"Эдийн засгаа томруулсны дараа цалин, тэтгэврээ нэм"

"Эдийн засгаа томруулсны дараа цалин, тэтгэврээ нэм"

"Эдийн засгаа томруулсны дараа  цалин, тэтгэврээ нэм"

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Та эдийн засгийн ухааны доктор хүний хувьд үүссэн нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байна?

-Үнэ яагаад өсөөд байгаад гайхаад байх зүйлгүй л дээ. Бодит байдал дээр үнийн хэлбэлзэл өндөр байна. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хувьд хадгалалтын хугацаанаасаа хамаараад үнэ нь хэлбэлздэг. Тийм учраас УИХ-ын нэр бүхий зарим гишүүд зах худалдааны төвөөр явж үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг судалсан байх. Үнэ өсөх хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, гадаад зах зээлээс шалтгаалж байна. Хоёрдугаарт, монгол төгрөгийн ханшийн уналттай холбоотой инфляци өндөр байна. Монгол Улс бүтээгч улс биш хэрэглэгч улс учраас ихэнх бараа бүтээгдэхүүнээ гаднаас авч байна. Тиймээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш үргэлж буурч байна. Үнийн өсөлтөөс хамгаалах гол аргуудын нэг нь  төгрөгийн ханшийг тогтвортой байлгах юм. Хоёрдугаарт, Монголчууд бид гадаадынхантай адилхан нарийн нандин зүйл хоол хүнсэндээ хэрэглэхээс илүүтэй мах, гурилыг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг. Дотоодоосоо нийлүүлдэг мах, гурилаа иргэдийнхээ амьжиргаанд нөлөөлөхгүй байх хэмжээнд нийлүүлэлтийн сүлжээн дээр нь анхаарах учиртай. Өнгөрсөн хугацаанд ийм менежмент хийж чадсангүй.

Үхрийн мах килограмм нь 18 мянган төгрөгт хүрнэ гэдэг бол авч байгаа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээтэй харьцуулахад асар өндөр тоо юм.

Монгол Улс 71 сая толгой малтай хэрнээ махныхаа нийлүүлэлтийн сүлжээг зохицуулж чадахгүй бүхнийг зах зээлд найдаад орхичихсон. Тийм ч учраас хоногийн хоолныхоо махыг авч хүчрэхгүй иргэд олон байна. Энэ чиглэлд төрийн бодлого нэн чухал байна.

-Үнэндээ төрөөс хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болоход анхаарч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийг байж болох бүхий л түвшинд дэмжиж байгаа ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна шүү дээ?

-Сүүлийн үед бүх зүйлийг  хувьчилчихвал сайхан болно гэж ярих болсон. Тийм байж болох ч төрийн тодорхой хяналт, зохицуулалт байх ёстой. Бүх зүйлийг хувьд өгчихөөр хувийн монопол тогтдог. Тухайлбал, гурил дээр тодорхой харагдаж байна. Нэг ч улсын үйлдвэр байхгүй. Хувийн хэвшлийн хэдхэн компанид найдсанаас үүдэн үнэ нь тэнгэрт хадчихлаа. Ер нь бол гурилын үйлдвэрүүд тариаланчдаас их л боломжийн үнээр үр тариагаа авдаг юм билээ. Энэ бүхэнд төрөөс хяналт тавьж, шударга өрсөлдөөн явуулах шаардлага үүссэн байна.

Монголын ард түмэн төрөөс их юм хүсээгүй. Мах, гурилын үнийг тогтвортой байлгаад өг л гэж хүсч байгаа. Энэ бүхэнд төрийн бодлого байхгүй байгааг судалж, харж байгаа байх. Энэ бол УИХ-ын гишүүдийн хийх ёстой ажил гэхээсээ илүү Засгийн газрын хийх ёстой ажил.

УИХ-ын гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд оролцоод байх боломжгүй. Тийм учраас УИХ-аас Засгийн газарт тодорхой шаардлагуудыг тавьж ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд ковидын эрсдэл өндөр байсан учраас тээвэр ложистик гацах, үнэ өсөх тохиолдол байсан. Харин Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд тээврийн зардал буурч, валютын нөөц нэмэгдэж, эдийн засаг өсч байгаа гэдгийг холбогдох сайдууд удаа дараа мэдэгдсээр байна. Нэг үе 15 хувьд хүрч байсан инфляцийн түвшин 11 орчим хувьд хүрч буурсан гэх боловч байдит байдал дээр мэдрэгдэхгүй байгаа шалтгаан юу вэ?

Ер нь Монгол Улсад нөөц боломж асар их бий. Одоогоор валютын нөөц 3.8 тэрбум ам. долларт хүрээд байна. Нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашигласан бол 7-8 тэрбум ам.долларт хүрэх боломж байсан. Тийм учраас төрийн бодлого дутагдсаныг ний нуугүй хэлэх хэрэгтэй. Нууж хаагаад байх юм ерөөсөө байхгүй. Сүүлийн таван сарын хугацаанд нүүрсний экспорт нэмэгдсэн. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг 7.6 хувь өслөө. Гэхдээ өсөлтийн хүртээмжийн талаар ярьвал маш муу байгаа. Иргэдийн амьдралд хүртээмжгүй байна. Өнгөрсөн 2022 оны жилийн эцсийн дүн мэдээгээр өрхийн орлого 0.7 хувиар буурч бүтээмж 0.3 хувийн өсөлттэй гарсан. Иргэдийн орлого нь зарлагадаа хүрэхгүй байгаа энэ үед цалин тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Гэхдээ бүтээмжтэй болох ёстой. Эдийн засгийг эдийн засгийн мэдлэгтэй удирдах ёстой. Бид мэдлэггүй удирдаж, эдийн засгаа улс төржүүлж иргэдээ хохироодог. Цалин, тэтгэвэрийг нэмэх нөхцлийг бүрдүүлсний дараа нэмэх нь зүйтэй. Гэтэл бүтээмж, орлогоо нэмэгдүүлээгүй байж шууд цалин, тэтгэврийг нэмэгдүүлчихдэг. Тухайн үедээ цалин, тэтгэврийг нэмж байгаа нь зөв шийдвэр мэт харагдавч эргээд үнийн өсөлтийг өдөөж, ханш унагадаг. Тухайлбал, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгосон. Гэтэл эдийн засгийн цаад агуулгаараа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл бүрдээгүй байхад нэмсэнээр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлдөг. Тиймээс бүхнийг зах зээлд найдаад орхиж ерөөсөө болохгүй. Өнгөрсөн 30 жилийн алдаа энэ дээр гарч ирж байна. Ер нь цаашид улс орноо хөгжүүлэхийн тулд эдийн засгаа тэлэх ёстой. Баялагийн менежментээ маш сайн хийх хэрэгтэй. Саяхан уул уурхайн биржтэй болсноор 89 ам.доллараар худалдаалж байсан нүүрсээ 189 ам.доллараар худалдаалж байна. Гэсэн хэдий ч энэ дүн хангалтгүй байгаа. Тиймээс нүүрсээ дэлхийн зах зээл, бүс нутгийн үнэд хүргэж худалдах шаардлага зайлшгүй бий боллоо. Цаашид зарлагаа эрэмбэлж, үр ашиггүй бүтээн байгуулалтаас татгалзах нь зөв. Иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаанд нь хөрөнгө мөнгөө зарцуулдаг баймаар байна. Өнгөрсөн хугцаанд ийм зарцуулалт хийж чадаагүй.

-МАН-ын бүлгээс цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх талаар судлах үүрэг даалгавар Засгийн газарт өгсөн. Үүнийг дагаад цалин, тэтгэвэр хэзээ нэмэгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. Ойрын хоёр жилийн хугацаанд цалин, тэтгэврийн хэмжээнд бодит өөрчлөлт оруулах нөөц боломж байна уу. Эсвэл иргэдийн эмзэг сэдэв сонгуулийн шоу болдог хэвээр үргэлжлэхээр байна уу?

  –Аливаа юм эдийн засгаар баталгаажиж байж амин сүнстэй байдаг. Төр засгаас явуулж байгаа үйл ажиллагаа, бодлого амин сүнсгүй байгаад байдаг шалтгаан нь эдийн засгаар баталгаажаагүй байдагтай холбоотой. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд өрхийн орлого 1.8 сая төгрөг байгаа нь маш бага үзүүлэлт. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх, баялагаа үнэд хүргэх, бүтээмжээ нэмэгдүүлэх, гадна дотны зээл тусламжийг үр ашигтай зүйлд зарцуулах гэх мэт олон арга хэмжээ  авмаар байна.

Бүтээмжээ нэмэгдүүлсний дараа сая цалин, тэтгэвэр нэмэх тухай ярих ёстой. Цалин нэмсний дараа монгол төгрөгийн ханш хэвэндээ л хадгалагдах ёстой. Гэтэл цалин, тэтгэвэрийг 20-30 хувиар нэмэгдүүлсний дараа төгрөгийн ханш суларсаар байвал ямар ч үр дүнгүй. Зөвхөн тооны араас хөөцөлдсөн төдий л зүйл болно. Ямар ч өөрчлөлт гарахгүй. Эдийн засгаа томруулж, орлогоо нэмэгдүүлж, бүтээмжээ сайжруулсны дараа  цалин тэтгэврээ нэм.

Манайхан бүтээмжийн талаар огт хөнддөггүй.  Өнгөрсөн жил манай улсын бүтээмж 0.3 хувиар л өссөн байна. Бүр нарийн тооцвол Монгол Улсын бүтээмж хасах үзүүлэлттэй байгаа.  Ийм үед цалин тэтгэвэр нэмбэл эдийн засгийн ямар ч ач холбогдолгүй болно. Түүний оронд далд эдийн засгаа ил болгож бүх  шатанд хулгайтайгаа тэмцэж, авлига албан тушаалын хэргүүдээ ил болгох ёстой.

-Та олон жил улс төрийн тогоонд чанагдаж байгаа хүн. Манай улс хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох талаар улстөрчид улиг болтол ярьсан. Гэтэл өнөөдөр ярихаас өөрөөр бодит ажил хэрэг болж өрхийн хаалгаар орж, эдийн засагт нь үр нөлөөгөө өгсөн зүйл байхгүй байна л даа?

-Монгол Улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн. Энэ цагаас хойш бид хөгжлийн бодлогогүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихэд ямар ямар үе шат дамжиж, ямар бэлтгэл хангагдсан байх ёстой вэ, төрийн өмч хөрөнгийг хэрхэн хувьчилах, хувийн хэвшлийг хэрхэн дэмжих юм бэ гэдэг  нь тодорхойгүй 30 жил явж ирлээ. Өнгөрсөн хугацаанд социализмийн үед бий болсон 8600 орчим барилга байгууламжийг хувьд шилжүүлж, 7600 орчим лиценз олгож, хувийн хэвшилд татварын хөнгөлөлтүүд үзүүллээ, их хэмжээний зээл олгосон байдаг.

Тэгсэн мөртлөө Монгол Улсын эдийн засгийн хэмжээ 15 тэрбум ам.доллар байна.  Яг ийм хэмжээнээс дээш орлоготой 11500 аж ахуйн нэгж, компани дэлхийд байна. Гэтэл манайх Эрдэнэт, Оюу Толгойтойгоо нийлээд 11500 компаний дараа жагсч байна. Эдийн засаг яагаад томрохгүй, өсөхгүй байна гэдэг бол бодлогын алдаанаас үүдэлтэй. Бодлогын алдаагаа яагаад зоригтой засдаггүй юм. Би бол зөндөө ярьдаг. Алдаагаа засъя. Баялагийн менежментээ зөв хийхэд л гол асуудал бий.

Өнгөрсөн таван сар нүүрсээ тодорхой хэмжээнд үнэ хүргэж худалдсаны үр дүнд төсвийн орлого 40 орчим хувиар нэмэгдлээ. Монгол Улсын төлбөрийн тэнцэл бараг 30 жил хасах үзүүлэлттэй явсан. Гэтэл энэ оны эхний нэгдүгээр улиралд 181 сая ам. долларын нэмэх үзүүлэлттэй гарсан. Цаашид аль болох ашигт малтмалууддаа нэмүү өртөг шингээх хэрэгтэй. Энэ мэт арга хэмжээг аваад ирэхээр төсөвт төвлөрөх мөнгөний хэмжээ нэмэгдэж, энэ хэрээр цалин, тэтгэвэр нэмэгдэх боломж үүснэ.

-Монголбанкнаас энэ онд инфляцийг нэг оронтой тоонд хүргэх зорилт тавьсан.  Энэ зорилтод хүрэх боломж бий болов уу?

-Монгол Улсын санхүүгийн зах зээлд хоёр аюул байна. Нэг нь инфляци бол нөгөө нь дефолт болох эрсдэл. Саяхан Сангийн сайд гэрэгэ бондын өрийг төлчихсөн учраас дефолт болох эрсдлээс бүрэн гарсан гэж мэдэгдэж байсан. Манай улс 2026 он хүртэл 13 орчим тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой. Хувийн хэвшилтэйгээ нийлээд шүү. Тийм учраас дефолт болох эрсдэл хажууд бий. Үүнийг үгүйсгэж болохгүй.  Дараагийн эрсдэл бол инфляци. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын инфляцийн хэмжээ бараг 40 хувьд дөхөж очсон. Инфляци гэдэг бол иргэдийн халааснаас мөнгийг нь хумсалж байгаа хэрэг. Тухайлбал, 1000 төгрөгөөр авдаг байсан талх 2000 төгрөгт хүрчихээр зөрүү 1000 төгрөгөө инфляцид хулгайлуулж байгаа хэрэг.

Ингээд тооцоод үзэхээр инфляциас 15 орчим их наяд төгрөгийг алдчихсан тооцоолол гардаг. Энэ бол маш харамсалтай тоо. Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнхцэх хэмжээний мөнгийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд алдчихсан байна. Тиймээс үнийн өсөлттэй тэмцэх ёстой. Хамгийн сүүлд гаргасан үзүүлэлтээр инфляци 10.6-11 хувь орчим байна лээ. Тиймээс инфляцийг нэг оронтой тоонд оруулахын тулд бодлогын арга хэмжээ авах ёстой.

Гадаад орчноос ихээхэн хамааралтай учраас гадаад орчинд эерэг өөрчлөлтүүд гараасай. БНХАУ-ын хил нээгдснээр тодорхой хэмжээний хүнсний бүтээгдэхүүний үнэ буух, барилгын материал, тээврийн зардал ч буурч байгаа. Үүний үр дүнд 15 хувт хүрч өсөөд байсан инфляцийн хэмжээ буурч байна. Сайн ажиллаж чадвал нэг оронтоо тоонд хүргэх 9.9 болгох боломж бий.

-Энэ удаагийн хаврын чуулганаар олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байна вэ?

– Монголд бүх зүйлийн тоо гажуудчихсан байдаг. Тухайлбал, 120 архины үйлдвэр, 60-70 спиртийн үйлдвэр, 200-300  хувийн их, дээд сургууль байдаг бол улс төрийн 36 нам бүртгэлтэй байна. гурван сая иргэнтэй. Тэр дундаа сонгуулийн насны иргэдийн тоо нь 1.8 сая орчим байхаар тооцоход энэ бол дэндсэн тоо. Улс төрийн намын тухай хуулиа их ли зөв гаргах хэрэгтэй. Нам байгуулаад орхих биш. Намын гол зорилго сонгуульд оролцож засгийн эрх авах шүү дээ. Ингээд бодохоор бүртгэлтэй байгаа 36 намаас ийм хэмжээний төлөвшилтэй нам хэд байна вэ. Миний хувьд Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, цэгцлэх цаг болсон гэж харж байгаа. Мөн хатуу гишүүнчлэлээс татгалзах талаар заасан зөв гэж харж байна. Сонгуулийн тухай хуулийн талаар саналаа хэлэхэд сонгуулийн төгс систем гэж хаана ч байхгүй. Бидний дагаж дуурайдаг Америк гэхэд мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж байна. Энэ удаа пропорциональ тогтолцоог оруулж ирэхээр ярьж байна. Аль ч замыг сонгосон Монгол Улсын Их хуралд мэдлэгтэй чадвартай л хүмүүс сонгогдоосой. Янз бүрийн бүлэглэлийн төлөөлөл байна гэхээсээ илүү улс эх орныхоо төлөө ажиллаж чаддаг сэтгэлтэй, мэдлэгтэй хүмүүс сонгогдох нь чухал. Энэ чиглэлд хуулиа чамбайруулах хэрэгтэй.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байна. Та гишүүдийн тоог хэд болговол зохилтой хэмээн үзэж байна вэ?

– За яахав дээ. Засгийн газраас оруулж ирсэн санал дээр гишүүдийн тоог 152 болгох асуудал хөндөгдсөн байна лээ. Энэ тоог математик тооцооллоор гаргаж ирсэн юм билээ. Тухайлбал 1992 онд Үндсэн хууль баталж байх үед  хүн амын тоо 2 сая байсан бол одоо 3.4 саяд хүрсэн учраас 152 болгох санал гаргасан. Оруулж ирж байгаа саналыг үгүйсгээд яахав. Хамгийн гол нь тооцоо судалгаатай байж, УИХ-ын гишүүний тоог 152 болгосноор ямар өөрчлөлт гарах талаар үндэслэлээ сайн хамгаалах ёстой.

МАН-ын бүлгийн хурлаар тоон дээр тогтсон зүйл байхгүй. Хэлэлцэж, ярилцаад иргэдээсээ санал асуух чигтэй байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд гишүүд тойрогтоо ажиллаж уулзалт хийнэ. Зөвлөлдөх санал асуулгаар гишүүдийн тоог их хэмжээгээр нэмэхийг дэмжээгүй. Миний хувьд гишүүдийн тоог нэмэхгүй гэж шийдвэл Засгийн газрыг УИХ-аасаа тусдаа байгуулдаг байх саналтай байгаа. УИХ нь Засгийн газартаа хяналт тавьдаг байх ёстой. Гэтэл өнөөдөр УИХ-ын 17 гишүүн сайд болчихоор Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад суучихсан байна.

Тийм учраас Монгол Улс шиг давжаа эдийн засагтай орны хувьд гишүүдийн тоог 152 болгох нь зохистой, зөв хэлбэр биш. Магадгүй Засгийн газраа тусдаа байгуулаад гишүүд нь 76 байхыг үгүйсгэхгүй. Магадгүй 20-30 гишүүнийг нэмэхийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ нийт зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр тодорхой хэмжээнд гишүүдийн тоог нэмэхийг үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-05-03 64.119.26.76

эдийн засаг томорхоор гэнээ энэ их ууж идэхээ тооцол л доо идэхээрээ мөнгөтэй цалин нэмэхээр байхгүй айн

Avatar

Зочин 2023-05-03 192.82.77.202

эдийн засаг томрохоос нь өмнө та нар хуваагаад идчих байлгүй лээ

Avatar

Зочин 2023-05-03 139.5.219.124

Жинхэнэ хулгайчууд бол ардчилагчид гэх луйварчид. Бүр 1992 онд л улс орныг зориуд бэлтгэлгүй зах зээл рүү зүтгүүлж төрийн гэх бүх зүйлийг хулгалсан. Луйврын аргаар монголын хамгийн толгой баячууд болсон. Бүх зүйлийг хувьчилж, төрөөс зохицуулах боломжийг бууруулж ,бүхнийг зах зээл шийднэ гэж солиорч, мөлжлөг гааруулсан.Бүх нийтээр ядуурах,гуйлагчид үүсэх,хэдхэн хүн баяжих үүдийг нээсэн. Эд нар манай эдийн засгийн шийдвэрлэгч оронхоёр хөршийг үзэн яддагҮүний дүнд бидний хөгжил 30 жил саатаж байна.

Avatar

Зочин 2023-05-03 202.9.40.217

Дэмий юм ярьцгаалгүй цалин тэтгэвэрээ нэмээч энэ,. хурдан одоохон нэм

Avatar

Зочин 2023-05-03 139.5.219.124

Хулгайчаа Залхуурч, архи гүзээлж, бусдаар тэжээлгэж ,шимэгч хорхой мэт гэртээ алцайж, улс төржиж хэвтэхээ боль Ажил хийж юм бүтээж амьдралаа дээшлүүлэхийг бод. Ажлын бүтээл муу,эдийн засгийн батлагаагүй, нөхцөлд цалин тэтгэвэр нэмбэл эргээд юмны үнэ өсч, бид өөрсдөө улам хохирно гээд байна. Бүх нийтээрээ зүтгэхгүй бол төрийн хэд яаж ч тонгочоод төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй гээд байна.

Avatar

Зочин 2023-05-03 202.9.40.217

гишүүдийн тоог нэмж байхаар тэтгэвэрээ нэм, хулгайн наяд наяд төгрөгөөрөө тэтгэвэрээ нэм

Avatar

И 2023-05-03 66.181.161.15

чамайг ямар эдийн засагч гэдгийн. бурахыг чинь зөндөө л сонслоо. БАЛАЙРАХАА БОЛИОД ЗАЙЛ.

Avatar

иргэн 2023-05-03 192.82.90.230

Эдийн засгийн яамны сайд инфляцитай уялдуулаад цалин тэтгэврийг нэмэх шаардлагатай гэсэн бна шүү дээ.

Avatar

Зочин 2023-05-03 202.55.188.121

УИХын гишүүн Б.Баттөмөрийн ярилцлагаас хархад санаа авах зүйл их байнаа ! Хэргжүүлдэг механизм ,баг чухал даа! Ялангуяө гадаад өрийн дарамт их байгаа нь ХУРИМТЛАЛ үүсхэд сөрөг нөлөөтөй .Төрийн албанд ажилоагсдыг хагас сайнд тодорхой ажил хийж орлогоо өсгө гэж 1991 оноос ажлын 6 өдрийг 5 өдөрт шилжүүлсэн .Эхлээд тэтгэврээ нэм Төрийнхөн залуу хүмүүс өөр нэмэгдэл ажил хийж орлого олох чадвартаа шүү !

Avatar

Үнийн өсөлтөө барьж чадахгүй бол цалин хөлс нэмэхээс өөр аргагүй 2023-05-03 202.21.104.2

Эдийн засаг томрохыг хүлээх боломжгүй! Томрох бүх боломжийг төсвийн хулгайч нар эрх мэдлээ ашиглан хулгайлсан. Уул уурхайн 1-2 компани, хулгайчдын ширэнгэн барилгуудаас өөр монголд бүтээн байгуулалт алга. Залуучууд эх орноосоо дүрвэж, тэтгэврийн хөгшчүүл, боломжгүй цөөн хүмүүс л төр,үйлчилгээний салбарт ажиллаж байна. Жирийн иргэн, хувийн ААН-үүдэд санхүүжилтгүй учраас юу ч хийх боломжгүй, бүх зах зээл, боломж цөөн хүний гарт орсон. Улстөржилт, боолын цалин хөлс, орлогын ялгаатай байдал

Avatar

Эрдэнэ 2023-05-03 103.57.94.212

хулгай хийхээ багасгаад цалин тэтгэвэр нэм малаа

Avatar

Зочин 2023-05-03 89.187.179.56

Нүдэндээ давхраа оёулсан ч Ухаан нь сайжирсангүй. Эдийн засаг өсөж, хэвийн хэмжээгээрээ томорч байна. Харин өсөлтийн өгөөжийг нь Төрийн байгууллагад ажилладаг шахааны хүмүүс авилгал, хээл хахуулиар идэж уугаад, Ахмадуудад тэтгэврийн болон Төрд татварын өсөлт авч ирэхгүй байгаа юм. Авилгал манай улсын ДНБ-ын 30%-ийг идэж, ууж байгаа нөхцөлд хэзээ ч тэтгэвэр нэмэх мөнгө Улсад очихгүй.

Avatar

Зочин 2023-05-03 169.150.218.2

Тэнэг Коммунист п***а байна даа… Төр бас гурилын үйлдвэр байгуулж үнэ барих хэрэг үү? Үнэ яаж тогтдогийг огт ойлгодоггүй байж үнийн өсөлтийг зогсооход Төр оролцоно гэвэл бүтэхгүй. Төр авилгалаасаа ангижирч чадахгүй байж, татвар төлөгчдийн мөнгөөр баахан бизнес хийж, шахааны хүмүүс нь бүх шатанд томилогдон, төрийн байгууллагын ашиг эд хөрөнгийг хувалз шиг идэж ууж байна.

Avatar

Иргэн 2023-05-03 192.82.85.195

Эдийн засаг нь томорч, тогтворжихийг хүлээсээр байтал ахмадуудаас нилээд нь өнгөрөөд өгөх байлгүй.

Avatar

Зочин 2023-05-03 66.181.170.82

Tomrono gej xarax xereggui. Dariu nemex xeregtei. Tomroxoos umnu xulgai zogsoxgui ni xaramsaltai. Tomrox bolomj baisan baix daa

Avatar

Зочин 2023-05-03 202.179.11.38

хэзээ эдийн засаг томдоно гэж үнийн хөөрөгдөлд дарлуулаад хүлээж суухав дээ одоо л яаралтай нэмэх хэрэгтэй байна шүү дээ

Avatar

Бат 2023-05-03 192.82.91.230

Эдийн Засаг томорхийг хүлээвэл Ахмадуудийн 99%–нь Бурханий орондоо залрах биздээ Ахмхдуудийн тэвчээр барагдвал Төр Засагын Төмөр нудрага ч нэмэр болохгүй шүү ккк

Avatar

СОНГОГЧ 2023-05-03 202.9.46.201

гишүүд, сайд дарга нар, албан тушаалтнууд идэж уухаа зогсоогоод цалин тэтгэвэрийг 2 дахин нэм

Avatar

баас 2023-05-03 202.21.124.130

Энэг гархилсан нүдтэй л***р монголд явж буя төсөл болгоныг хаараж зүхдэг мояа тэгсэн мөртөө эдийн засгаа тэл ч гэх шиг жүжиглэдэг мояа вэ хошного чинь

Avatar

Зочин 2023-05-03 66.181.190.94

Энэ гишүүн өндөр боловсролтой, нухацтай санал гаргадаг гишүүний нэг. Гэхдээ гишүүдийн тоог нэмэх, цалин тэтгэврийг нэмэхээс өөр аргагүй болсон

Avatar

зочин 2023-05-03 66.181.179.160

бас нэгэн хулгайчаа томрохыг чинь хүлээсээр өлсөж үхэх үү хүн амаа өсгөх эрүүлжүүлэх бодлого барих ёстой байтал монголд тэрний эсрэг бодлого баригчид гишүүн хулгайч болдог

Avatar

зочин 2023-05-03 202.131.245.69

Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдэхэд иймэрхүү хувьдаа аж ахуйн нэгжтэй гишүүдэд огт ашиггүй. Яагаад гэвэл ажилчдынхаа цалинг нэмэх нь гарцаагүй болж өөрт унах ашиг нь багасдаг юм. дэлхийн жишгээр Монгол улсын ажил эрхэлж буй хүмүүс боол шиг бараг цалин хөлсгүй шахам ажиллаж байгааг мэдсээр байж балайрахаа больмоор. иймэрхүү доктор, гавьяат эдийн засагч, өдөлмөрийн баатар цол хэргэм авсан нам дагасан юмнуудын цол хэргэмийг хурааж аваад мөрөөрөө ажлаа сайн хийдэгт нь өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-05-03 66.181.179.37

Нэмж чадахгүй бол юмны үнийг бууруул, Үндэслэлгүй нэмсэн нь их бий, Хулгай хийхээ зогсоож, улсыг хохиролгүй болго, Авилгын эсрэг өргөн фронтоор тэмц.

Avatar

Зочин 2023-05-03 66.181.161.65

Эдийн засаг явдаг жамаараа л яввагдаж,харин өсөлттэй байна.Тэтгэвэр нэмэхийг харж суугаа олон мянган ахмадууд төр засаг ойлгож,нэмэх байх гээд чимээгүй сууж байна.

Avatar

зочин 2023-05-03 66.181.166.231

Өөрсдөө хулгай хиихээ зогсооно уу эмч багш нар бор зүрхээрээ хөдөлмөрлөсөөр байгаа шүү

Avatar

Зочин 2023-05-03 202.126.90.79

хуулиа чангатга төрд хохирол учруулсан улс орноо өрөнд оруулаад байгаа нам нэртэй хулгайчуудыг цаазаар авдаг болмоор байна

Avatar

Зочин 2023-05-03 192.82.80.138

Ман эдийн засгаа томруулж чадах уу. Түүхийгээр нь гаргаж буй баялагаа дотооддоо боловсруулж дэлхийд худалддаг болж л гадагшаа гарч байгаа залуусаа эх оронд нь гадаадад авч байгаа цадинг нь өгдөг болно шүү

Avatar

Зочин 966 2023-05-03 139.5.218.87

Төрийн мэдэлд авбал нөгөө том том хулгайнууд гараад монголын баялаг дуусах болно

Avatar

Зочин 2023-05-03 103.254.123.102

эсрэгээрээ ихэнх үйлдвэрлэл хувьд шижвэл хөгжил зөв голдроль руугаа шилжэнэ. Том жижиг уурхайнууд,компаниудаа төрийн мэдэлд авах юм бол хулгай,худал гаарч монгол улс ёстой нөгөө харуудын замаар орох болно. Энэ нөхөр хулгай хийх замаа засаж байна шүү хүмүүсээ…

Avatar

УИХ гишүүн Баттөмөрөө ард түмэн нэг нүүрээ харуул 2023-05-03 66.181.178.103

Энэ онд Баттөмөр гишүүнийг АТГ аас нүүрстэй холбоотой шалгах үед ард түмэндээ хайр зарлаж 4 сард таван толгойн ноогдол ашиг олгуулах ажлыг эрчимтэй ярина гэсэн шүү

Avatar

МАГНАЙ 2023-05-03 104.222.115.15

Гоо сайхны мэс засал хийлгээд ч хуучнаараа ха ха

Avatar

Зочин 2023-05-03 202.9.46.145

Ийм эргүү эргүү юм ярьдаг э/з ухааны доктор бас байдаг аа… хувийн хэвшилд очсоноор гурил үнэтэй боллоо, төхийн зохицуулалт хэрэгтэй… ха ха ха

Avatar

Даваа 2023-05-03 103.57.95.188

ug ediin zasgiin hun uag l iim baih estoi.onoo margaasnaa bisn arai ingej holiig harah ni zob snuu dee

Avatar

Иргэн 2023-05-03 66.181.182.30

Та нар хулгайлаад байхаар эдийн засаг тэлэхгүй . Та нар Монголд гай тариад байна. Хууль ёс завхарч 1937 оны хэмжээнд очлоо. Нам хэмээх бүлэг хулгайчдыг тараах хууль санаачил. Иргэдэд язгуур эрхийг нь олго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж