Нүүрсний хулгайчдаа хаацайлсаар суутал яллагдагч нь суллагдсаар !

Нүүрсний хулгайчдаа хаацайлсаар суутал яллагдагч нь суллагдсаар !

Нүүрсний хулгайчдаа хаацайлсаар суутал яллагдагч нь суллагдсаар !

Хохирол нь 40 их наядаар хэмжигдэж буй нүүрсний хулгайн асуудлаар УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлттэй сонсгол зохион байгуулах байсан ч Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас ирүүлсэн саналыг үндэслэн, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Гэвч эл хэрэгт яллагдагчаар татагдан, шалгуулж байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирал асан Д.Ариунболдыг өнгөрсөн сарын сүүлээр суллажээ.  Үүнээс өмнө тус компанид Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Х.Нурлат мөн суллагдсан юм.

Цаашдаа ч хоригдож буй яллагдагч нар суллагдаж мэдэх нь.  Өөрөөр хэлбэл, эрх баригчдын хувьд нүүрсний сонсголыг хойшлуулсан нь цаад талдаа маш том хулгайг нуух эрх ашигтай нь холбогджээ гэж хэлж болох нь.

Учир нь, “Шувуу” ажиллагаагаар эрэн хайлгаж буй "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нүүрсний сонсголд гадаад улсаас цахимаар оролцох боломжтой гэдэг санал тавьсны дараа уг сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь “бөмбөг тэслэхээс” сэргийлсэн хариу “цохилт” боллоо гэж үзэж болохоор буй.

Яагаад гэвэл Хөгжлийн банкнаас олгосон зээл, төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлаар УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо гурван сарын турш парламентын танхимд шүүх ажиллуулж, бизнес эрхлэгчдээ ялласан атлаа хохирол нь 40 их наядаар яригдаж буй нүүрсний хэргээр нээлттэй мэдээлэл сонсох болохоор “мөрдөн байцаалтын нууц задрах, гэмгүй хүмүүсийг буруутайд тооцох эрсдэлтэй” гэдэг тайлбар хийсэн нь үнэндээ үнэгэн заль л юм.

Мөрдөгчдөд ч олддоггүй бусдын дансны гүйлгээг шалгасан давуу эрх мэдлээрээ гурван сарын турш “шүүгч”-ийн дүрд тоглосон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Мөрдөх албанаас гүйцэтгэх ажлын мэдээлэл сэтгүүлчээр дамжиж гардаг боллоо. Эх сурвалжаа хэлэхгүй байсан ч сэтгүүлч төрийн болон албаны нууц задруулсан хэргээр шууд ял эдэлнэ” гэж сүрийг үзүүлэх болсон нь яг үнэндээ намын нөхдөө нүүрсний хулгайн хэргээр чирүүлэхээс хамгаалж, сэтгүүлчийн амыг барих л гэсэн башир арга. Тэрбээр “Нууцын зэрэглэлтэй материал гаргаж тавиад байгаа” гэж бачимдана билээ. Шаардлагатай болоод л хуулийнхан нь сэвүүлээ биз.

Ер нь ч тэгээд нууцын зэрэглэлтэй материал задраад байгаа бол эрх баригчдын өөрсдийнх нь л ажлаа хийж чаддаггүй, унхиагүйгийнх болохоос үнэний дуу хоолой болох үүрэг хүлээсэн сэтгүүлчдийн хувьд ажлаа л хийж буй юм.

Тийм болохоор “2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэг шүү. Сэтгүүлчтэйгээ хамтарч шантааж хийж, мөнгөө хувааж авдаг юм уу, яадаг юм, хэдэн тэрбумаар нь” гэж гүтгэхээсээ өмнө нам доторх хулгайч нартаа яаж хариуцлага хүлээлгэх вэ гэдэг дээр байр сууриа илэрхийлж суувал УИХ-ын Хууль зүйн байнгын хороог удирдаж буйн үүргээ биелүүлэх болов уу.

Ер нь МАН-ынханд нэг тогтсон тактик байдаг нь хэргийг мартагнуулах замаар холбогдогчдыг нь сулладаг. Тэр арга нүүрсний хулгайн хэрэг дээр хэрэгжээд эхлэв үү гэж хардах үндэслэл ч гарч ирж буй.

Жишээ татвал, хэдэн жилийн өмнө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан МАН-ынхны хэрэг задрахад юу боллоо. Намын дарга нь “Зээлээ хурдан төлцгөө. Төлөхгүй бол шоронд хатаана. Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” шахуу л сүржин мэдэгдэл хийсэн. Гэтэл юу болсон билээ. Тэрбум, тэрбумаар нь зээл авч, ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чид нь эргээд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, зарим нь хэргээ хялбаршуулсан аргаар шийдүүлээд наранд гарсан.

Нүүрсний хэрэг ч ийм замаар орохыг байг гэх газаргүй. Учир нь УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг БНСУ-аас ирсний дараахан 360 мянган ам.долларын авлига авсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татагдан хоригдсон  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирал асан Д.Ариунболдыг сулласан.  Тэднийг хоорондоо уулзахгүй, үг хэлээ эвлүүлэхгүй байгаа гэдэгт хэн хяналт тавьж байгаа юм бэ. Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууц бариулж, Тавантолгойн ордоос орж ирсэн мөнгийг угаасан үндэслэлээр саатуулагдсан Х.Нурлат суллагдсанаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхантай уулзаж, үг хэлээ эвлүүлэхгүй гэдэгт хэн баталгаа гаргаж чадах юм бэ?.

“Шувуу” ажиллагаагаар дамжуулж, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийнхээ нэрийг дэлхийгээр нэг зарлахаар үргэж дайжилгүй ч яах билээ.  Хамгийн хоржоонтой нь эрэн хайгаад буй нүүрсний том асуудалтан нь “Нүүрсний сонсголд цахимаар оролцож мэдээлэл өгье” гэдэг санал тавиад байхад сонсголыг хойшлуулчихаар  хэн та нарыг авлига хээл хахуультай тэмцэх хүсэл зориг байна гэж үнэмших юм бэ. Дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг л тавилттай жүжиг болж, хувираад байгаа шүү дээ.

Ер нь цаашдаа нүүрсний хэрэгт холбогдогчид нь ялих шалихгүй шалтгаан тоочсоор суллагдсаар байвал энэ хэрэгт хариуцлага хүлээх эзэн холбогдогч олдохгүй л болох болов уу.

Муу нэр луу данстайгаараа Ардчилсан намын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ л хариуцлага хүлээх байх.

Уг нь УИХ-аас энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нар холбогдсон.

Тэднээс Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол бусдынх нь бүрэн эрх хөндөгдөөгүй. Авлига хээл хахуультай тэмцэх амлалт өгч, хуулийг нь чангаруулсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Н.Наранбаатарыг хамгаалж үлдсэн. Улсын ерөнхий прокурор Н.Наранбаатар болон бусад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг УИХ-д тавина гэдэг асуудал яригдсан ч зөрүүлээд “Прокурорыг өөрийг нь чөлөөлөх асуудал” чих дэлссэнээр нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн хэрэг зогсч байх шиг.

Ийм байхад нүүрснээс олсон мөнгөө гадаад руу гаргаж, тансаг хаус худалдан авсан, тансаг зэрэглэлийн орон сууц бариулж мөнгө угаасан яллагдагч нар наранд гарахаас ч яалтай билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-03 59.153.114.160

Нүүрсний хулгайн хэрэг нохойг замаар орно шүү яагаад гэвэл энэ хэрэгт ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга байсан болон одоо байгаа бүх хүмүүс байгаа

Avatar

Нэргүй 2023-05-03 202.126.90.116

Өмнөговийн Сэддорж, Бадраа, Л. Батчулуун, Түвшинбаяр нарыг шалгаачээ. Ажнай Батэрдэнийн гар хөлийг тасдаж хая. Эд бол 2008 оноос нүүрсийг хулгайлахад хамтран бүлэглэж хулгай хийлцсэн хүмүүс

Avatar

Нэргүй 2023-05-03 202.126.90.54

tvmnii ireedvig hulgaalsan lalruud mini mongolchuud amid gedgiig sanaj bhad ilvvdehgvi bh shvv tur tvmen tumur nvree haruulah bh shvv

Avatar

Нэргүй 2023-05-03 216.38.195.74

XTtramdj ÷ ##-?∆

Avatar

Нэргүй 2023-05-03 216.38.195.74

IND+ardxyln;? yildv?+lrOC_;

Avatar

xen zasaglyylaad bainay;? 2023-05-03 216.38.195.74

gadni sait news.mn

Avatar

Нэргүй 2023-05-03 192.82.73.227

Энэ дээр байгаа хулгайчид бүгд л асуудалтай хэн хэнийгээ гэхэв. Шантаач үзүүлэхэд л гөлөг шиг нам болж

Avatar

Зочин 2023-05-03 66.181.190.94

Монголын сүүлийн 30 гаруй жилийн бараг бүх хулгайг АН зохион байгуулалттайгаар хийсэн байдаг. Хамгийн бага нь Цирк, Ард кинотеатр зэргийг ард түмний улаан нүүрэн дээр луйварджээ. Иймээс адилхан хулгай хийсэн мэтээр сурталдах нь утгагүй. Засаг авлаа гэхэд идэхээ л бодохоос Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Амарбаясгалан нар шиг шударга ажиллаж харагдаач. АН чдаас ард түмэн бүрэн жигшсэн тул дахиж тоглуулахгүй болохыг өөрсдөө уг нь мэдэх ч гэмгүй царайлж үгүйсгэлийн улстөрөө хийх нь гарцаагүй бизээ

Avatar

Сорооноо 2023-05-03 64.119.22.130

чи мөн тэнэг сэтгэдэг жулдрай юмаа

Avatar

зочин 2023-05-03 124.158.111.72

Энэ Оюунэрдэнэ хамгийн том хулгайчаа хаацайлсаар байгаад нам дотроо ч ард түмэнд ч нэр хүнд нь унаж гүйцлээ дээ.Энэ сонгуулиар ман будаа болох тал руугаа орлоо доо

Avatar

Иргэн 2023-05-03 192.82.70.226

Тэнэг хүүхэн минь нуух байсан болоод ил гаргаж ирэх үү??? Тэнэгтэхэд хязгаар байдаг юм шүү ХОРОЛ

Avatar

иргэн 2023-05-03 202.21.126.195

Хэвлэлийнхэн ингэж энэ хэдэн улстөрчдийг намнаж Оюунэрдэнэ Нямбаатар Амарбаясгалан нараа хамгаалж байгаа чинь үнэхээр өрөвдөлтэй хөөрхийлэлтэй араг ядсан үг үйлдэл шүү.Хамгийн их асуудалтай хүмүүс өөрсдийгөө цэвэр байлгахын тулд бүх луйвар хулгайгаа дарж усигахын тулд сайдын болон гишүүний албан тушаалдаа байж та нартай хаалтын гэрээ хийж иргэдийн толгойг эргүүлж байна. Амьдрал ядуу хүнд байгаа мөртлөө хулгай яриад асууж байгаа иргэд ичиж амьдар та нарт амьрал чухал Оюунэрдэний угаалт чухал биш.

Avatar

Нэргүй 2023-05-03 134.238.228.231

ene zasag sain ajillaj baigaa, hulgaich nariin shees baasiig goojuulj baina. tiimees hulgaich nariin gar hul bolson hulsnii hemeeh y****n nar l iim um bichij suugaa um shdee. uuniig humuus yalgadag bolsoon. zasag hun tejeen, hulgaich nar zasgaas bas irgedees adil hulgailna. iim l yalgaa baina daa

Avatar

зочин 2023-05-03 43.228.128.90

МАН ний нүүрсний хулгайчууд төрийн луйварчдаас нэгч хулгайч шорондоо орсонгүй ХАРИН АН ын болон үзэл бодол шударга бус байдлыг хэлсэн ард түмэн шоронд оров Ард түмэн үүн дээр анхаарч мафижсан хулгайчуудыг яавч зүгээр өнгөрөөж болохгүй

Avatar

Нэргүй 2023-05-03 202.55.188.102

ан ялаад гарангуут л махн зогсоо зайгүй элдвээр өөчилж гоочилж худал үнэн дайрсаар, элдэв шантааж хийсээр уг нь тэгэх ёсгүй бсан ч хамтарсан зг байгуулж байж санаа нь амардаг. Хэзээ ч эднийг гаргахгүй. Гарчлаа гэхэд хэзээ ч дангаар нь байлгахгүй хамтрана гээд хамтрахдаа үйл ажиллагаанд саад гөжөө үүсгэж хорлох байдалтай оролцож унагаах зорилготой хор ажиллагаа явуулдаг шиг санагддаг. тэгээд хамаг юмыг нь унагаачаад дараагын со д харж бна уу ийм муу ажиллаж бгаан. Эд чадахгүй бна гэж муулж бгаад

Avatar

Нэргүй 2023-05-03 202.55.188.102

Өөрсдөө гарчдаг санагддаг. Хүмүүс иймэрхүү увайгүй бдлыг нь анзаарахгүй зохихгүй цамц өмсчиж, гутлынх нь үдээс тайлагдчиж гээд муулж бга хүмүүсийн үгийг сонсоод л бдаг. Нэг мэдэхэд дандаа муулдаг хүнийх нь арай том худал үнэн нь мэдэгдэхгүй фактыг сонсохдоо аль хэдийн сөрөг хандлагатай болчихсон худал үнэнийг олж мэдэхийг ч хүсдэггүй санагдсан. Тэгж хар пр.дуулсан хүмүүс 100 төгрөгөөр бензиний үнэ өслөө гээд сүйд болж бсан улсууд хэдэн зуугаар өссөн ч юу ч дуугарч чадахгүй болгодог хүмүүсээ сонг

Avatar

Нэргүй 2023-05-03 202.55.188.102

Миний л бодол болно

Avatar

Данко 2023-05-03 96.248.41.119

ҮАБЗ-.н сүүлийн хурлаар УХНА, ГАХАЙ, ГАЧИГААР гурав Үндсэн хуулийн өөрчлөлтийг эцсийн байдлаар тохирлоо. Гишүүдийн тоог 100 хувь нэмэхийг УХНА зөвшөөрч, хариуд нь ГАЧИГААР, ГАХАЙ хоёр УХНА-г парламентаас дахин ерөнхийлөгчөөр 6 жилээр сонгохоор боллоо. ГАЧИГААР нүүрсний хулгайн хэргийг Аюурсайханд нэг их хүргэхгүйгээр намжаах үүрэг УХНА-н өмнө авлаа.

Avatar

Нэргүй 2023-05-03 146.70.109.42

Шөнө орой Хөдөлмөрийн хуулийн олон заалтууд бүдүүлгээр зөрчдөг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар үйлдлүүд, нялуурхман худлаа хөөргөсөн яриагaa зогсоо хөгшин !!!! шагналын албаны дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (9968-8588) (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, өрөөний хэлхэлдсэн түлхүүр, ТАМГАА аваад гавтай нохой шиг дуудаж хэн намаыг асуув гэдгээ болиж үз пиздец ЯЛТАН, уулзалтын туслахаар ажиллуулах өөр ЭМЭГТЭЙ олж ав амьсгаа ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ

Avatar

Монгол хүн 2023-05-03 202.126.90.106

Нэн тэргүүнд Элбэгдорж ба түүний нөхдийг барьж хорих хэрэгтэй, авилгалын загалмайлсан эцэг Элбэгдорж бол муу муухай бүхний үүр шүү.

Avatar

Нэргүй 2023-05-03 103.212.117.85

Элбэгдоржид хулгай луйврын хэрэг тохох гээд ЗЗ жил элдвээр оролдлоо, энэ хооронд МАН-ын 33 000 хэрэг илэрлээ ! Элбэгээс юу ч илрээгүй !!! Тэгээд л бодчих !

Avatar

Нэргүй 2023-05-03 103.212.117.85

Авилгын загалмайлсан эцэг гэж ард түмэн МАН-ын үе үеийн дарга нарыг л нэрэлдэгшүү ! Энэбиш,Энхбаяр, Энхболд г.м.
Элбэгийг ч зүхээд хараагаад л байхаас идсэн уусан нь ЭНЭ бнаа гээд гаргаад ирсэн юм огт байхгүй 30 гаруй жил боллоо !!!

Avatar

Нэргүй 2023-05-03 202.131.225.242

доллар 1800-3500 шуудай гурил 20,000-10000, мах 8000-20000 тээврийн зардал 2-3 дахин өссөнд зөвхөн МАН ын өлөн хулгайчууд буруутай шүү. Манагрууд ил цагаан идсэн дээ.

Avatar

зочин 2023-05-03 192.82.80.138

энэ нам юу ч шийдэхгүй бүгд сүлжээ харж л байя хэрэг хүлээхгүй байхоо

Avatar

Нэргүй 2023-05-03 192.82.64.153

Ардын намаа сонгууль болно шүү хулгайчуудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж