
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн тухай 863 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 33 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж. Гэмт хэргийн шинжтэй бүртгэгдсэн 33 хэргийн 28-ынх нь эзэн холбогдогчийг нь цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан тогтоосон байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 132, орон нутагт 50 хүн эрүүлжүүлэгдэж, Баянзүрх, Төмөр замын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байр хамгийн ачаалалтай хоножээ.
Н.Түвшин