Монгол уран сийлбэрчид 20 мянган юаниар шагнуулжээ

Монгол уран сийлбэрчид 20 мянган юаниар шагнуулжээ

Монгол уран сийлбэрчид 20 мянган юаниар шагнуулжээ
Хятадын Жанжу мужийн Нантон хотод зохион байгуулсан зургаа дахь удаагийн мөсөн мастеруудын тэмцээний дэд байранд монгол урлаачид шалгарчээ. Тодруулбал, Нантон хотод дөрөвдүгээ сарын 20-30-нд зохион байгуулсан тэмцээнд дэлхийн таван орны 11 багийн уран бүтээлчид өрсөлдсөн байна. Тэмцээний тэргүүн байранд Хятадын уран бүтээлч Жү Лонг, Жан Мүншин нар шалгарсан бол дэд байранд Монголын урлаач Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар шалгарчээ. Харин гуравдугаар байранд Францын уран бүтээлчид шалгарсан байна.
Тэмцээний тэргүүн байранд орсон уран бүтээлчдийг  100 мянган юань үнэ бүхий цэвэр алтан цомоор шагнасан бол удаах байрт 20 мянган юань, гуравдугаар байрт 10 мянган юань, дипломоор шагнажээ.

Мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ өмнө нь 2020 онд Хятадын Харбин хотод зохион байгуулсан цасны фестивальд “Биднийг авраач” нэртэй бүтээлээрээ тэргүүлж байв. Мөн 2022 оны хоёрдугаар сард Байгал нуурын Ольхон арал дээр гурав дахь жилдээ зохион байгуулсан олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд дэд байр эзэлж байсан. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 13-18-ны өдрүүдэд болсон тэмцээнд сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг нар "Хүннү үеэс" бүтээлээрээ оролцож, дэд байрын шагнал хүртсэн удаатай. Харин энэ удаа Ц.Мөнх-Эрдэнэ Нантон хотод зохион байгуулсан зургаа дахь удаагийн мөсөн мастеруудын тэмцээнд шүүгчээр ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-02 202.179.24.3

Комунистууд үнэлж байхад Монголын ардчилагчид нохойн баасчгүй

Avatar

Muujii 2023-05-02 3.8.1.174

deer bga zurag 1r bairt oroson hyatad bagiin zurag bn shuu. bayrllaa. 2t oroson mongol siilberchdiih galt shuwuu mongol hatantai n.

Avatar

зочин 2023-05-02 202.21.100.210

Ддэд байр эзэлсэн сайн л байна Харин ч гадаадад ингэж үнэлэгддэг нь мундаг байна. Монголд үнэлүүлж чадахгүй болохоор хамаг монгол авъяастнууд гавал толгойтнууд хил давцгааж байна. Ганц амьдрах орчлонд сайхан амьдрахын тулд нүүрсний хулгайчдаас хол явцгаая.

Avatar

Нэргүй 2023-05-02 66.181.178.92

Bayr hurgie OKO

Avatar

САЙНАА 2023-05-02 202.179.15.130

Хайлаад урсчихна гэж бодохоор хайран юм. Ийм сайхан бүтээл урлаж байхад дэд байр байхдаа яахав дээ. Арай л дутуу үнэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж