Өнгөрсөн сард хот, хөдөөд махны үнэ хамгийн их өсчээ

Өнгөрсөн сард хот, хөдөөд махны үнэ хамгийн их өсчээ

Өнгөрсөн сард хот, хөдөөд махны үнэ хамгийн их өсчээ

Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2023 оны тавдугаар сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1,2 хувиар өсч, өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй гарсан  байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0,7 хувиар өсчээ.

Тухайлбал, нийслэлд нарийн ногоо, махны үнэ 1,5-3,2 хувиар  нэмэгдсэн байна. Харин автобензин, гурил, цагаан будаа, талх, нарийн боовны үнэ тогтвортой гарчээ. Орон нутагт гурил, будаа, мах, сүү, цагаан идээ, хүнсний ногоо 0,4-3,5 хувиар өссөн байна. Харин автобензиний үнэ 4,1 хувиар буурсан болохыг ҮСХ-ноос мэдээллээ.

Импортын барааны үнэ тогтвортой байгаа ч дотоодын үйлдвэрлэлтэй холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож, үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа юм. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянадаг. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж.

Өнгөрсөн сарын хувьд Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас гурав хүртэлх хувиар, өмнөх долоо хоногоос 0.1-0,5 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0,7 хувиар өссөн үзүүлэлттэй байв.

Ямартай ч нийслэл болон орон нутагт өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хувиар өссөнийг доорх инфографикаас та бүхэн харж болно.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-03 66.181.177.185

ХУЖА НОГОО 20 000 СҮҮ 5000 МАХА 20000 БОЛГООЛЛО

Avatar

зочин 2023-05-03 103.229.121.18

Ер нь махаа гадаад орноос импортоор авбал яаасий, ядаж бүх төрлийн шинжилгээтэй цэвэр мах .

Avatar

abaad sait deep, english#,ylcuun. 2023-05-03 50.216.30.2

200$ soliltsox naidvartai xyn baidgyi.idt;

Avatar

Нэргүй 2023-05-03 103.9.90.100

хэдэн хувиар өссөн, урьд онтой харьцуулахад л гэх юм. хэнд ч хэрэгтэй хэдэн тоо юм. Ямар ч ач холбогдолтой юм. бидэнд үнийн мэдээлэл л чухал

Avatar

Нэргүй 2023-05-03 202.21.96.254

Khursnii doroitold ortloo ikh maltai bolchood, malchid n mungugui geed baidag, tegsnee makh nii une n diildedgui. Manaikh shig ingej neg change nertei malnuudad darluulj baidag uls baikhgui l baikh!!!!

Avatar

Нэргүй 2023-05-03 202.55.188.102

ardchilal yalsan yum shig dur uzuulsen huuchin nam l udii boltol erh medel deer suujj bga yum bishuu?. humuus ch huniig n harna gesnee nuguu l namaa songochih. huuchin namtai tolgoi turuivcheeree holbogdson humuusees yu huleesiin? namiin zorilgo daalgavriig l heregjuulne shd

Avatar

ИЧИХ НҮҮРГҮЙ ИЛЖИГ ЯЛТАН 2023-05-03 146.70.109.42

Шөнө орой Хөдөлмөрийн хуулийн олон заалтууд бүдүүлгээр зөрчдөг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар үйлдлүүд, нялуурхман худлаа хөөргөсөн яриагaa зогсоо хөгшин !!!! шагналын албаны дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (9968-8588) (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, өрөөний хэлхэлдсэн түлхүүр, ТАМГАА аваад гавтай нохой шиг дуудаж хэн намаыг асуув гэдгээ болиж үз пиздец ЯЛТАН, уулзалтын туслахаар ажиллуулах өөр ЭМЭГТЭЙ олж ав амьсгаа ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж