"Төсвөөс санхүүждэг эмнэлгүүдэд ТУЗ-ийн шаардлага алга"

"Төсвөөс санхүүждэг эмнэлгүүдэд ТУЗ-ийн шаардлага алга"

"Төсвөөс санхүүждэг эмнэлгүүдэд ТУЗ-ийн шаардлага алга"

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.05.02/ хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогын талаар мэдээлэл хийлээ.

Энэхүү мэдээллээр эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийнхнээ оролцуулахад 63340 хүн ажиллаж байна. Ажиллах хүчний 81.9 хувь нь эмэгтэйчүүд бол 24.7 хувь нь эмч мэргэжилтэй. Төрийн өмчийн эмнэлэгт 20 мянга гаруй хүн ажилладаг. Тус салбарт ажиллагсдын цалингийн сан 2016 оныхоос хоёр дахин нэмэгдсэн. Гэхдээ цалин хөлсийг боловсронгуй болгох шаардлага бий.

Төрийн өмчийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин 1.5 сая бол өрхийн эрүүл мэндийн байгууллагынхны дундаж цалин 2.3 сая, сумын эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин 1.2 сая төгрөг байна.

Төр, хувийн хэвшлийн оролцоотой 14 их, дээд сургуульд эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэдэг.  Гэхдээ Анагаахын шинжлэх ухааны их сургуулиас бусад нь хувийн сургуулиуд. Сувилагчийг нэмж бэлтгэх шаардлага байна. Олон улсын жишгээс 2-3 сувилагчаар доогуур байгаа гэсэн судалгаа гарсан.  Жилдээ 900 орчим эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэгдэж гардгаас 52 хувь нь их эмчээр бэлтгэгддэг. Цаашдаа хувийн хэвшлийн дээд сургуульд бэлтгэгдэж байгаа боловсон хүчнийг чанаржуулах шаардлага бий. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний 50-иас дээш хувь нь уламжлалтын чиглэлээр бэлтгэгдэж байгааг өөрчлөх.

Орон нутгийн захиалгаар суралцдаг ч эргээд захиалга өгсөн газартаа очиж ажилладаггүй.  Одоогоор 350 орчим суралцагч захиалга өгсөн газартаа очиж ажиллаагүй  байна.

Сумын эмнэлгүүдэд сувилагчийн хэрэгцээ асар өндөр болсон. Тэр дундаа хангайн бүсэд энэ эрэлт асар их байна. Сувилагчийн тоог нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж буй аж.  Тухайлбал, Өвөрхангай аймгийн коллежийг түшиглээд  сувилагч бэлтгэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан асрагч зэрэг хүмүүсээ туслах сувилагчаар сургаж авах зэрэг арга хэмжээ авч буй.

Мөн өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эдийн засагч, мэдээллийн технологийн ажилтан, орон нутагт төрөлжсөн мэргэжлийн сувилагч, эмч бэлтгэх зайлшгүй байгаа бол эрүүл мэндийн удирдах ажилтныг чадавхижуулах шаардлага бий аж.

Ковидын хуультай холбоотойгоор салбарын хэмжээнд түр орлон гүйцэтгэгч газар авсан. Эрүүл мэндийн яам одоог болтол Төрийн нарийн бичгийн даргатай болж чадаагүй. Өмнөх Төрийн нарийн бичгийн дарга нь шүүхэд гомдол гарачихсан. Газрын зургаан дарга нь түр орлон гүйцэтгэгч байснаас өнөөдрөөс гурав нь жинхэлнэ.

Эмийн агентлагийн газар нь түр үүрэг гүйцэтгэгч даргатай. Сонгон шалгаруулалт зарлая гэхээр мөн л өмнөх хүн нь шүүхийн шийдвэртэй гээд төрийн захиргааны албан хаагчдыг жинхэнэ болгож, хуульд нийцүүлэхэд цаг хугацаа орж буй аж.

Аймгуудын бүсийн оношилгоо үйлчилгээний төв, харьяа эмнэлгүүдийн дарга нарыг мөн шинээр томилох шаардлага үүссэн. Төрийн албаны зөвлөлд захиалга өгч, сонгон шалгаруулалт зарлана гэсэн чигтэй ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр даргыг нь томилдог 15 газар байна. Эдгээрээс мөн гурав нь шүүхийн маргаантай.

Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссан. Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд албажуулж, даргыг нь сонгон шалгаруулна.

Баянхонгор, Ховд, Орхон аймгийн бүсийн оношилгооны төвүүдийг ТУЗ-тэй болгох ажил хийгдэж байна. Хуулийн хүрээнд нь цэгцлэхээр ажиллахад хугацаа шаардаж буй.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн бүтцийг 2013 оны сайдын тушаалаар баталсан. Энэ тушаалыг шинээр баталж, боловсронгуй болгох шаардлагатай.

Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Тус төслөөр санал аваад дууссан. Уг хуулийн төсөлд  Бүсийн оношилгооны төв, Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээтэй холбоотой асуудлыг цэгцлэх шаардлага бий. Учир нь төсвөөс санхүүжилт авдаг эмнэлгүүдэд Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ ажиллах хэрэгцээ шаардлага байхгүй.

Эрх мэдэл байдаггүй, арга хэмжээ авдаггүй ТУЗ байгуулчихаар сайдын эрх мэдэл байхгүй болдог. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд ТУЗ-тэй эмнэлгийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг сайд батална гэж заасан ч арынх нь хуудсанд ТУЗ батална гээд заачихсан нь давхцал үүсгэдэг гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-02 66.181.161.212

туз гэж худлаа гаруудыг цөөлөх хэрэгтэй, шийдвэр гардаггүй, хариуцлага хүлээдэггүй, мөнгөний гарууд.

Avatar

Нэргүй 2023-05-02 112.72.6.138

Тусгай мэргэжлийн төвүүд гээд зөвхөн төсвөөс санхүүждэг эрүүл мэндийн байгуулагуудад онцгой анхаарахгүй бол цалин, орон тоо нэмдэггүй, өгсөн төсвөөр болго гээд жил бүр хассан төсөв өгдөг байгууллагууддаа анхаарахгүй бол нэг л өдөр цусны нөөцгүй, байгалийн голомтот өвчинтэй тэмцэх газаргүй, өвчний шалтгаанаа судлан тогтоох боломжгүй, энэ чиглэлээр ажиллах хүний нөөцгүй болно шүү. Эдгээрт хэрэглэдэг эмнэлгийн хэрэгслүүдийг шууд үйлдвэрлэгчээс авдаг болгож, монопол эм ханган нийлүүлэгчдээс салга

Avatar

Нэргүй 2023-05-02 182.232.53.138

Sanhuujilt tusuvuus avdag, teriig ni said ni bataldag, emnelgiin butets oron toog TUZ bataldag iim holion bantan hol yvahgui ni amidral deer haragdaad baigaa yumaa.

Avatar

Нэргүй 2023-05-02 202.179.24.90

НӨХДҮҮД ЭХЛЭЭД ТУЗ-АА ЗӨВ ОЙЛГОЧИХООД БУРАХ ХЭРЭГТЭЙ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулинд нь заасан байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-05-02 192.82.86.213

Сайд нь дарга томилдог эрх мэдлээ үгүйлэв!!! ТУЗ нэртэй ч сайдын хүнийг л даргаар тавьдаг утсан хүүхэлдэй бсан даа. Уг нь зөв тогтолцоо даанч ашиглаж чаддаггүй

Avatar

Нэргүй 2023-05-02 103.26.194.181

одоо хүртэл засаглаад ажлаа хийж чадахгүй байх гэж

Avatar

Зочин 2023-05-02 185.17.115.106

ТУЗ ямарч байгуулгад хэрэггүй зүгээр сул цалин авдаг,хүн болон бусад зүйл шахдаг мөнгө угаах л нэг хэлбэр дарга нар өөрсддөө давуу эрх олгож бна

Avatar

Нэргүй 2023-05-02 59.153.115.88

Эмнэлгийн удирдлагыг яам биш, ТУЗ буюу орон нутгийн хараат бус зөвлөл томилдог болох хэрэгтэй. Чинзориг сүйрүүлэхээр дайрчэхлэв.

Avatar

Нэргүй 2023-05-02 202.126.90.66

Долоон жил засагалчихаад одоо хүртэл эмхлэх цэгцлэх асуудал ярьж байдаг МАН-ын үнэн нүүр царай улсаа самарч дууслаа шүү

Avatar

зочин 2023-05-02 192.82.88.234

Алдийн байна. Эмнэлэгүүдэд бас ТУЗ байсан хэрэг үү?
Идүүрүүдийг хаа сайгүй томилж, татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байж ээ!!!

Avatar

Нэргүй 2023-05-02 66.181.179.228

одоо татан буулга тун зөв олж харсан бнаа

Avatar

иргэн.. 2023-05-02 202.21.107.10

Халдварт өвчин . намыг ялгахгүй МАН…АН….. бүх нам эвслийн хүмүүсийг өвчлүүлнэ шүү…..Иймд НАМЫН ХАРЪЯАЛАЛГҮЙ мэргэжлийн дарга хэрэгтэй шүү…… Чинзориг маань эмч биш юм гэнэ лээ..Хөөрхий дөө…..ЯДАЖ МАЛЫН эмчээр байхгүй яав даа ЭМЯ яаж УДИРДАХАВ ДЭЭ…Харин ЧИНЗОРИГ хүү албан тушаалд нугасгүй, үнэнхүү дуртай гэдгээ л Монгол түмэнд харууллаа…..

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-05-02 202.21.107.10

Халдварт өвчин судаллалын үндэсний төвийн захиралыг ХАЛДВАРТЫН МЭРГЭЖЛИЙН ИХ ЭМЧЭЭР томилон ажилуулбал …ЗӨВ ..бөгөөд ОЛОН хүн ард Халдварт өвчинд нэрвэгдэхгүй байх болно оо….
Д.Сарангэрэл гэх эмэгтэй… КОРОНО өвчтэй Франц үндэстэнг Баянгол буудал г.м. Дорноговь зэрэг газруудаар явуулж … КОРОНО ХЭМЭЭХ АЮУЛТ ӨВЧИНГ Монгол оронд ТАРААН дэлгэрүүлэхэд ихээхэн нөлөөлөл үзүүлсэн…Маш муу, хариуцлагагүй ажилласан Сайдын үүрэг гүйцэтгэсэн. Хариуцлага тооцох ёстой ..Гомдол гаргавал шүүх

Avatar

Нэргүй 2023-05-02 192.82.81.188

ТУЗ аль газар тийм чухал орон тоо биш дээ

Avatar

Нэргүй 2023-05-02 202.126.89.235

Zuv shuu!!! TUZ nertei bolovson xulgaig zogsoox xergtei!!!yamr ch xamaargui 6-7 xulgaichiig tsalinjuulna,,, Luivrchin pyaxluunuud daldaas udirdna!!! Zigsoox ni Zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж