнгэрт хадаж, татвар, валютын ханшийн дарамтанд орж буй бизнесийнхэн өөрсдийг нь өмөөрч хамгаалах, төрд дуу хоолойг нь хүргэх үүрэгтэй МҮХАҮТ нь удирдлагаа өөрчлөхгүй бол урагшаа хөдлөхгүй болсон байна.
Б.БАТ
зочин 2023-05-03 202.126.90.92
бизнесийн өмгөөллийн гол ажлаа хийж чадахгүй бгаа. Дүрмээрээ хугацаа нь дуусцан бол Танхим удирдлагагүй бгаан бна. Дүрэм зөрчөөд бгаад хаоиуцлага тооцох хэрэгтэй
Зочин 2023-05-03 66.181.182.18
Б.Лхагважав маш сайн ажиллаж байсан шүү, одоо ч бас зөв асуудал сэдвийг байсгээд хөндөж нийгэмд дуу хоолойгоо өргөж байдаг, мэдлэг боловсрол өндөр. О.Амартүвшин бол боловсрол нимгэн, хөдөөний л нэг болхи залуу даа.
иргэн 2023-05-03 66.181.181.36
Танхим шиг хэрэггүй газар алга
Zochin 2023-05-03 202.21.108.20
Amartyvshin Zasgiin gazrin xereg erxlex gazrin darga D.Amarbayasgalangin sygani ys bolson yum bish yy? MAN -d ene xyneer yax bilee dee? Jenko Battylga gyaig dagaad ongorosn songyyli orood gazar shoroodson biz dee?
Зочин 2023-05-03 139.5.219.26
Амартүвшин гэж албан тушаал эрх мэдэл хөөсөн хоосон толгойг огцоруулах хэрэгтэй
Зочин 2023-05-03 92.182.71.142
Гишүүдээ тоодог юм уу даа.
Зочин 2023-05-03 149.34.245.40
МҮХАҮТ- ын танхимын удирдлагууд нам дагасан нөхдүүд байх нь зохимжгүй гэж үзэж байна. Солих цаг нь аль хэдийнээ болсон. Хэдэн том компаниудыг эс тооцвол хувийн хэвшил дампуураад дууссан. Ийм л ажлын үр дүнтэй тэд ажилласан.
МҮХАҮТ д хувийн ашиг сонирхолоос ангид хүн хэрэгтэй 2023-05-03 77.47.31.240
Б.Лхагважавыг ардууд боловсрол ялангуяа эдийн засаг талдаа их мэдлэгтэй гэдэг энэ нь ч үнэн . Энэ 2 хүн ч дээ хувийн шуналын тулам нууд мэдлэг чадвар гэж лөөлөө
МҮХАҮТАНХИМ 2023-05-03 202.179.27.139
ДАРГИЙГ НЬ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. САВ Л ХИЙВЭЛ УЛСТӨРЖИЖ ЯВДАГ МУУ ДУРАК…
Зочин 2023-05-03 103.212.117.85
Амартүвшин гэж Цагаансарын идээний Ул б**в шиг нүүр царайтай юм Женког дагаж намираад нэг их хол явсангүй ээ, одоо зайлуулаад хаяач, хуучин новшоо хадгалаад явах хэрэггүй л дээ !!!
Зочин 2023-05-03 202.126.88.65
Нэг нь АН нөгөө нь МАН гэсэн тэнэглэлтэй цагаан захтан хоосон толгойнууд.Уянгалахаас өөр юу ч хийхгүй, ирээдүйд тодорхой болно
зочин 2023-05-03 202.131.245.69
энэ байгууллага ер нь хэрэгтэй юм уу. улсаас төсөв, дэмжлэг авдаг бол тэрийг нь зогсоож тараах хэрэгтэй. баахан нам дагасан юмнууд л байдаг юм биш үү.
Хро 2023-05-03 202.126.90.104
Зайлуул муу лаларуудыг
Ge 2023-05-03 59.153.115.205
duuren zahiraliin avgai gadaad kompanitai zalilan Hildeg duuren ch meddeg mortloo tag duugai baidag