Оросын алдагдлыг оргүй хоосоноос гаргаж ирсэн гэв

Оросын алдагдлыг оргүй хоосоноос гаргаж ирсэн гэв

Оросын алдагдлыг оргүй хоосоноос гаргаж ирсэн гэв

ОХУ-ын арми арванхоёрдугаар сараас хойш 20 мянган хүнээ алдсан гэж Цагаан ордноос тооцоолжээ. Энэ тоог нууцын зэрэглэлтэй тагнуулын мэдээлэлд үндэслэж гаргасан гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлсэн байна. Эдгээр 20 мянган хүний тал нь "Вагнер"-ын цэрэг гэв. "Оросууд ийм их хүчин чармайлт гаргасан хэдий ч стратегийн ач холбогдол бүхий газар нутгийг булаан авч адаагүй. Тэд цэрэг, зэвсгийн нөөцөө шавхсан. Украин бол хохирогч тал учир Цагаан ордны зүгээс тэдний хохирлын хэмжээг тооцоолж өгөөгүй. Орос бол түрэмгийлэгч" гэж Жон Кирби хэллээ.

Цагаан ордны энэхүү тооцооллыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үгүйсгэв. "АНУ-ын засгийн газарт Оросын алдагдлыг тооцоолсон ямар ч мэдээлэл байхгүй, тэд энэ тоог оргүй хоосоноос гаргаж ирж байна" гэж тэр хэлжээ.

АНУ өнөөдөр /2023.05.03/ Украинд 300 сая ам.долларын батлан хамгаалахын тусламж үзүүлнэ. Энэ удаагийн тусламжийн багцад богино тусгалтай агаараас хөөргөгч "Hydra 70" пуужин багтжээ.

Түүнчлэн Ромын пап Францис өнгөрсөн амралтын өдрүүдээр Орос, Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөнд оролцсон гэж хэлсэн. Пап лам Унгарт айлчлаад буцахдаа сэтгүүлчдэд "Би хийх ёстой бүхнийг хийхэд бэлэн байна. Одоо даалгаврын шатандаа явж учир нийтэд ил болох хараахан болоогүй. Цаг нь болохоор би илчлэнэ" гэж хэлжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энхийн төлөвлөгөөний талаар юу ч мэдээгүй гэсэн байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-03 59.153.87.56

олон зуун мянган хүнийг цэрэгт татна гэдэг, тийм хохирол амссан гэсэн үг. хохирол 200000 давсан

Avatar

ingej hudalaa burahgui ch dee 2023-05-03 202.55.191.130

orosuud ehleed 190000 tseregeer tugai ajilgaa ybuulsan daa. daraa ni 0.3 say tsereg tataad baildaj bna. cham shig tenegeer bol odoo orosd tsereg baihgui bolood bna. getel ukrainuud 7 udaa tataad 1 say hvneer baildaj bainaa.. izrailiin tagnuuliin alba orosiin hohiroliig 18000 tsereg 40000 hvn sharahadsan geed bna.. iim bhad chinii naad teneg hudalaa too bol zvgeer l vlger za. chi odoo izrailiin tagnuulaas ilvv medeh uu dee garaa.

Avatar

Нэргүй 2023-05-03 202.179.27.40

пошёл на хуй за кобзоном

Avatar

иргэн 2023-05-03 192.82.74.240

АНУ-ын нэгэн ээлжит Худлаа мэдээлэл, Мэдээллийн дайны үргэлжилэл, Тархи угаалт,

Avatar

Нэргүй 2023-05-03 202.9.46.145

Гуц оо чи! Англи америкийн тагнуулын мэдээ дандаа батлагддаг. Харин танай оросууд л үргэлж худлаа ярьдаг. РЦНКд суудаг ботууд та нараас өөр ийм коммент бичих монгол хүн байхгүй. Та нарыг мэдэж байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-05-03 192.82.83.238

tanai amerik ahaar oor sonin yu bna ahdaa gants ym heleed ogooch ta gudlaa gutsahaa boliochee geed

Avatar

Слава россий 2023-05-03 202.126.88.179

Орос дэлхий эй байлдаж бна.та нар барахгүй за..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж