ГЕГ: Архи хууль бусаар нэвтрүүлсэн 3 байцаагчийг ажлаас чөлөөлсөн

ГЕГ: Архи хууль бусаар нэвтрүүлсэн 3 байцаагчийг ажлаас чөлөөлсөн

ГЕГ: Архи хууль бусаар нэвтрүүлсэн 3 байцаагчийг ажлаас чөлөөлсөн
Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2023.05.03/ улсын байцаагч нар албан тушаалаа урвуулан ашигласан талаар мэдээлэл хийлээ.

Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.СҮХБААТАР:
-Гаалийн байгууллагын цахим шилжилттэй холбоотой байгууллагын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлж буй цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хүргэе. Замын-Үүд дэх гаалийн газар, Улаанбаатар дахь гаалийн газрын нийт албан хаагчдын ажил үүргийн 15 хоног, нэг сар тутмын хуваарьт томилгоог хүний оролцоогүйгээр хийх программ хангамжийг дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот дахь гаалийн газарт, тавдугаар сарын 1-нээс Замын-Үүд дэх гаалийн газарт бүрэн нэвтрүүлсэн. Ингэснээр албан хаагчдын ажил үүргийн хуваарь, томилгоог нээлттэй, ил тод байлгах, нүүр тулсан харилцааг бууруулж, авлига үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж буй. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч О, Г, М нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Алтанбулагийн чөлөөт бүсээс архи согтууруулах ундаа удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл гаргасан. Тэдний уг үйлдэлд дотоод хяналт шалгалт явуулж, ГЕГ-ын даргын тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг гурван сараар бууруулах сахилгын арга хэмжээ авсан.
Нэр бүхий албан хаагчид харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэгт заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор даргын тушаалаар албан тушаалаас нь түдгэлзүүлсэн.
Мөн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын хүрээнд ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажлаас хоцорч тасалсан зөрчил гаргасан ГЕГ-ын дэргэдэх сургалтын төв, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Замын-Үүд, Улаанбаатар дахь гаалийн газрын нэр бүхий зургаан албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс гаалийн улсын байцаагч Б, Ж нарын албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, ахлах байцаагч Д, Ө нарын албан тушаалыг бууруулах, гаалийн улсын байцаагч А, Г нарт ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан.
  • Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий дөрвөн гаалийн улсын байцаагч, дөрвөн гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалийн хяналт шалгалтыг явуулахдаа албан үүргээ, албаны бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэлгүй өөртөө болон бусдад давуу байдал олгосон байж болзошгүй эс үйлдэл гаргасан байх тул холбогдох баримт, материалын хамт харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.
  • Замын-Үүд дэх гаалийн газарт үйл ажиллагаа явуулж байгаа гаалийн зуучлагч компаниудын бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгсэл мэдүүлэх явцад хоёр ба түүнээс дээш удаа гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх, гаалийн статистик мэдээнд сөргөөр нөлөөлөхүйц алдаа гаргасан 15 гаалийн зуучлагч компанийн 26 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Гаальд ирсэн гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн байдал:

ГЕГ-ын дэргэдэх Хяналтын нэгдсэн төвд Гаалийн лавлах 1800-1281 болон Засгийн газрын 11-11 лавлах төвөөр дамжуулан энэ оны эхнээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл иргэн, аж ахуйн нэгжээс нийт 132 гомдол ирүүлсэн байна. Үүнд, Гаалийн байгууллагатай холбоотой санал, хүсэлт 18, талархал нэг, гомдол 113 бүртгэгдсэн байна.

Хүлээн авсан 132 гомдлын дийлэнх нь Гаалийн хяналт, бүрдүүлэлт, албан хаагчийн ёс зүй, программ, сүлжээний саатал, барааны ангилал, үнэлгээтэй холбоотой байна.

Гаалийн байгууллагын албан хаагчийн ёс зүйтэй хамааралтай 16 гомдлыг дотоод хяналт шалгалтаар нягталж үзэхэд 13 гомдол нь баримт нотолгоогүй, үндэслэлгүй гомдол, нэг гомдлын дагуу холбогдох албан хаагчид сахилгын арга хэмжээ авч, хоёр албан хаагчид ГЕГ-ын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ тооцсон талаар албаныхан дурдлаа.

ЭКСПОРТЫН ДҮН ИМПОРТЫН ДҮНГЭЭС 2.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ДАВЖ, ГАДААД ХУДАЛДААНЫ БАЛАНС ЭЕРЭГ ГАРЧЭЭ

Статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.ЛХАГВАСҮРЭН:

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны дүнгээс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд экспортын 2.3 тэрбум ам.доллар импортын 0.3 тэрбум ам.доллар нөлөөлжээ. Экспортын дүн импортын дүнгээс 2.4 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Монгол улс дээрх хугацаанд дэлхийн 125 улстай худалдаа хийснээс 54 улсад бараагаа экспортолж, 121 улсаас  бараа импортолсон байна.

ЭКСПОРТ: Экспорт 5.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.3 тэрбум ам.доллараар буюу 81.6 хувиар  өссөн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспортын 2,2 тэрбум ам доллар буюу 95,1 хувиар  өссөн өсөлт шууд нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт нь нийт экспортын 88,7 хувийг дангаараа эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний гол бүтээгдэхүүн бол чулуун нүүрс бөгөөд нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүнгээр 67,9 хувийг, нийт экспортын 60.2 хувийг дангаар эзэлсэн байна. 2022 онд чулуун нүүрс нь нийт экспортын 51.8 хувийг эзэлж байсан бол 2023 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 60.2 хувь болж 8.4 функтээр өссөн байна.

Чулуун нүүрсний хувьд эхний дөрвөн сарын байдлаар 19.0 сая тонн экспортолсон нь өнгөрсөн  оны мөн үетэй харьцуулахад 15.2 сая тонноор буюу тав дахин өссөн байна. Тухайлбал Гашуунсухайт боомтоор 10.4 сая тонн экспортолсон байна энэ нь өмнөх оноос 8.3 сая тонноор буюу тав дахин өссөн, Шивээхүрэн боомтоор 4.8 сая тонн, Ханги боомтоор 1.6 сая тонн экспортолсон өмнөх оноос 1.3 сая тонноор буюу 5,3 дахин өссөн, Булган боомтоор 809.1 мянган тонн экспортолсон өмнөх оноос 58.8 мянган тонноор буюу 7.8 хувиар тус тус өссөн байна.

Зэсийн баяжмалын хувьд эхний дөрвөн сарын байдлаар  483,3 мянган тонныг экспортолсон нь 2022 оны мөн үеэс 14,1 мян.тн-оор буюу гурван хувиар өссөн байна.

ИМПОРТ: Импортоор нийт 2,7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеийн гүйцэтгэлээс 311,0 сая ам.доллараар буюу 13,2 хувиар тус тус өссөн байна. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 44.8 хувиар, Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 31,5 хувиар өссөн нь шууд нөлөөлжээ.

Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын 10.8 хувийг хүнс, 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 37.3 хувийг автомашин, техник тэдгээрийн эд анги, үлдсэн 30,8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Импортын гол бараа бүтээгдэхүүний мэдээллийг хүргэе. 2023 оны эхний 4 сарын байдлаар 18781 ш суудлын автомашин, 5712 ширхэг ачааны автомашин импортлогдсон байна. Мөн 215,2 мянган тонн автобензин 394,0 мянган тонн дизель түлш импортлогдсон байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-03 66.181.160.54

БГанбат гэж хулгайч орлогоо нуусан хулгайч

Avatar

Нэргүй 2023-05-03 202.126.90.86

Одоо л нэг гаальд зөв шударга, хариуцлага тооцдог болж бна даа хөөррий. Урьд нь хэн нэгэн дарга нь яриад л зохицуулчихдаг бсан бас овоо ш дээ

Avatar

Нэргүй 2023-05-03 203.169.50.233

мануус зөрчил хийвэл шоронд та нар зүгээр ажлаа өгөө л болоо тээ

Avatar

Нэргүй 2023-05-03 64.119.18.68

СЭЛЭНГИЙН ЧӨЛӨӨТ БҮС ГЭЖ ХҮНД СУРТАЛ, ХҮНЛЭГ БУС ХАРЬЦААНЫ ТУЙЛ БАЙНАА. УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ, СОЁЛТОЙ ХАРЬЦАА, УХААЛАГ ДЭД БҮТЭЦ ЗЭРЭГ ТҮЙ Ч БАЙХГҮЙ БӨӨН ЧИРЭГДЭЛ БИЧИГ ЦААС. ЯАЖ ЭНЭ БООМТ ЧИНЬ СЭРГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ХАРИУЦСАН САЙДАА НЭГ ИРНЭ БАЙГАА. ОЮУНЭРДЭНИЙ СЭРГЭЛТ, УЧРАЛЫН ЦАХИМ ЭНД ХЭРХЭН ХЭРЭГЖИЖ БАЙНАА. н**ш ГЭЖ

Avatar

Нэргүй 2023-05-03 71.239.25.243

ter ih avilga s*****g baitsaagch nariig tsaling n buuruulj urshuusun yum bizdee.shiitgel bish shagnal shahuu l yum bna.Ajilaas halaad shoro d yavuulah heregtei.

Avatar

Нэргүй 2023-05-03 192.82.80.83

Б Сүгбаатар гэж гаалдахь И мартын бие төлөөлөгч

Avatar

иргэн 2023-05-03 203.91.115.48

Гааль, татвар, цагдааг тэр чигт нь реформ хийхгүй бол чихнээс хонх уядаг газар болж дууслаа.

Avatar

Нэргүй 2023-05-03 202.44.215.160

Хэрэг, зөрчил гаргасны улмаас ажлаас гаргасныг "халсан" гэдэг, харин бусад шалтгаанаар гарсныг "чөлөөлсөн" гэдэг юм!!!

Avatar

Нэргүй 2023-05-03 37.120.244.236

Нэр усгүйн бхдаа хөөрхийс. А-Я гээл дуусчихымаа

Avatar

saruul 2023-05-03 66.181.166.210

gaaliar huuli busaar tatvar tuluhgui wiski arhi wine ih orj ba aa. Uuniigee anhaaraach ee. humuus hordood l baidag.

Avatar

Нэргүй 2023-05-03 202.131.225.242

Ккк, татвар төлөөгүй болохоор виски архинаас хордоод байна уу? Эсвэл хэт их хэтрүүлэн хэрэглэсэнээс болоод байна уу? Дахиад нэг бодоод үзээрэй

Avatar

Нэргүй 2023-05-03 192.82.82.243

Жинхэнэ зайлуулж баймаар гарууд хүн халлаа гээд томроод сууж бдаг. Дүүрцэн улс юм даа

Avatar

Нэргүй 2023-05-03 103.126.107.254

manaihan ch oldsonoo huvaagaad idchihdeg humuusdee. hadgalna, hurungu oruulna gesen oilgolt baihgui. bie bieneesee ursuud l husaad l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж