Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсал ид өрнөж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд ухаалаг робот, юмсын интернет, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, VR, AR гэх технологиуд нэвтэрч эхэллээ. Эдгээр технологиудын ачаар бид цаг хугацаа, хөрөнгө мөнгө, мэдрэлийн эсээ хэмнэж, илүү хялбар, цэгцтэй амьдралыг хүсэх болжээ.
Сүүлд л гэхэд “OpenAI”-ийн “ChatGPT” технологийн салбарт тэсрэлт хийн өөрчлөлт шинэчлэлтийг бүрэн утгаар нь мэдрүүлэв. Үүнтэй адил хиймэл оюун ухаан дээр суурилсан хайлтын системүүдийг бусад томоохон компаниуд ч хөгжүүлж, туршилт хийсээр байна. Тэгвэл хиймэл оюуны улмаар ямар ажлын байрууд ойрын ирээдүйд хаагдаж, ямар нь аюулгүй үлдэх вэ?
ОДООХОНДОО АЖЛАА БУЛААЛГАНА ГЭЖ АЙХ ХЭРЭГГҮЙ АЖЛЫН БАЙРУУД
- Багш
- Шүүгч
- Захирал, менежер, удирдах албан тушаалтан
- Улстөрч
- Хүний нөөцийн менежер
- Дуучин, бүжигчин
- Сэтгэл зүйч
- Шашны номлогч, лам
- Спортын тамирчин
- Нарийн мэс заслын эмч
- Компьютерийн системийн аналист
- Хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжилтэн
- Мэргэжлийн тогооч
- Барилга, зам гүүрийн инженер, мэргэжилтэн
УДАХГҮЙ ДАРААХ АЖЛУУДЫГ ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГҮЙЦЭТГЭНЭ
- Худалдагч
- Угтагч, хүлээн авагч
- Жолооч
- Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн ажилтан
- Банк, санхүүгийн ажилтан
- Зохиолч, орчуулагч
- Медиа, маркетинг
- Өмгөөлөгч, хуульч, хуулийн зөвлөгөө
- Цэргийн алба хаагч, хамгаалагч
- Шууданч
Дэлхийн эдийн засгийн форумаас 2025 он гэхэд хиймэл оюун ухаан 85 сая орчим ажлын байрыг орлоно гэж тооцоолжээ. Өдгөө жолоочгүй такси, худалдагчгүй дэлгүүр, дроны шуудан хүргэлт, цэргийн зориулалттай робот гээд технологийн шийдлүүд бидний амьдралын бүрэлдэхүүн болж байна.
ТЭГВЭЛ ЯМАР АЖЛЫН БАЙРУУД УЛАМ ҮНЭ ЦЭНД ХҮРЭХ ВЭ?
- Өгөгдлийн шинжээч
- Хиймэл оюун ухаан, машин сургалтын инженер
- Өгөгдөл ангилах мэргэжилтэн
- Хиймэл оюун ухааны техник хангамжийн инженер
Эцэст нь хэлэхэд, та бүхэн хиймэл оюун ухаан таны амьдралын нэг хэсэг болж байгаа гэдэгтэй санал нийлэх хэрэгтэй. Ирээдүйд эрт, орой хэзээ нэгэн цагт ямар ч ажлын байр технологид “эзлэгдэх” боломжтой. Одоо салбар бүхэнд л технологийн дэвшил нэвтэрч, хүний оролцоо улам л багассаар байна. Хиймэл оюуны дөнгөж эхний хэсэг нь л дуу зохиож, шүлэг, нийтлэл, судалгааны ажил, код бичиж, уран бүтээл туурвиж буй.
Холбоотой мэдээ