ХААН Банк “Суралцах соёлыг бүрдүүлсэн шилдэг байгууллага”-аар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2023.05.03-нд нийтлэгдсэн

ХААН Банк “Суралцах соёлыг бүрдүүлсэн шилдэг байгууллага”-аар шалгарлаа

ХААН Банк “Суралцах соёлыг бүрдүүлсэн шилдэг байгууллага”-аар шалгарлаа

Аж үйлдвэрийн IV хувьсгалын нөлөөгөөр технологийн дэвшлийн дараа дараагийн давлагаа хурдтай өрнөж, ажилтан ажлын байрандаа зогсолтгүй өсөж хөгжих эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна.

Дэлхий нийтийн энэхүү чиг хандлага өөрчлөлттэй хөл нийлүүлэн үндэсний томоохон ажил олгогч ХААН Банк ажилтнуудынхаа сурч хөгжих, өсөж дэвшихэд онцгой анхаарал хандуулж ирсэн төдийгүй дотоодын цахим сургалтын KB аcademy-аараа дамжуулан ажилтнуудын хүсэлт хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр, карьер төлөвлөлт, коачинг хөтөлбөрийг боловсруулан тогтмол хэрэгжүүлдэг билээ.

ХААН Банк суралцахуйг эрхэмлэгч байгууллага болох зорилгынхоо хүрээнд LinkedIn Learning цахим сургалтын платформыг 2019 оноос нэвтрүүлсэн бөгөөд дэлхийн хэмжээний экспертүүдийн сургалт, мэргэжлийн болон хувь хүний хөгжил хосолсон нийтдээ 16 мянга гаруй онлайн хичээлээс сонгон үзэх боломжийг ажилтнууддаа санал болгож байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор ХААН Банкны нийт 1000 гаруй ажилтан тус платформоор дамжуулан өөрийн хүссэн хичээлийг үзэж, судлан тодорхой амжилтууд үзүүлээд байгаа юм.

LinkedIn Learning компани өнгөрсөн 3 жилийн хугацаанд ХААН Банкны хамт олныг тасралтгүй суралцагч хандлагыг дэлгэрүүлж байгааг үнэлэн, 2020 онд өөрийн вэбсайтдаа энэхүү сайн туршлагыг онцлон нийтэлсэн бол 2021 онд “Цахимаар суралцагч шилдэг байгууллага” шагнал олгосон билээ. Тэгвэл 2022 онд ХААН Банкийг “Суралцах соёлыг бүрдүүлсэн шилдэг байгууллага”-аар тодруулан өргөмжлөөд байна.

2021 оны хувьд ХААН Банкны ажилтнууд LinkedIn Learning сургалтын 110 мянган видео хичээлийг 6000 гаруй цаг зарцуулан үзэж, маш идэвхтэй хамрагдсанаар үнэмлэхүй амжилт үзүүлж байсан билээ. Ийнхүү жил дараалан амжилтаа ахиулж, 2022 онд “Суралцах соёлыг бүрдүүлсэн шилдэг байгууллага”-аар тодруулсан нь ХААН Банкны байгууллагын соёл, хүний нөөцийн бодлого, ажилтнаа сургаж хөгжүүлэх арга барил  дэлхийн түвшинд хүрснийг илтгэж буй юм.

ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба “LinkedIn Learning компаниас “Суралцах соёлыг бүрдүүлсэн шилдэг байгууллага”-аар тодруулан өргөмжилсөнд би бүхэн маш их баяртай байна. Хувь хүний манлайллын болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, тасралтгүй суралцах, том багт орж өөрийгөө сорих, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж мэргэших, албан тушаал ахиж дэвших боломжийг ХААН Банк ажилтнууддаа санал болгодог. Энэ нь ажил олгогчийн зүгээс залууст олгож буй маш том боломж төдийгүй бусад байгууллагаас ялгарах онцлог юм. Зөвхөн 2022 онд гэхэд 700 орчим ажилтан банк дотроо албан тушаал ахиж, ажлын байраа сольсон бол давхардсан тоогоор 5300 гаруй ажилтан мэргэжлийн болон манлайллын ур чадвар дээшлүүлэх сургалт, 49,174 ажилтан цахим сургалтад хамрагдаж, 39 ажилтан сургалтын тэтгэлэг хүртсэн байна. Дэлхий нийтээр өрнөж буй цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд ажилтнууд маань хамгийн үнэ цэнтэй, бас  чухал үүрэгтэй.  Тиймээс  ажилтнуудынхаа цахим сэтгэлгээтэй байх зан төлөв дээр тусгайлан анхаарч, сүүлийн жилүүдэд банк даяар мега төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна” гэв.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж