Бөмбөрцгийн бөөрөн дэх бидний эрх чөлөө

Хуучирсан мэдээ: 2023.05.03-нд нийтлэгдсэн

Бөмбөрцгийн бөөрөн дэх бидний эрх чөлөө

Бөмбөрцгийн бөөрөн дэх бидний эрх чөлөө

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс нь 180 улс орон, нутаг дэвсгэрийн сэтгүүлзүйн байдлыг үнэлдэг. 2022 онд Орос, Хятад, Беларус, Иран, Мьянмар  зэрэг 28 улс хэвлэлийн эрх чөлөөгөөр "маш муу" гэж үнэлэгдсэн бөгөөд хамгийн хаагдмал улс болох Хойд Солонгос 180-рт хамгийн сүүлд бичигджээ. Магадгүй эдгээр орнуудын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг хараад та тэгтлээ гайхахгүй байх. Гэхдээ хэрэв та эрх чөлөөний орон гэгддэг АНУ энэ жагсаалтыг тэргүүлсэн гэж бодсон бол Нэгдсэн улс 42-р бичигдсэнийг сонсоод та гайхаж магадгүй. "Хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрхийг хэрэгжүүлэх байдлаараа үлгэр жишээ гэгдэж байсан АНУ-д хэвлэлийн эрх чөлөөний зөрчлүүд аймшигтай хурдацтай нэмэгдэж байна" гэж уг индексийг гаргадаг Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас мэдэгджээ. Ардчиллыг дэмжигч ерөнхийлөгч Жо Байден сонгогдсон ч хэвлэл мэдээллийн туйлшрал нь АНУ зэрэг ардчилсан нийгэм дэх нийгмийн дотоод хуваагдлыг тэжээж, бэхжүүлж байна. Эцэст нь АНУ жагсаалтын эхний 20-д ч багтсангүй. 

Нийгэм, улс төрийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, шинэ үзэл бодлын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөлж байгаа нь Францын жишээгээр (26-рт) харгадаж байна.

Мөн бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарангуйлах нь Польш (66-рт) зэрэг "либерал бус ардчилал"-ыг эрс туйлшралд хөтөлж байна. Польшид эрх баригчид олон нийтийн өргөн нэвтрүүлэгт тавих хяналтаа нэгтгэж, хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрийн мэдэлд авах стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Ардчилсан нийгэмд "Fox News" загварын дагуу үзэл бодлын хэвлэл мэдээллийн хэрэгсэл тархаж, сошиал медиагийн хөгжлөөс шалтгаалж худал мэдээлэл түгээх сүлжээ өргөн тархсаны үр дүнд хуваагдал улам бүр нэмэгдсээр байна. Олон улсын түвшинд ардчиллын эсрэг суртал ухуулгын дайн хийж, хэвлэл мэдээлэл, цахим платформоо хянадаг нээлттэй нийгэм, харгис дэглэмийн хоорондын тэгш бус байдлаас болж ардчилал суларч байна. Үүний дээр туйлшрал нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. 

Тухайлбал, Орос улсаас (жагсаалтын 155-рт бичигдсэн) хоёрдугаар сарын сүүлчээр  хөрш Украинд довтолсон нь (106-рт) энэ үйл явцыг харуулж байна. Учир нь биет мөргөлдөөний өмнө суртал ухуулгын дайн хүчтэй өрнөсөн.

Дэлхийн хамгийн дарангуйлагч дэглэм болох Хятад (175-рт) хатуу хууль, цензурыг ашиглан ард түмнээ дэлхий дахинаас тусгаарлахыг хичээдэг. Ялангуяа, Хонгконгийн ардчиллын төлөөх эсэргүүцлийг хүчээр дарж, арлын аюулгүй байдлыг хамгаалах нэрийн дор үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласнаар индекс нь буурч, жагсаалтын 148-рт бичигдсэн. 

Түүнчлэн хэт үндсэрхэг үзэлтэй Нарендра Модийн тэргүүлж буй Энэтхэг улс (150-рт) болон хөрш Пакистаны (157-рт) хооронд зөрчил нэмэгдсэн. Мөн Ойрхи-Дорнодын бүс нутаг дахь хэвлэлийн эрх чөлөөний хязгаарлагдмал байдал нь Израйл (86-рт), Палестин (170-рт) болон Арабын орнуудын хооронд зөрчил, мөргөлдөөнд нөлөөлсөөр байна.

Харин индексийг тэргүүлсэн Скандинавын гурван орон болох Норвеги, Дани, Швед гэсэн гурвал нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө цэцэглэн хөгжсөн ардчилсан загвар болсоор байна.

Нөгөө талд Молдав (40-рт), Болгар (91-рт) энэ жил засгийн газар солигдож, олигархиуд хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшиж, хяналтандаа байлгаж байгаа ч сэтгүүлчдийн нөхцөл байдлыг сайжруулна гэсэн итгэл найдвараараа бусдаас ялгарчээ. 

Монгол Улсын хувьд цар тахлыг хязгаарлах зорилгоор баталсан хууль нь төрийн мэдээллийг нэг цонхоор өгөх системд шилжүүлж, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарласныг шинжээчид онцолж байсан. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2022 онд өмнөх жилийнхээс 22 байраар ухарч, жагсаалтын 90-рт бичигдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж