Эйфелийн цамхагаас өндөрт байрлах төмөр замыг барьжээ

Эйфелийн цамхагаас өндөрт байрлах төмөр замыг барьжээ

Эйфелийн цамхагаас өндөрт байрлах төмөр замыг барьжээ

Энэтхэг улс дэлхийн хамгийн өндөрт байрлах төмөр замыг барьжээ. Эйфелийн цамхагаас 29 метр өндөр Ченаб гүүр нь Энэтхэгийн Ченаб голын дээгүүр 359 метр өндөрт байрладаг. Гүүрний нийт урт 1315 метр. Уг гүүрэн дээгүүр барьсан төмөр зам дэлхийн хамгийн өндөрт байрлах төмөр замд тооцогдож байна. Энэхүү ажил нь Кашмирын хөндийг Энэтхэгийн төмөр замын сүлжээнд холбох өргөн хүрээтэй төслийн нэг хэсэг юм.

Төмөр зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил 10 гаруй жил үргэлжилсний эцэст энэ оны арванхоёрдугаар сард юм уу ирэх оны нэгдүгээр сард аялагчдад үүдээ нээх гэнэ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн хувьд Ченабын гүүр болон төмөр замын төсөл нь нийгэм, улс төрийн интеграцчилалын хүчирхэг хэрэгсэл гэж үзэж болох юм. "Гүүр барьж, бүс нутгийг гол хотуудтай холбох нь Энэтхэгийн хөгжлийн бас нэгэн том ялалт" гэж Вилсон төвийн Өмнөд Азийн хүрээлэнгийн захирал Майкл Кугелман хэлэв. Ялангуяа Кашмир мужийг Энэтхэгийн бусад хэсэгтэй галт тэргээр холбох нь бүс нутгийн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг онцгойлон хөгжүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Өмнө нь Сринагар-Жамму чиглэлд цор ганц хуурай зам байсан нь өвөл цагт хаагдаж, осол гарах магадлал ихтэй байсан. Шинэ гүүр нь Кашмирыг Энэтхэгт нэгтгэх хэрэгсэл гэдэг утгаараа улс төрийн чухал ач холбогдолтой аж. 

Нарендра Моди засгийн эрхэнд гарснаасаа хойш олон жил саатсан гүүрний барилгын ажлыг хурдасгасан. Энэхтэг улс сүүлийн үед дэд бүтцээ шинэчлэхэд олон саяын хөрөнгө оруулалт хийж буй. Тухайлбал, хоёрдугаар сард Шинэ Делиг санхүүгийн төв Мумбайтай холбосон 1386 км хурдны замын эхний хэсгийг нээжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж